Уншиж байна ...

Омни Капитал Амчам Монголын гишүүн боллоо

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 27 минутын өмнө
Сурталчилгаа

Монгол Улсын тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллагуудын нэг болох Омни Капитал нь Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) ээлжит нэгдсэн уулзалтын үеэр албан ёсоор гишүүнээр элссэнийг баяртайгаар мэдэгдэж байна.

Энэхүү үйл явдал нь Омни Капиталын бизнесийн харилцааг бэхжүүлж, Монгол болон Америкийн бизнесүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд нэг ахиц болж байна.

зураг
 

Омни Капитал нь АмЧам Монголын гишүүн болсноор Монгол дахь нэр хүндтэй компаниуд болон олон улсын корпорацуудыг төлөөлсөн нөлөө бүхий сүлжээнд нэгдэж байна. Энэхүү гишүүнчлэл нь бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, Монгол Улсад эдийн засгийн өсөлт, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой санаачилгуудад оролцох үүд хаалгыг нээж байна.

Омни Капитал ББСБ-ийн ТУЗ-ийн дарга Э.Пүрэвсүрэн: “Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын гишүүн болсондоо маш их баяртай байна. Энэхүү түншлэл нь бидэнд Монголын санхүүгийн зах зээл дэх байр сууриа өргөжүүлэх, бизнес, хөрөнгө оруулагчдын хүрээг тэлэх боломжийг олгож байна. Бид AmCham-тай хамтран ажиллаж, хувийн хэвшлийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, Монгол, Америкийн бизнесийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэв.

зураг
 

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Омни Капитал ББСБ нь 2016 оноос хойш тасралтгүй өсөлт үзүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа ба Монгол Улсад олон төрлийн шинэлэг, харилцагч төвтэй санхүүгийн шийдлүүдийг үзүүлэх зорилготой банк бус санхүүгийн байгууллага юм. Омни Капитал нь зах зээлийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд сүүлийн үеийн технологи, туршлагад нийцсэн “Мони” зээлийн аппликейшн, “Кeep” хувийн санхүүгийн бүртгэл гэх мэт финтекийн шинэлэг үйлчилгээгээр зах зээлд танигдсан юм. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес болон өрх гэрийн санхүүгийн өсөлтийг дэмжихэд чиглэхийн зэрэгцээ финтек технологиор дамжуулан хэрэглэгчдэдээ санхүүгийн боловсрол олгоход анхаардаг байгууллага юм.

зураг
 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

Цахим хуудас: www.omnicapital.mn
Утас: 7277 8282

АмЧам Монголын ээлжит уулзалтын фото зургууд: 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.