ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд 6.5 хувь байхаар тооцжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:48 2025/05/29

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төсөлд тусгаснаар эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцжээ. Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүд хэвийн үргэлжлэх, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд үе шаттай хэрэгжих зэрэг хүчин зүйлс чухал ач холбогдолтой гэсэн байна.

Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар тусгасан аж. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэжээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026 онд 33,479.5 тэрбум төгрөг, 2027 онд 35,628.6 тэрбум төгрөг, 2028 онд 39,086.0 тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж үе шаттай буурч, дунд хугацаанд нэгдсэн төсөв алдагдалгүй байхаар төлөвлөсөн болно хэмээн хуулийн төсөлд бичжээ.

10:19 2025/05/29

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 

шууд үзэх: 

11:48 2025/05/29

Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төсөлд тусгаснаар эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцжээ. Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүд хэвийн үргэлжлэх, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд үе шаттай хэрэгжих зэрэг хүчин зүйлс чухал ач холбогдолтой гэсэн байна.

Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6 хувь байхаар тусгасан аж. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэжээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлагын хэмжээ 2026 онд 33,479.5 тэрбум төгрөг, 2027 онд 35,628.6 тэрбум төгрөг, 2028 онд 39,086.0 тэрбум төгрөг байхаар тооцов. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон нийт зарлага 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж үе шаттай буурч, дунд хугацаанд нэгдсэн төсөв алдагдалгүй байхаар төлөвлөсөн болно хэмээн хуулийн төсөлд бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.153] 2025/5/31
Ха ха их хурал нэртэй их хулхидалт болоод дууссан юм биш үү. Ингэж хууран мэхлэж байхаар чадамжгүй их хурал нь тарцан дээр бус уу
0 | 0 Хариулах
Б [202.55.188.109] 2025/5/31
Та битий хуцалдаа сүүлийн 8н жил жил ингэж ярьж бна имфляц дээшээ доошоо 2% 6д барьна, гадаад валютын нөөц нэмнэ, үнийн хөөрөгдлийг тогтооно гэж жил бүрийн чуулганаар хуцна цагаа тулахад яг эсэргээрэй одоо ямар байдалтай бга билээ одоо ингээл ажлаа хийж чадахгүй худлаа хуцаад хулгаа хийгээл бху тэ
0 | 0 Хариулах
yasan uudrug um [66.181.183.251] 2025/5/29
Яг өснө ш д
1 | 0 Хариулах
[103.57.92.70] 2025/5/29
үнэ хөдөлсөн гээд өнөөдөр эл барааны дэлгүүрт ширхэг ч бараа зарагдсангүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/5/29
Өсөлтөө ч алддаа төгрөг хэмээх валют чинь цаас болоод байхад яаж өөдлөхөв дээ, ЗГ яаж мөнгө цацаж төсвөөс цавчаа хийхээ мэдэхээс эдийн засагийн тогтвортой байдал валютын худалдан авах чадвар бол май ч байхгүй бөлгөө
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2025/5/29
НЭГ Л ИХ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЯРЬСАН. ГОЛ НЬ НӨГӨӨ ӨСӨЛТ НЬ ЖИРИЙН ИРГЭДДЭЭ МЭДЭГДДЭГГҮЙ. 1 ТЭРБУМТАЙ ХЯТАД ЭНЭТХЭГТ ЯДУУРЫН ТҮВШИН НЬ УЛНЫ МУУ МОНГОЛООС БАГА БАЙДАГ ГЭЭД БОД ДОО.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.173] 2025/5/29
mcs-ийн оджаргал, мак-ийн нямтайшир, сү.батболд, голомтын баясгалан нарын олигархиуд 3.5сая жирийн монголчуудаас тонон дээрэмдэж авсан олон олон их наядын үнэтэй ухаа худгийн нүүрсний орд, гашуун сухайтын нүүрсний орд, бороогийн алтны орд, бөөрөлжүүтийн нүүрсний ордуудаа буцаан авч, дээрэмчин, тонуулчин оджаргал, нямтайшир, сү.батболд, баясгалан нартай эцсээ хүртэл хатуу тэмцэцгээе.
1 | 0 Хариулах
зочин [202.9.46.14] 2025/5/29
100 ЯМААНД 60 УХНАТАЙ ......МОНГОЛ УЛС 3,5 хан сая хүнтэй хэрнээ 16 ЯАМ +38 АГЕНТЛАГ /бас яам/ =54 буюу дэлхийд байхгүй олон ЯАМТАЙ БОЛЖЭЭ....АЖЛЫН ЯМАР Ч ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГ 2-н аль нэгийг нь татан буулгаж төсвийн мөнгөө хэмнэе. Төрийн зардал Монголын нийгмийг туйлдуулж байна….
2 | 0 Хариулах
Д.БУМ-ОЧИР гишүүний 1-р эхнэрийн ӨЧИЛ [66.181.188.173] 2025/5/29
Dolgortseren Davaa; Миний нөхөр 10 гаруй жил хамт амьдарч жаргаж зовж гуних үедээ гуниж олон бэрхшээлийг туулж ирлээ! 2 хөөрхөн хүүхэд төрүүлж өглөө. Гэтэл Нөхөр мөөнь өөр хүүхэнтэй явалдаад 2 хүүхэдтэй болоод хэдэн жил болжээ. Хайр оршдог газар хөндий хүйтэн итгэл сэтгэл шавхайнд хутгалдаад хэнд ч хэзээч битгий итгэ! Гэж өөртөө сануулж байна. Салъя гэхээр салахгүй гэх 2 айлын дунд хоног төөрүүлээд яахав дээ нөхөр минь, чамайг минь олон хүмүүс харж байгаа өөдрөг өнгөтэй амьдралаа нураасан хүн бол чи өөрөө шүү!!! Цаашдын амьдралаа хэрхэх ээ чи өөрөө мэдээрэй! Үнэ цэнэгүй гуниг гутарлаараа ташуур болгож өндийх болно оо бид 3. Ханийг минь ханиа гэж дууддаг бүсгүй та хэзээ нэгэн цагт миний амьралыг туулах болно оо чамд ч бас гунигтайхан алхах өдрүүд ирнэ ээ
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/5/29
Данх сайдтайгаа хөтлөлцөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой УИХ нь юу ч болоогүй юм шиг ирэх жилийн бидний яаж амьдрахыг хэлэлцээд сууж байдаг үзэгдэл зөвхөн Монголд л байдаг байх. Монголд ядуу амьдарч байгаа хүн болгон өөрсдийнхөө бурууг өөрсдөөсөө хайгаарай. Ийм мал сонголт хийдэг ийм мал төрийн тэргүүнүүдтэй учраас та нар ядуу амьдарч байгаа юм. Хохинь ээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.38] 2025/5/29
Үхэр монголчууд комментоор МАН АН хараан зүхэж үзэн ядаад байгаа болохоос үхэр монголчууд МАН АН хулгайч нартаа маш хайртай сонгуулиар массаараа МАН АН хулгайчдаа саналаа өгчихдөг.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/5/29
Сонголтгүй сонгууль болж байгааг мэдсээр байж юу яринам бэ
0 | 0 Хариулах