• 6 сарын 9, Даваа

Английн "Челси" клуб Конфренс лигийн аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Польшийн "Вроцлав" цэнгэлдэх хүрээлэнд цугласан 40,000 орчим үзэгчид Английн "Челси" болон Испанийн "Реал Бетис" багийн шигшээ тоглолтыг үзлээ.

Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг гуравдугаар зэрэглэлийн цом болох Конфренс лигийн аваргын төлөө тус хоёр баг тулсан юм. Тоглолтын 9 дэх минутад марокко хагас хамгаалагч Абде Эззалули эхний гоолыг оруулснаар "Реал Бетис" тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Испанийн клуб 65 дахь минут хүртэл үр дүнгээ хадгалсан ч англи хагас хамгаалагч Коул Палмерын оновчтой дамжуулалтын ачаар аргентин эр Энцо Фернандез тоог тэнцүүлж, камерун довтлогч Николас Жексон хоёр дахь гоолыг оруулжээ.

Үлдсэн хугацаанд Лондоны баг ялалтаа баталгаажуулж, хоёр гоол нэмж хийснээр өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авсан юм.

Ийнхүү "Челси" клуб Европын таван тэмцээнд түрүүлсэн анхны баг боллоо. Тэд өмнө нь Аваргуудын лиг, Европа лиг, Супер цом, Цомтой багуудын цомын тэмцээнд түрүүлж байв. 

1960 оноос хойш 1999 он хүртэл 39 жил зохион байгуулагдсан "UEFA Cup Winners Cup" тэмцээнд Лондоны баг хошой аварга болж байжээ.

 

Эх сурвалж: BBC  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.93] 2025/5/29
Uruudsaar 1, 2, 3 haha
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.93] 2025/5/29
Usuh tsag ireh blguide
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/5/29
Хаха, Ер нь монгол бөхөөр жишвэл сумын наадмын зиндааны л тэмцээн ш дээ, тэгээд л бодоод үз дээ, ингэж сүржигнэх хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.109] 2025/5/29
Нээрээ тийм юм байна. Аваргуудын лиг-Улсын наадам, Европа лиг-Аймгийн наадам, Коференс лиг-Сумын наадам. Хахаха шээлсигийн фанатууд цом авсан гээд л баярлалдаад л байлээ, зайлуул :))
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.101] 2025/5/30
тэгээд яахын уурлахын муу хаха
0 | 0 Хариулах
НАХЯам [221.151.253.218] 2025/5/30
монголчууд хэзээ хөлбөмбөг мэддэг болчихоо вэ! Ганц удаа өшиглөж үзээчгүй байж том том баацгаагаад!!!
0 | 0
Зочин [103.57.95.70] 2025/5/29
Хуучин УЕФА-гийн цом нь Аваргуудын цомоос илүү нэр хүндтэй байсан, учир нь улс орны лигийн 2-4-т орсон багууд үздэг байсан учраас. Харин аваргуудын лиг гарснаас хойш том орнуудын лигүүдийн 1-4-р байр эзэлсэн багууд тэрэнд оролцдог болсноос хойш байдал өөрчлөгдсөн.
0 | 0 Хариулах