• 6 сарын 9, Даваа

Ж.Алдаржавхлан: Ардчилсан Нам ЗГ-аас гарах нь тодорхой болсон юм чинь яамдыг нь татан буулгаад төсвийн зардлаа хэмнэе

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл"-ийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Төсвийн хүрээний мэдэгдлийн тогтоолыг харахад ирэх оны төсвийн зарлага санхүүжүүлэлтийг 33.4 их наядад барина гэж байна. Энэ жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурьтай байгааг ойлголоо. 

Сангийн яамныхан хэдүүлээ төсвийн зарлага, санхүүжүүлэлт дээрээ бүтцийн өөрчлөлт хийвэл яасан юм бэ. Төсвийн урсгал зардлаа бууруулаад хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх чиглэлд судалгаа хийж ажиллавал яасан юм бэ. Төсвийн урсгал зардлаа бууруулахгүй болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэж өгөхгүй байна. Урсгал зардлыг бууруулахгүй болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, хийж ажил маш их байна. 

Дээр нь Засгийн газрын асуудал яригдана. Ардчилсан Нам маань Засгийн газраас гарах нь тодорхой болчихсон юм чинь яамдыг нь татан буулгаад төсвийн зардлаа хэмнэж болохгүй юу. Яамгүй сайд нараар юу хийх вэ дээ, хэцүү шүү дээ. Олон шадар сайдын хэрэг байхгүй байх. Ер нь бүтцээ цомхотгоод урсгал зардлаа бууруулбал яасан юм бэ гэсэн санал байна" гэв. 

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн "Төсвийн зардлын өсөлт хурдацтай байсныг бууруулах төлөвлөгөөтэй орж ирж байгаа. Үндсэндээ төсөв 2021 онд 11 их наяд төгрөгийн зарлагатай байсан бол одоо 35 их наяд төгрөг болчихсон. Нүүрсний үнэ унасан үед энэ нь маш өндөр эрсдэл дагуулахаар байна. 

Төсвийн зардлыг бууруулахад бүтцийн өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой. Механикаар шууд таналт хийж болохгүй. Гурав дахин өссөн урсгал зардлыг юунаас болсон бэ гэдгийг нарийвчлан гаргаж ирмээр байна. 

Яамдын тоог бууруулах асуудал чухал. Төсөв өссөн шалтгаан бол олон яам бий болгож, салбар салбараар нь нэмсэнтэй холбоотой" гэж ярив.

шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг