Уншиж байна ...

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Б.Манлай
2 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 44 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Гал түймэрт өртөж хоёр иргэн түлэгдэж, нэг иргэн нас барсан харамсалтай явдал болсон байна.

Онцгой байдлын алба хаагч нар 74 иргэний аюулгүй байдлыг ханган, гурван тэрбум 910 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Айл өрхүүд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Түүнчлэн зуухаа дүүртэл түлш хийхгүй байх, цахилгааны утсыг унь, тооно, орны толгойд ороохгүй байхыг зөвлөв.

зураг