Уншиж байна ...

Дархан-Уул аймаг “Хуванцрын хаягдалгүй дэлхий” санаачилгад нэгдлээ

ikon.mn
1 цаг 54 минутын өмнө
Сурталчилгаа

“М-Си-Эс Кока-Кола” компани ирэх жилээс Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай ус, ундааг худалдаанд гаргахаар зорьж байгаа. Энэ хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, Ти Эм Эл Пластик үйлдвэр, Тотал Дистрибюшин ХХК нь Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын алба, Боловсролын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Дархан-Уул аймгийн хувьд хүн амын нягтаршил, хотын соёлоо дагаад ус, ундааны хуванцар савны хэрэглээ ихтэй. Тиймээс тус аймгийн 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар тусгасан.

Хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн Хөтөлд байрлах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн хуванцар хүлээн авах цэгт хуванцрын хаягдлыг хүлээн авна. Мөн бүх шатны боловсролын байгууллагууд хог ангилан ялгах, дахин боловсруулахтай холбоотой нөлөөллийн ажил хэрэгжүүлэх юм.

зураг
 

“Ти Эм Эл Пластик” үйлдвэр нь 2021 онд “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар байгуулагдсан ус, ундааны хуванцар дахин боловсруулах дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр юм. Харин М-Си-Эс группийн Тотал дистрибюшин ХХК нь тээвэрлэлтийн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан хэрэгжүүлнэ.

зураг
 

Дархан-Уул аймаг нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа хамгийн эхний аймаг бөгөөд цаашид бусад аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хуванцрын хаягдлыг дахин боловсруулах ажлыг улс орон даяар өрнүүлнэ. Учир нь ус, ундааны хуванцрын хаягдлын 40 хувь нь хөдөө орон нутгаас бүрддэг байна.

Дархан хот дахь хуванцар хүлээн авах цэг: Дархан-Уул аймаг, Орхон гудамж, 2-р баг, Энхтал хөтөл, 45-р гудамж

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.