ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"UBCab" онлайн такси үйлчилгээ "Петровис" Групптэй хамтран ажиллаж, жолооч нарыг урамшуулах системийн шинэчлэл хийв

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 22
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"UBCab" онлайн такси үйлчилгээнд бүртгэлтэй 50,000 гаруй жолооч "Петровис"-ийн ШТС-аар урамшуулалтай үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо. 

Тодруулбал "UBCab" ХХК болон "Петровис" Групп хамтран ажиллаж, урамшууллын системийг улс орон даяар нэвтрүүлэхээр болжээ. 

Энэхүү урамшууллыг хэрхэн яаж олгох вэ? 

UBcab driver аппликэйшн доторх “Уellow card”-ынхаа урамшууллаар Петровис ШТС-ын аль ч салбараас хөнгөлөлттэй үнээр бензин авах боломжийг UBCab-ын "сайн жолооч"-дод бүрдүүлсэн байна. 

"Нийслэл хот, орон нутаг дахь 400 гаруй Петровис ШТС-аар үйлчлүүлэн урамшуулалд хамрагдах боломжтой"

Энэ талаар "Петростар" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнх-Од хэлэхдээ "Хөгжил түгээнэ уриатай ажилладаг "Петровис" Группийн хувьд шинэ санал санаачилга, шинэ технологийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд үнэ цэнийг бий болгохыг зорьдог. 

Өнөөдөр бид "UBCab" компанитай хамтран 50,000 орчим жолооч нартаа урамшуулал олгох ажлыг эхлүүлж буйдаа таатай байна.

UBCab нь Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Манай компанийн орон нутаг дахь 400 гаруй ШТС-аар үйлчлүүлэн урамшуулалд хамрагдах боломжийг бүрдүүлж байна.

"UBCab" ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ зурж байгаад баяртай байна" хэмээв. 

"Жолоо нарт шатахуун авахдаа хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бий болголоо"

"UBCab" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр "Бид өөрсдийн бүтээсэн цахим платформоор дамжуулан ачаа тээвэр болон зорчигч тээврийн үйлчилгээг явуулж байна. 

50,000 орчим жолооч өдөр тутам давхардсан тоогоор 1.2 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй. Шатахуун нийлүүлэгч үндэсний томоохон компанитай хамтын ажиллагаа өрнүүлж байгаадаа баяртай байна. 

Бид хэрэглэгчийн үнэлгээнд суурилж жолоочдоо сар бүр үнэлгээжүүлдэг. Энэ хүрээнд сайн жолоочдыг урамшуулах үйл ажиллагааг эхлүүлж байна.

Жолоочдыг шатахуун авахдаа хөнгөлөлт урамшуулалтай болгох системийн холболтыг амжилттай хийж чадлаа.

Тодруулбал жолооч нарт орлого цуглардаг хэтэвч гэж бий. Өөрийнхөө үнэлгээтэй таарсан урамшууллаа авч, улс орон даяар ажиллах боломж бүрдэж байгаа.

Цаашдаа ч бусад үйлчилгээг жолооч нартаа илүү ойртуулах ажлыг тасалдалгүй явуулан, хэтэвчийн холболтыг хамтарч хийхэд нээлттэй" хэмээн ярилаа. 

"Yellow картанд цугларсан урамшууллаараа бензин авах боломж олгосон нь том давуу тал"

"UbCab" ХХК-ийн жолооч Н.Галбадрах сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Миний хувьд хоёр жил гаруйн хугацаанд UbCab-д ажиллаж байна. 

Өмнө нь бидний хувьд "Уellow card" хүндрэлтэй асуудал байсан. Тэр картаа хэрхэн яаж ашиглахаа мэдэхгүй, зөвхөн кредитээ цэнэглэхээс өөр шийдэл байгаагүй.

Харин одоо "Петровис" компанитай хамтарч ажилласнаар тус картаараа дамжуулан бензин авна гэдэг бол ашигтай, зөв шийдэл. Машиныг гол хөдөлгөж буй хүчин зүйл бол бензин.

"Yellow card"-д цугларсан урамшууллаараа бензин шатахуун авах боломж олгосон нь том давуу тал боллоо" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [139.5.218.173] 2024/10/23
sain bna.Ingeed shn sereg zyiluug sanaachlaad nebtryyd tershij hebmryyleed bai.Amjilt
0 | 0 Хариулах
эээ [103.111.68.3] 2024/10/23
найрка зардаг гол эзэн нь.. шүү дэ.. бүх найрка гаа найдвартай зарах нь дэ ха ха
1 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2024/10/22
comfort black ntr duudahaar haltar priusnuud ireed baina shdeeee goshin shog hyanalt ntr gej baihaa bolitsnuu
0 | 0 Хариулах
505 [192.82.92.204] 2024/10/22
petrovis iin benzin nul holitstoi bdgiin bnle
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.26] 2024/10/22
Petrovis geltgui buh gazar tiim
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.85] 2024/10/22
ubcab yroosoo irehgui, udaj baihar zugeer garaad zam deerees taxi oloh n hamagui amar boltson bnle. Ter 3000 aar ywdag n unendee l ymar ch ylgagui murtluu hoer dahin untei.
5 | 0 Хариулах
Зочин [103.161.242.88] 2024/10/22
Yvhaa bolichoochde. Delguurt orsnoo talh barichaad hajuugiin delguurt chin hymdhan bna geed hereldeed bdg emee narshig bh ym. Hymdhan bgn bol tegeel hymdhan gazraaraa dugui uilchluulne bzde
3 | 1 Хариулах
Зочин [103.57.94.85] 2024/10/22
Tegeed uichluulhee bolison, zugeer zam deer garaa urguud taxi nd suudag bolsonoo helj bnsht.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.79] 2024/10/22
UBCab дуудлагын таксины үйлчилгээ өндөр төлбөр авдагаа болимоор байна.
3 | 2 Хариулах
Зочин [103.168.34.18] 2024/10/22
Суухаа л болиоч эргүү млаа
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.218] 2024/10/22
suuhaa bolichh nariinda hatsan ymbe
2 | 1 Хариулах