Уншиж байна ...

Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай өртжээ

Г.Мөрөн, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дундговь аймгийн Хулд сум Бүлээн багийн Шар цохио гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдрийн 13:55 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус  сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.