Уншиж байна ...

ТАНИЛЦ: Нисэх, Яармаг дахь "The Bull" халуун тогооны рестораны шинэ салбар

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

“The Bull” халуун тогооны ресторан нь Нисэх болон Яармаг орчмын үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтийн дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг нэгдэн цоо шинэ салбараа Хүннү молл-д амжилттай нээжээ. 

НИСЭХ, ЯАРМАГ САЛБАРЫН ОНЦЛОГ

Нисэх, Яармаг орчмын хэрэглэгчдийг түгжрэлд цагаа үрэлгүйгээр тухтай, гэртэйгээ ойр хооллох орчныг нь бүрдүүлж өгч буй тус салбарын онцлог нь: 

  • 650m² талбай бүхий заал
  • 156 хүн хүлээн авах хүчин чадал
  • 12 хүний багтаамж бүхий 2 VIP өрөө
  • 4-8 хүний 9 кабин өрөө
  • Хүүхдийн өрөө
  • Тамхины өрөөтэй
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“The Bull” ресторан нь чанартай бүтээгдэхүүн, тав тухтай орчин, найрсаг харилцааг цогц үйлчилгээ гэж үздэгийн дагуу тус хавийнхаа үйлчлүүлэгчдээ хамгийн чанартай хүнс, тав тухтай орчин, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн, найрсаг харилцаа, сэтгэл ханамж дүүрэн байлгахаар ажиллаж байна гэдгийг тус салбарын дарга Б.Ганбаяр онцоллоо. 

Түүнчлэн салбарын ажилчдын ихэнх нь Нисэх, Яармаг орчимд амьдардаг хүмүүс бөгөөд Яармаг дахь шинэ салбар нээгдсэнээр тус орчимд 55 шинэ ажлын байрыг  бий болгожээ. 

ДАРХЛАА ДЭМЖИХ ОНЦЛОХ 3 ШӨЛ 

Улирал солигдож томуугийн үе эхлээд буй энэ үед “The Bull” рестораны зүгээс дархлаа дэмжих дараах гурван шөлийг онцлов. 

4 шимтийн шөл 

10-15 цаг чанаж болгосон хонины борви, хонины ахар сүүл, далны тогоо, тойг 

Фосфор, кальци, магни, коллаген их хэмжээгээр агуулагддаг өндөр шим тэжээлтэй. Хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг эмчилнэ. Коллагений өндөр агууламжтай тул арьсны өнгийг сайжруулж, үсийг бат бөх болгоно. Глицин амин хүчил нь тархийг тайвшруулан үйл ажиллагааг сайжруулан нойргүйдлийг арилгана. Цус багатай, цусны дутагдалд орсон хүн хүнсэндээ тогтмол хэрэглэхэд хамгийн хурднаар цус төлжүүлэх анагаагч эм юм. 

Ясны шөл 

48-72 цаг болгосон булууны яс 

Ясан дахь бүх кальци, минералууд шөлөндөө шингэж амьд кальциар баялаг эрүүл мэндийн шөл бий болдог. Яс тэр тусмаа үхрийн булууны ясанд эрүүл мэндэд хэрэгтэй 19 амин хүчил, 8 төрлийн витамин, 20 эрдэс бодис агуулагддаг. Ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна. Ялангуяа төрсөн эх, мөн мэс заслын дараа амархан тэнхрүүлэхэд нэн тустай хүнс юм. 

Эмийн ургамалтай Зибу шөл 

Зибу ургамлын холтос, улаан үзэм нь хамтдаа хүний биед цугларсан хий ядаргааг тайлах, тамир тэнхээ оруулах ач тустай. 


Хаяг: Хүннү Молл 2 давхарт

Утас: 7731-1212

Цагийн хуваарь: Хүннү моллын цагийн хуваарийн дагуу 11:00-22:00 цаг хүртэл  

ФОТО: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг