Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг холбогдуулан мэдээлэл өгнө

ikon.mn
2 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэлнэ.

Төрийн ордонд

10:00 цагт МАН, АН-ын бүлэг хуралдана. 

14:00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно.

Holiday Inn зочид буудалд

10:00 цагт Монгол Улсад статистикийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Энэ үеэр статистикийн мэдээ, мэдээлэл, судалгаа, тооллогын үйл ажиллагаанд ашиглаж ирсэн тоног, төхөөрөмжийн үзэсгэлэнг толилуулна.

ЭМЯ-ны хурлын Б танхимд

11:00 цагт Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр энэ жил “Харвалтгүй амьдралыг сонгоё” уриан дор зохион байгуулагдана. Энэ хүрээнд тархины харвалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал болно.

НҮБ-ын байранд

13:30-17:30 цагт “Мэдрэмжтэй мэдээлье: Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл” сэдэвт хурал болно.

"Шангри Ла" зочид буудалд

14:00-16:00 цагт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк хамтран “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумыг зохион байгуулна.