ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Харвалтаас 80-90% урьдчилан сэргийлэх боломжтой. Гэвч иргэдийн анхаарал болгоомжгүйгээс Монголд энэ өвчин буурахгүй байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аравдугаар сарын 29-нд олон улсын тархины харвалттай тэмцэх өдөр болж буй. Манай улсад 2009 оноос "Монголын харвалт судлалын нийгэмлэг" байгуулагдсан цагаас хойш энэ өдрийг тэмдэглэж байна.

Энэ хүрээнд бүтэн сарын турш энгийн иргэд болон эмнэлэг, эмч нарт зориулсан сурталчилгаа, гарын авлага тараах, үзлэг, өдөрлөг зохион байгуулдаг. Гэхдээ аравдугаар сарын 29-ний өдөр эмнэлэг, эмч нар нийлээд нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг аж.

Энэ жилийн хувьд "Харвалтгүй эрүүл амьдралыг сонгоё" уриан дор тэмдэглэхээ Монголын харвалт судлалын нийгэмлэгийнхэн онцоллоо.
Тархины харвалт үүсэх олон шалтгаан байдаг ч 90 хувийг нь 10 үндсэн шалтгаан бүрдүүлдэг гэж үздэг.Бидэнд анхаарах шаардлагатай гурван шалтгаант хүчин зүйлсийг засах хэрэгтэй байна. 

Тодруулбал 

  • Эрүүл хооллолт (үүнд амаар орж буй бүх зүйл орно)
  • Идэвхтэй хөдөлгөөн
  • Амгалан тайван байдал, өөдрөг бодол аж.

Дэлхий даяар 100 хүн харвалаа гэхэд 25 нь тэр даруйдаа нас бардаг бол 25 нь нэг жилийн дотор, дараагийн 25 нь 24-48 сарын хугацаанд, үлдсэн 25 нь саатай хөдөлмөрийн чадваргүй болдог гэсэн судалгаа бий. Одоогоор нийт 142 сая хүн харвалтаас шалтгаалан хөдөлмөрийн чадваргүй байна.

Энэ талаар Улсын II төв эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн эрхлэгч П.Дуламрагчаа "Харвалт бол ямар ч насны хүнд тохиолдох магадлал бий. Харвалтын 80-90 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг.

Мөн манайд нас баралтын тоогоороо халдварт бус өвчин дундаа 2-3 дугаар байрт жагсаж байна. Манай улсад анх III эмнэлэгт тусламж үзүүлдэг байсан бол одоо төв эмнэлгүүдээр эмчилж эхэлсэн юм.

Тархины харвалтын хамгийн эхний шалтгаан бол хяналтгүй даралт ихсэх. Иргэдийн дийлэнх нь артерийн даралт ихэсдэг гэдгээ мэддэггүй. Мэдсэн ч эмчилгээ хийлгэдэггүй. Эмчилгээг дутуу хийлгэх зэргээс болоод хүндрэх нөхцөл үүсэж байна. Сүүлийн хэдэн жилд харвалтаар өвчилж буй иргэдийн нас залуужиж байгаа нь ажиглагддаг. 

Түүнчлэн судас хатуурах эмгэгүүд, чихрийн шижин өвчний үр дагавар нь тархины харвалтад нөлөөлж байна. Мөн архи, тамхины хэрэглээнээс шалтгаалан тархины судсанд нөлөөлөх, өөрчлөлт орох зэрэг шинж тэмдгүүд их бий.

Иргэд тархины харвалт үүсэж байгааг урьдчилан мэдэх боломж байдаг.

Тухайлбал

  • Эхний шинж тэмдэг бол хараа бүрэлзэх, давхар харах, хараанд огцом өөрчлөлт орох
  • Хэл ярианд өөрчлөлт гарна. Яриа ойлгомжгүй болно.
  • Алхаа гишгээ өөрчлөгдөх, гуйвж дайваад, тэнцвэр алдах
  • Гар хөлийн мэдээ алдах, саажих зэргээр шинж тэмдэг илэрдэг" гэв.

 Л.Энхсайхан: 10,000 иргэн тутмын дөрөв нь харвалтаар нас бардаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Монголын харвалт судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Энхсайхан "Ядуу буурай орны иргэд харвасан тохиолдолд нас баралтын хувь нь өндөг байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын 80 хувьд нь судас бөглөсөн төрлийн харвалт байдаг.

Тэгвэл манай улсад 51 хувь нь судас нь задардаг төрлийн харвалт байна. Энэ өвчнөөр нас бардаг иргэдийн тоо манай нийгэмлэг анх байгуулагдаж байх үед буюу 2009 онд хийсэн судалгаагаар 10,000 иргэн тутамд 12 байсан бол сүүлд хийсэн судалгаагаар 10,000 иргэнээс дөрөв болж буурсан.

Гэхдээ харвалтын хувь манай улсад өндөр хэвээр байна. Харвалтын бас нэг сөрөг нөлөө нь иргэд хөдөлмөрийн чадвараа алддаг. Хараагүй болох, ярианы бэрхшээлтэй, саажилттай зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдана. Ингэснээрээ гэр бүлийн эдийн засагт ч их хохиролтой тусдаг. Тухайн гэр бүлд харвасан хүн байвал өөр нэг нь ажил хийх боломжгүй болно. Тиймээс урьдчилан сэргийлэх нь маш чухал.

Зөвхөн өөртөө ч санаа зоволгүй гэр бүлийнхээ эргэн тойронд ч харвалтын шинж тэмдэг ажиглагдаж байгаа эсэхийг ч иргэд хянах хэрэгтэй" гэж онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Вакцин алаад байна алаад байна 👹 [51.159.195.199] 2024/10/29
Миокардит болон перикардит нь ковид-19 халдварын дараа биш харин вакцин хийлгэсний дараа л үүсдэг" гэж Оксфордын их сургуулийн судлаачдын удирдсан саяхны судалгаагаар ковидийн вакцин хийлгэсэн болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн эрүүл мэндийн үр дүнгээс харьцуулан гаргасан байна. Судалгаанд  1 сая гаруй  5-11 насны, 12-15 насны өсвөр насныхныг хамруулсан. Вакцин хийлгэсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг вакцинд хамрагдаагүй ижил тооны хүүхдүүдтэй, нэг тунг авсан хүүхдүүдийг хоёр тунтай хүүхдүүдтэй харьцуулжээ. Мэдээллээс харахад миокардит, перикардит нь зөвхөн вакцин хийлгэсэн хүмүүст л бүртгэгдсэн байна. Эдгээр үр дүн нь ковидын халдварын дараа миокардитийн өвчлөл их байгааг харуулсан бусад судалгааны мэдээлэлтэй зөрчилдөж байна гэжээ.   Миокардит нь зүрхний булчингийн үрэвслийг үүсгэж, зүрхний цусыг шахах чадварыг бууруулж, зүрхний хэмнэл огцом эсвэл хэвийн бус байдлыг үүсгэдэг өвчин
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [51.159.195.199] 2024/10/29
Дараа нь зүрхэнд цусны бүлэгнэл үүсч, улмаар цус харвалт эсвэл зүрхний шигдээс үүсдэг.  Эндээс хүндрэлүүд нь зүрхний гэнэтийн үхэлд хүргэдэг юм.  Миокардит нь хөнгөн хэлбэрийн хувилбар байдаггүй бөгөөд зүрхний булчинг нөхөн сэргээх чадваргүй байдаг тул энэ нь маш ноцтойИнгэж цус өтгөрч, зүрх нь хаагдаж нас барж байна.жинхэнэ вакцины үр дүн ирэх жилүүдэд гарна улам их хүн нас барна.жоохон зүйлд л унана.Дархлаагүй болцон учраас ямар ч өвчинд амархан явна гэсэн үг😢 Иймээс ямар ч хамаагүй үнээр вакцинаас татгалзаж мөн вакцин хийлгэхийг шаардаж байсан нөхдүүдээс (эмя,эмч нар..)хариуцлага шаардах цаг болжээ!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.21] 2024/10/28
Яанаа харавсан хүн асуудалд орсоон хөөрхий хариуцлага хүлээлгэнэ гээд байсан өвдсөн хүнийг асуудалд тохдог болгож сэгсэрнэ гээд байх шиг байсан сайд нь ёрын салбар болж дээ эм-нхэн
1 | 0 Хариулах
[66.181.182.223] 2024/10/28
яанаа, нийгэмлэгтэй юмуу. даралт ихсэх өвчин улам л нэмэгдсэн. эмч өөрөө даралт ихсэлттэй, эмийн сангаас хүчтэй эм нэхээд муудалцаад зогсох.
0 | 0 Хариулах
[66.181.182.223] 2024/10/28
харвалтын дараах нөхөн сэргээлт ч гэж дээ. тал харавсан бол харавсан хэсгээ тархины бусад хэсгээрээ орлуулах дасгал хийх. нөхөн сэргэхгүй - аюултай.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.47] 2024/10/28
Хөдөлгөөг дутагдал, архи тамхи хэрэглэхгүй бсан ч цус харвана
0 | 0 Хариулах
🚬 [66.181.182.223] 2024/10/28
эрсдэлт бүлэг. дамжуулж аяга ам шүлсээ хольж хэрэглэнэ.
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [57.129.1.201] 2024/10/28
Даралтанд потасио хэрэглэх хэрэгтэй! Даралтны эм хэрэглэж өөрийгөө хорлох шаардлагагүй!потасио магни гм эрдэс бодис дутуугаас давсаа хөөж гаргах механизм нь дутаад даралт ихдэнэ.Эмч эмийн сан мөнгө бодоод чамд яг жинхэнэ эдгэрэх боломж хэзээ ч зааж өгөхгүй!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2024/10/28
Kovidiin vaktsinaas mash ih ersdeld oruulsandaa ulaanbaatarin urin tsagiin 00 in uner ovoliinh shahmal tulshinii hort utaagaar homorgolon ustgah dald bodlogig heregjuulegch ardin namin urvagchid
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/28
Өөр нэг асуудал байдаг нь эмнэлгийнхний хэрэглэж буй даралтын аппарат нь 150 заагаад гэрийн Европоос авсан аппарат 120 заагаад зөрдөг. Эмнэлгийнхний хэрэглэж буй аппарат эмийн санд зарж буй аппарат ижил төстэй ойролцоо заах ёстой юу ? Зөв зааж байгааг хэн яаж мэдэх вэ ? Европууд худал юм хийхгүй хүмүүс.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
ЗАЙГААР АЖИЛДАГ АППАРАТ ХУДЛАА ЗААДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. БАТЕРЕЙ МУУ БОЛ ТЭГЭЭД ХУДЛАА ЗААНА.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/28
Хүмүүс мэдэхгүй, эмч нь сайн тайлбарлаж яагаад даралтны эм бичиж байгаа шалтгаанаа сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүн нь учрыг нь ойлгоод эмээ тогтмол уух хэрэгтэйгээ мэднэ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
ДАРАЛТ ИХСЭЭД БАЙГААГАА МЭДЭХГҮЙ ЯВДАГ ХҮМҮҮС ИХ БАЙГАА. ДАРАЛТ УДАМШДАГ ӨВЧИН. ӨӨХ ТОС ИХТЭЙ ХООЛ ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД ДЭМИЙ. НИЙГМЭЭСЭЭ ШАЛТГААЛААД ХҮМҮҮС ХӨДӨЛГӨӨН ХИЙХ НЬ БАГАССАН. СУДАСНЫ ХАНЫГ ХЭВРЭГ БОЛГОДОГ АРХИ ТАМХИ НӨЛӨӨЛЖ БАЙГАА. ХООЛ ХҮНС ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН АМРАЛТ ЧУХАЛ. КОФЕ ИХ УУХ НЬ БАС ЭРСДЭЛТЭЙ. ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧТЭЙ БОЛ КОФЕ БАГА УУЖ БАЙГААРАЙ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.167.77] 2024/10/28
Харвалтаар өвдөх эрсдэлд хүргэж буй үндсэн шалтгаанууд тамхи, архи гэсэн хорт зуршлууд шүү.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.18.2] 2024/10/28
Судасны хана бөглөрч зай бага болсноос судас хагардаг !
0 | 0 Хариулах
[66.181.182.223] 2024/10/28
үүсгэгчийг дамжуулдаг гэж байгаа юмуу
0 | 0 Хариулах
🧫🧪💉🧬 🩺💊 [66.181.182.223] 2024/10/28
харвалтаас сэргийлэх хэцүү байхөө. харин харвалт даралт ихсгээд байгаа шалтаан үүсгэгчээ олж устаачээ.
0 | 0 Хариулах
[66.181.182.223] 2024/10/28
архи их уудаг байгууллагаараа төрсөн өдөр тэмдэглэдэг хамт олноороо хелико бүгд туссан байна гэсэн. сар бүр долоо хоног болгон пати
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [57.129.1.102] 2024/10/28
Хүүхдүүдэд вакцин шахдагаа боль!!! хүүхэд угаасаа байгалийн дархлаатай байдаг юм.хорлож хорлочоод улин хуцах юун 😤
2 | 6 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [57.129.1.102] 2024/10/28
Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд зүрх нь гэнэт зогссон, үүнтэй холбоотой нас барсан тамирчдын тоо аймшигтай хэмжээнд хүрчээ. 2021 оны эхээр залуу тамирчид зүрхтэй холбоотой асуудлаар гэнэт унаж эхэлцгээсэн. Түүнээс хойш нийт 1884 залуу тамирчид зүрхний шигдээс болон янз бүрийн эрүүл мэндийн асуудалтай болж тэдгээрийн 1310 нь нас барсан байгаа юм 😢 Good Sciencing нь 2021, 2022 болон 2023 оны эхний хагаст эрүүл мэндийн томоохон асуудалд нэрвэгдсэн залуу тамирчдын жагсаалтыг бүртгэдэг .Good Sciencing-ийн мэдээлснээр жагсаалтад орсон бүх тамирчидын нэг нийтлэг зүйл нь:Тэд нэг буюу хэд хэдэн тун Ковидын вакцин тариулсны дараа эрүүл мэндийн гэнэтийн ноцтой асуудалд орсон байгаа!!
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [57.129.1.102] 2024/10/28
Энэ ковидын дараах нь бичсэн одоо тоо нь аймаар болсон нь мэдээж!!Та нар зүгээр л хуц
1 | 0 Хариулах
Зочин [147.135.37.178] 2024/10/28
Басал иргэд буруутай монголын бүх юм ард иргэдийн буруу болоод төгсдөг.
3 | 2 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
ХУВЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ЯРЬЖ БАЙНА ЭРГҮҮ ОРК ВЭ.
2 | 4 Хариулах
Зочин [147.135.37.178] 2024/10/29
харин чи эрүүл мэндийн яам эрүүлийг удирдах газартайгаа мэдэхгүй хөдөө тэнэж яваа мал орк байна даа.
0 | 0 Хариулах
Вакцин алаад байна алаад байна 👹 [57.129.1.102] 2024/10/28
Та нар ковидын вакцинд хордож үхсэн хүмүүсийн тоог яагаад гаргадаггүй юм бээ 😏 Зүрхээр залуус хиарч байхад таг дуугай суух 😡
3 | 2 Хариулах
[66.181.182.223] 2024/10/28
эмнэлгийн статистикч эмч нь өөрөө хавдраар нас барсаан. мэдэх хүнгүй
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/28
Ковидын вакцин шүү дээ, бөөн цус өтгөрөлт!
5 | 2 Хариулах