Уншиж байна ...

Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны наадмын сүүлийн шатанд 25 сургуулийн 1,300 хүүхэд оролцжээ

Б.Манлай
2 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

зураг
 

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад улс, нийслэлийн 85 сургуулийн 5,780 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 25 сургуулийн 1,300 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. 

  • Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
  • Дэд байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
  • Гутгаар байранд Баянгол дүүргийн Монгени сургуулийн “Одод” хамтлаг,
  • Тусгай байранд Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,
  • Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг,
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн Монгол дахь Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг, 
  • “Шилдэг удирдаач багш” номинацийн эзнээр Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн хөгжмийн багш Ө.Байгалмаа,
  • “Шилдэг удирдлага” номинацийн эзнээр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа. 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс