Уншиж байна ...
Зураг
Зураг

“Уянгалянхуа Хөгжил” ТББ хүлэмжийн хийг бууруулах үйлсэд нэгдлээ

ikon.mn
2024 оны 10 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Эх дэлхийн уушги болсон Ой мод төдийгүй модны нөөцийг ихэсгэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь хүлэмжийн хийг бууруулах зорилтуудын  нэг чухал хэсэг билээ.

Хүлэмжийн хийг бууруулах томоохон зорилгод Монгол улс ч мөн нэгдсэн бөгөөд энэхүү томоохон зорилгод хувь нэмрээ оруулж Монгол орны өнцөг булан бүрд мод тарих, моджуулах ажлыг эхлүүлэхээр Уянгалянхуа Хөгжил ТББ нь Ойн Газар болон “Мөнх Ногоон Тал” ХХК-тай хамтран 3 талт санамж бичиг байгууллаа.

зураг
 

Санамж бичгийн хүрээнд “Уянгалянхуа хөгжил” ТББ нь мэргэжлийн мод үржүүлгийн “Мөнх Ногоон Тал” ХХК-тай хамтран сургууль цэцэрлэгүүдийн гадаа талбайн хөрсийг сайжруулах, нөхөн сэргээх, төрөл бүрийн мод бут бүхий ногоон байгууламжтай болгох “Ногоон Шоргоолж” төслийг санаачлан өнгөрөгч долоо хоногуудад Налайх дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд мод бут тарьж суулгалаа.

Налайх дүүргээс эхэлж буй Ногоон Шоргоолж төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор  дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд төслийн ач холбогдлыг танилцуулж улмаар  Дүүргийн ЗДТГ-тай санамж бичиг байгууллаа.

зураг
 

Ногоон Шоргоолж төслийн хүрээнд хүүхдийн орчин дахь ногоон байгууламжийг нэмэхээс гадна хүүхдүүдэд экологийн боловсрол олгох бөгөөд энэ зорилгын хүрээнд төсөлд хамрагдсан сургууль цэцэрлэгүүдэд иж бүрэн усалгааны системтэй хүлэмж мөн хүлээлгэн өгч байгаа юм. Ингэснээр хүүхдүүд сургуульдаа мод бут үрслүүлэх, жимс ногоо тарих туршилтыг өөрсдийн бяцхан гараар хийж байгаль дэлхийтэйгээ ойртох мөн өөрсдийн үрслүүлсэн мод бутаа хайрлан хамгаалах сэтгэлтэй, мод тарихын ач холбогдлыг ойлгох гүн гүнзгий ач холбогдолтой төсөл болох юм.

Уянгалянхуа Хөгжил ТББ -тай хамтран ажиллаж хөтөлбөрт оролцон мод тарих үйл ажиллагаанд  идэвхтэй оролцсон сурагчдын эцэг эх, сургуулийн захиргаа, ажилчид болон хамтрагчдадаа эх орныхоо хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмрээ оруулсанд гүнээ талархал илэрхийлье.

Сургуулиудад мод тарьж байгаа явцыг дараах бичлэгээс харна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.