Уншиж байна ...
Зураг
Зураг

АмЧам Монгол “Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол - Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2024 оны 10-р сарын 24-нд АНУ-ын ЭСЯ-тай хамтран "Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг хурдасгах нь" сэдвээр өндөр түвшний уулзалт, панелийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

зураг
 

10-р сарын уулзалтыг нээж Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган үг хэлэхдээ, “Монголын хүн ам төв азийн орнуудтай харьцуулахад бага хэдий ч, цэвэр эрчим хүчний нөөцөөр ирээдүйн уул уурхайн төслүүдийг дэмжиж, улмаар Ази тивд экспортлох дүр зургийг бодит болгох асар том боломжтой гэж харж байна. Монгол улс энэ зураглалын төв цэгт нь байрлаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Элчин сайд хэлэхдээ “Цэвэр эрчим хүчний шилжилтэд эргэлзэж буй хүмүүс бий, учир нь нарны болон салхинаас гарган авах эрчим хүч нь баталгаатай, тогтвортой бөгөөд хангалттай байх тал дээр болгоомжилж байгаатай холбоотой.

Энэ бол зүй ёсны асуудал бөгөөд ялангуяа Эрчим хүчний яаманд хариуцлага, хүнд өвлийн улиралд дулаан, цахилгаан хангах хэрэгцээтэй холбоотойгоор тодорхой шахалт мэдрэгдэж байгаа. Монгол Улс нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү нэг шөнийн дотор шилжих боломжгүй бөгөөд нүүрс нь ирэх жилүүдэд Монголын эрчим хүчний холимог нөхцөл байдалд нэг хэсэгтээ байна гэж харж байна” хэмээв.

зураг
 

Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд шинээр байгуулагдсан Засгийн газрын эрчим хүчний реформын санаачилгууд, салбарын бэрхшээлүүд, түүнээс гарах арга замууд, мега төслүүдийн явц, бүс нутагт эрчим хүч экспортлогч улс болох боломжуудын талаар танилцуулга хийв.

Панелийн хэлэлцүүлэгт Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Грека Групп, Эрчим хүчний яамны гол төлөөлөгчид оролцов. Панелистууд эрчим хүчний шилжилтийг оновчтой хийхийн тулд шийдвэрлэх шаардлагатай зарим бэрхшээлүүдийн талаар санал солилцлоо.

зураг
 

АХБ-ны Улс хариуцсан захирал Шэннон Коулин “Дэлхий нүүрс, уламжлалт түлш түшиглэсэн эдийн засгаас цэвэр, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг эдийн засаг руу шилжиж байна. Гэвч улс бүрийн онцлог, нөөц бололцоо нь ялгаатай бөгөөд үүнийг эрчим хүчний шилжилтэд зайлшгүй тооцож, тухай бүрд нь оновчтой арга барил гаргах шаардлагатай” гэж хэлэв.

ЕСБХБ-ны Улс хариуцсан дарга ноён Ханнес Такаш “Манай банк дэлхийн ногоон хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. 2022 оноос хойш бүх үйл ажиллагаагаа Парисын хэлэлцээртэй нийцүүлж байгааг дуулгая. Эрчим хүчний салбарын стратегийн гол анхаарал нь сэргээгдэх эрчим хүчийг мегаваттаас гигаватт руу нэмэгдүүлэх, ингэхдээ илүү цэвэр, дэвшилтэт, тэсвэртэй эрчим хүчний системийг нэвтрүүлэх зорилго тавьсан. Бид Монголын ногоон шилжилтэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд шинэ гишүүн байгууллагууд болох – Грека Групп, Омникапитал ХХК-г хүлээн авч, гишүүнчлэлийн сертификат гардуулав.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 25 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.