"Никс" 29 оноог барьж, цувралын харьцааг 3:1 болголоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-гийн шигшээ цувралын дөрөв дэх тоглолт Нью-Йорк хотноо боллоо.

Талбайдаа хийсэн эхний тоглолтод хожигдсон "Никс" энэ тоглолтыг ч тун муу эхлүүлсэн. Нэгдүгээр үед багийн лидер Жайлен Брансон торгуулиас дөрвөн оноо авсныг эс тооцвол нэг ч шидэлтээ оруулаагүй юм. Харин хоёрдугаар үед түүнээс өөр оноог ойртуулах хүн байсангүй. Энэ хооронд хоёр багийн онооны зөрүү хамгийн ихдээ 29 болж, эхний хагас өндөрлөхөд 76:49-өөр зочин баг тэргүүлсэн.

Энэ нь лигийн түүхэнд шигшээ тоглолтын эхний хагаст үүссэн хамгийн хол зөрүү болсон юм.

Гэхдээ хоёрдугаар хагаст "Никс"-ийнхэн төвийн тоглогчоо үлдээгээд дөрвөн хамгаалагч талбайд гаргасан юм. Багийн лидер Ж.Брансоныхоо ачааллыг багасгах үүднээс Хосе Алварадог холбогчоор гаргаж эхэлсэн нь онооны зөрүүг багасгахад нөлөөлөв.

Харин залуу од Виктор Вембаньяма тэргүүтэй "Спөрс" тоглолтын турш үүсгэсэн давуу талаа төгсгөлд нь хадгалж чадсангүй.

Сүүлийн 5.7 секундэд Ж.Брансоны холын зайн шидэлтийг Өүжи Ануноби хатгаж цагаригт оруулснаар "Никс" өрсөлдөгчөө 107:106-гаар буулган авлаа.

Ингэснээр цувралын харьцаа 3:1 болж, "Спөрс" нуман тулгуурт оров.

Цувралын тав дахь тоглолт орон нутгийн цагаар зургаадугаар сарын 14-нд Сан Антонио хотод болох юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг