ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/28-НД НИЙТЛЭГДСЭН
Фулбрайтын судлаачийн хөтөлбөрийн бүртгэл дуусахад гурав хоног үлджээ
iKon.MN
Фулбрайтын 2025-2026 оны судлаачийн хөтөлбөрийн бүртгэл энэ оны гуравдугаар сард нээгдсэн.
Тэгвэл бүртгэл дуусахад гурав хоног үлдсэнийг АНУ-ын Элчин сайдын яамнаас санууллаа.
Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын аль нэг институтэд 6-9 сарын турш байрлаж судалгаа хийх боломжийг эрдэмтэн судлаачдад олгодог юм.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх
- Докторын зэрэгтэй эсвэл түүнтэй адилтгах зэргийн сургалтад хамрагдаж, мэргэшсэн байх
- 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (TOEFL IBT 85 эсвэл IELTS 6 оноотой байх)
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
