Индэр    
2024 оны 10 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

М.Галбаатар: Мөнгөө төлөөгүй этгээдүүд нийлж хэрүүл хийсээр хэвийн ажиллаж буй СӨХ-г хөөн гаргаж, хотхон бужигнуулаад байна

Зураг

Нийслэлд 1,474 Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ) үйл ажиллагаа явуулж, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцаж байгаа юм. 

СӨХ-ны үйл ажиллагаа янз бүр бий. Оршин суугч болон СӨХ-ны үл ойлголцлоос болж асуудал үүсэх тохиолдол ч байгаа. Түүнчлэн аль аль талын хүчин зүйлээс үүдэж тухайн хотхон, орон сууцны эрүүл, аюулгүй орчин алдагдах нөхцөл байдал үүсдэг аж. Мөн орон сууц түрээслэгч нар СӨХ-ны төлбөрөө төлөхгүй орхиж нүүх тохиолдол гардаг байна.

Үүнтэй холбогдуулан өнөө үед СӨХ-ны нөхцөл байдал ямар байгаа талаар Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатартай ярилцсанаа хүргэе.


- Сууц Өмчлөгчдийн Холбоо гэж юу вэ. Энэ холбоог иргэд хэрхэн ойлгох ёстой вэ? 

- Сууц Өмчлөгчдийн Холбоо гэдэг нь өмч дээрээ нэгдэж байгуулагдсан иргэдийн нэгдэл хэмээн тодорхойлж болно. Үндсэндээ ямар нэгэн ашгийн төлөө биш төрийн бус байгууллага гэж болно. 1990 онд иргэд хувийн өмчтэй болсноор төр оролцохгүй учир өөрсдөө хариуцах ёстой болсон. Нэг дээвэр дор инженерийн шугам сүлжээг ашиглаж байгаа бол СӨХ байгуулж, нэгдсэн зохион байгуулалтад шилжих шаардлага үүссэн. 

Үйл ажиллагааны гол чиглэл нь хамтран эзэмшиж буй дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх юм. 

СӨХ анх байгуулагдахад иргэд маш сайн оролцоотой байсан. Гэтэл дунд үед СӨХ-г цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг байгууллага мэт үзэж, үйл ажиллагаа нь доголдсон. Харин 2016 оноос иргэдийн ойлголт харьцангуй эерэг болж эхэлсэн байна. Мөн худалдаж авсан байрныхаа үнэ цэнийг бууруулахгүй байхын тулд СӨХ-той хамтран ажиллах ёстой. 

Нийтийн зориулалттай орон сууцны байрыг иргэд хамтран өмчилж байгаагийн хувьд засвар үйлчилгээг заавал хийх ёстой талаар хуульчлагдсан. 

- СӨХ-ны төлбөрийг цаг тухайд нь төлөх яагаад чухал вэ?

- Иргэний хуулийн 147 дугаар зүйлд ус, дулаан, цахилгааны мөнгийг мэргэжлийн байгууллагад, СӨХ-ны мөнгийг тухайн орон сууцныхаа СӨХ-д төлөх ёстой хэмээн үүрэг болгож, тодорхой хуульчилж өгсөн.

Учир нь өнөөдөр таны гэрт ирж буй ус, дулаан, цахилгаан, орцны цэвэрхэн байдлыг СӨХ хариуцаж явдаг. Хэрэв та ус, дулаан, цахилгаанаа саадгүй авч чадаж байгаа бол СӨХ ажлаа сайн хийж байна гэсэн үг.

Таны гэрт дамжуулан ирүүлж буй ус, дулаан, цахилгааны инженерийн шугам сүлжээг СӨХ хариуцаж, засварладаг. Дундын өмчлөлийн хөрөнгийг дэмжиж ажилласнаар тухайн иргэний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн өсөх юм.

Гэрээс гарахад орц болон гадна орчин хогтой байвал СӨХ ажил хийхгүй байна гэж ярьдаг. Гэтэл дээвэр болон зоорийн давхарт инженерийн шугам сүлжээг засах гэх мэт маш их ажил хийгдэж байгааг сайн ойлгохгүй байна. 

СӨХ нь ямар нэгэн байдлаар ашиг төлөө ажиллах ёсгүй. Иргэд гэрээ засуулахын тулд хувь хүнийг хөлсөлдөг шиг ажилладаг байх ёстой.

"СӨХ-ны дарга цалин авахгүй атал мөнгө төгрөг идэж уусан мэтээр шүүмжлүүлснээс болж, ажлаа орхих тохиолдол маш их гарч байна" 

зураг
 

- Улаанбаатарт буй СӨХ-ны үйл ажиллагаа ямар түвшинд байгаа вэ. Алдагдалтай ажиллаж буй СӨХ хэр их байна вэ?

2012-2016 оны хооронд СӨХ гэдэг байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд маш хүчтэй унасан. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газарт маш их гомдол ирж, татан буулгах асуудал үүссэн. Гэтэл шүүхийн шийдвэр нь иргэд сайн дураараа байгуулсан учраас татан буугдах ёсгүй гэж гарсан.

Энэ хугацаанд төлбөрөө төлсөн иргэд хохирч, улсын хэмжээнд СӨХ-д 17 тэрбум төгрөгийн авлага үүссэн байсан. Одоогоор тус авлага 10 тэрбум төгрөг болж буурсан. 

СӨХ-ны төлбөр нь байр, давхар, талбайгаасаа хамаараад янз бүр байдаг. Улсын төсөв шиг тухайн байранд хийх ажлын хэмжээнээс хамаарч төлбөрийг өөр өөр авах ёстой. Энэ бол дотоод хяналттай байгууллага. Тухайн байранд байнгын оршин суугчид төлөөллийн зөвлөлөөр дамжуулж төлбөр юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой. 

СӨХ-ны дарга сайн дураараа ажилладаг хүн. Цалин авахгүй атал мөнгө төгрөг идэж уусан мэтээр шүүмжлүүлснээс болж, ажлаа орхих тохиолдол маш их гарч байна. 

- Өнгөрсөн тавдугаар сард Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ. Ямар шинэ зохицуулалт оруулж өгсөн бэ? 

Хэрэв иргэдийн мөнгийг төлөвлөснөөс бусад байдлаар зарцуулсан бол СӨХ-ны дарга өөрөө төлж барагдуулна. 

Түрээслэгч нар СӨХ-ны төлбөрийг төлөхгүй орхиод явчихдаг асуудлыг зохицуулж өгсөн. Түрээслэгч нь түрээсэлж буй хүнтэй гэрээ байгуулахдаа аль тал нь урсгал зардлаа төлөхийг тодорхой тусгаж өгч байгаа. Хэрэв тусгаж өгөөгүй бол түрээслэгч өөрөө бүх төлбөрөө төлөх юм. 

Мөн СӨХ-ны төлбөрөө гурван сараас дээш төлөөгүй бол 0.5 хувийн алданги тооцно. Зургаан сараас дээш төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтад орно. Төлбөрөө төлсөн тохиолдолд хар жагсаалтаас гарна. Зээлийн мэдээллийн сангаас гарсан ч зээлжих зэрэглэл нь буурна. 

Гэхдээ эрүүл мэндийн болон гадаадад эмчилгээгээр явж байсан бол хүндэтгэн үзэх шалтгаанаар хар жагсаалтад оруулахгүй байж болно. Түүнчлэн бүх гишүүдийн хурлыг цахимаар хуралдуулах, сар бүр тайланг цахимаар тавих боломжтой болж байгаа. Хэрэв иргэдийн мөнгийг төлөвлөснөөс бусад байдлаар зарцуулсан бол СӨХ-ны дарга өөрөө төлж барагдуулна. 

Энэ хуулийг УИХ-аар батлуулах үйл явц бага зэрэг удаашралтай байна. Гэхдээ энэ намрын чуулганаар батлагдчих байх.

- Цахилгааны төлбөр дээр СӨХ-ны мөнгийг авах байдлаар зохицуулалт хийх боломжтой юу? 

- Цахилгааны төлбөртэй хамт мөнгөө авахын тулд СӨХ тухайн байгууллагатай заавал гэрээ байгуулж, шимтгэл төлөх ёстой болно. Жишээлбэл Эрдэнэт хотод усны төлбөр дээр СӨХ-ны мөнгийг авахдаа 10 хувийн шимтгэлийг суутгадаг. Иргэдийн байраа засуулахаар хураалгаж буй мөнгөний 10 хувь нь өөр байгууллагад үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ аргыг боломжгүй гэж үзэж байгаа.

Бидний ярих ёстой чухал асуудал бол ажиллах хүчний хомсдол юм. ТҮК-ийн ажилчдын цалин 3.5 сая төгрөгт хүрчихлээ. Гэтэл СӨХ-ны ажиллагсад дээд тал нь хоёр сая төгрөгийн цалин авч байна. Зарим орон сууцны орц маш бохир. Түүнийг цэвэрлэх ажилчид, хүлээж авах СӨХ олдохгүй байгаа юм.

"Өөрийнхөө хамаарал бүхий хүнийг СӨХ-ны даргаар тавьж төлбөрөө тэглүүлэхийг оролддог"

зураг
 

- Одоогоор СӨХ-ны төлбөртэй холбоотой ямар асуудлууд гарч байгаа вэ. Хэрхэн шийдэж болох вэ?  

- Өөрийнхөө байранд амьдарч буй үндсэн оршин суугчид төлбөрөө асуудалгүй төлдөг. Харин түрээслэгч нар мөнгөө сайн төлөхгүй байна. Өмчийн эзэн нь байхгүй түрээслэгч амьдардаг тохиолдолд төлбөрийн асуудал орхигддог. "Надад хамаагүй, би бол түрээслэгч, жинхэнэ эзэн нь мэдэж байгаа" гэж хэлчхээд СӨХ-ны мөнгөө өгөхгүй орхиод явж байна.

Саяхан Хан-Уул дүүрэгт нэгэн СӨХ-ны маргаанд очсон. Тухайн газарт юу болсон бэ гэвэл Сууц өмчлөгчдийн холбооны дарга нь мөнгө төлөөгүй гээд шүүхэд өгсөн. Гэтэл шүүх дээр очих ёстой нөгөө хүн нь мөнгөө төлөөгүй байгаа хэсэг оршин суугчийг нийлүүлээд СӨХ-ны даргаа огцруулахаар явж байна. Тухайн этгээд өөрөө мөнгө төлсний дараа бусдын төлбөр дээр хяналт тавих ёстой. Гэвч өөрөө СӨХ-ны мөнгөө төлөөгүй 10 жил болж, 8.5 саяын өр үүссэн байсан.

СӨХ-ны дарга иргэдийг төлөөлж үйл ажиллагаа зохицуулж, холбооны дансанд мөнгө төвлөрүүлэх үүрэгтэй. Зургаан сараас дээш төлөөгүй этгээдийг шүүхэд шилжүүлсний дараа СӨХ-ны даргыг элдвээр хэлж, оролдож эхэлдэг.

Энэ үйл явцад өмчийн эзэд гэхээс илүүтэй түрээслэгч нар хамтран оролцож, хууль бус шийдвэр гаргадаг. Өөрийнхөө хамаарал бүхий хүнийг СӨХ-ны даргаар тавьж төлбөрөө тэглүүлэхийг оролддог. Энэ нь хэвийн ажиллаж буй СӨХ-ны үйл ажиллагааг доголдуулахад хүргэж байна.

- СӨХ-г хөөж явуулаад байгаа хүмүүст хэрхэн хариуцлага тооцдог болох вэ? 

- Маргаан хийж буй этгээдүүд өөрсдийн хүнийг СӨХ-ны даргаар тавиад зорилгоо биелүүлсний дараа хаячихдаг. СӨХ-д дарамт үүсгэж буй хүмүүст оршин суугчид хариуцлага тооцох ёстой. 

Хэвийн ажиллаж байсан СӨХ-г хөөж явуулсны дараа хотхоны иргэд мэддэг. Жишээлбэл Сансарын нэг байрны СӨХ-ны дарга ажлаа өгөхөөр болсон байна. Тухайн дарга хуучны байрыг 10 сая төгрөгийн хуримтлалтай болгож, гадна талын пассад, тоглоомын талбайгаа зассан байгаа юм. 

Гэтэл "хотхон бужигнуулаад байгаа тухайн хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй" гээд ажлаа орхисон. Тухайн бужигнуулаад байгаа хүн өмнө нь дөрвөн удаа СӨХ-ны дарга солигдоход удирдах зөвлөлд байж таарсан. Удирдах зөвлөлийн хуралд үг хэлж, хотхоны хүмүүсээ уриалаад СӨХ-г хөөгөөд гаргачихдаг.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
ТЭНЭГЛЭЛ
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
147 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.186.105] 2024/11/23
Алтан өргөө СӨХ ын орон сууцны ойролцоо Оюунлаг сургууль дундын өмч дээр сүндэрлэн үйл ажиллагаа явуулж байна Үүнээс болж байрны гадаа машин багтахаа байсан Үүнийг шалгах уу Одоо ажиллаж байгаагаас өмнөх асуудал Авлига ийм болгож байна гэж харж байна Нийтийн өмчийг яах ёстой юм Домофон хариуцагч нар дураараа үнээ нэмээд ашигийн төлөө улайрч байна Хэн зохицуулах бэ Холбооны хийх ажил биз дээ Шалгаад иргэдэд мэдээлмээр байна
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.219] 2024/11/16
Мөнгө төлөөд байхад юу ч хийдэггүй тайлангаа тавьдаггүй хурал зарлаад ч ирдэггүй СӨХ байна аа. тэрний захирал гээд байгаа хүнийг хөөж явуулах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.179] 2024/11/5
Ер нь СӨХ-ийн мөнгөө төлдөгүй бэртэгчингүүд л хэл ам хийж, хүмүүсийг турхирч байдаг.
1 | 0 Хариулах
Zochon [103.212.163.230] 2024/11/1
СӨХ-ийн дарга цалин авдаггүй гэж энэ нэг харах царайны хог царайлсан гар худлаа хэлж байна.Дарга нягтлан гээч хоёр хоолны савыг оршин суугчид чамгүй хэмжээний цалингаар сул тэжээж байдаг юм.СӨХ-г татан буулгах ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.250] 2024/11/9
Иймэрхүү нэг бузар шимэгчингүүд байр болгонд байна аа. СӨХ ийн мөнгө өгөхгүй тийм байж цэвэрлэсэн шалан дээр алхана үнэгүй хог гаргаж хаяна. Бүр нэг бэртэгчин царайлсан хогийн шимэгчүүд. Бүгдийг нь шүүхээр оруулаад хар жагсаалтанд оруулаад байрнаасаа хөөмөөр байна. Мөнгө төлдөггүй уулын жалгандаа хэвтэж байвал таарна
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.167] 2024/10/31
СӨХ ны дээд зөвлөл гэнэ үү бас нэг шимэгч байгууллага эд нарыг СӨХ үүдээс татвар авч цалинжуулдаг гэсэн. СӨХ ны дээд байгууллага бол тухайн байрны сууц өмчлөнчидийн хурал юм шүү элэнцэгийн дээд зөвлөл. Бас нэг мөнгө олох арга
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.43] 2024/10/30
МАГаруудын л угшилтай сөх биз хулгайч
2 | 0 Хариулах
Зочиг [103.212.116.15] 2024/10/30
СӨХ-үүддээ хариуцлага яаж тооцох гээд бгаа юм .Баримта өгдөггүй тайлангаа тавьдаггүй цэвэрлэгээ гэж 00 бдаг мөнгөө л нэхдэг СӨХ-д оршин суугчдын хашрааж бна дах
3 | 0 Хариулах
Уншигч [139.5.216.45] 2024/10/30
СӨХ угаасаа хэрэггүй.Усдулаан цахилгаан хариуцдаг гэж юу яртад байна.Хүмүүсийг тэнэг гэжбодоо юу.Худлаа ярьсны чинь төлөө чамайг ч хэрэггүй хүн гээд хэлчихье.СӨХ,СӨХ-ИЙН ДЭЭД ЗӨВЛӨЛИЙГ ТАШРААР НЬ ТАТАН БУУЛГА.ОРОН СУУЦНЫ КОНТОР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА УЧИР ТЭНД АЖЛЫГ ШИЛЖҮҮЛБЭЛ ЗӨВ.Одоогийн энэ СӨХгэд байгааг байхгүй болго.Хөдөөнөөс ирсэн хүн дарга болоод В1 давхарт ах дүү садан танилаа суулгаад байх юм.Худал үнэн түрээслүүлсэн дүр үзүүлээд хаяг тавьчихдаг.СӨХ-ИЙГ УСТГАЯА!!!!!
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.102] 2024/10/31
Ойлгож уншаач ус дулаан цахилгаан дамжин ирдэг шугам шүлжээг СӨХ хариуцдаг гэж байнаа биз дэ...
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.9] 2024/10/30
Ямар ч тайлан тавьдаггүй,нууцлаг СӨХ байдаг,яах вэ?!!
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.35] 2024/10/30
Угаасаа цалин мөнгө авдаггүй юм бол СӨХ ийн ажиллагааг зогсоогоод байрнуудыг тэр чигт нь оршин суугчдад даалгаад орхихгүй юу даа.Хэсэг хугацааны дараа хог хаягдал,шавар шавхай,үмхий самхайдай автаж амьдрах аргаггүй болоод өөрсдөө гуйж СӨХ өө байгуулана биз дээ.Бэлэн юман дээр байсан хүмүүс Хүний хийсэн зүйлийг юман чинээ бодохоо байчихсан байдаг юм.Өөрсдийнх нь биеэр ямар байдгийг үзүүл.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.123] 2024/10/30
үнэн шүү орц цэвэрхэн байх сайхан шүү
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.184] 2024/10/30
19-р хороолын Тулга -1 сөх ажлаа сайн хийхгүй бол оршин суугчид хэл ам татлахад тун ойрхон очсон бгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.226] 2024/10/30
СӨХ бол зүгээр л мөнгө идэж буй хэдэн бүлэг нөхөд л бдаг юмда
4 | 1 Хариулах
зочин [139.5.218.222] 2024/10/30
Ус дулаан хариуцаж засвар хийх нь СӨХ ын ажил биш шүү. Тэрийг мэргэжлийн газар нь хийдэг. СӨХ ийн мөнгөө төлчөөд хариуцлага нэхдэг болох нь зөвөө, хүмүүс дэндүү харамч юмаа бас.
0 | 0 Хариулах
Бат [59.153.114.179] 2024/11/5
Байрны ус дулааны шугам сүлжээний засварын ажлыг СӨХ хариуцаж хийдэг юм шүү. Юм мэдэхгүй байж их хуцах юмаа
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.168] 2024/10/29
сөх ийн дарга гэж зүгээр мөнгө идсэн нэг баагий мөнч их байна даа одоо сөх гэж нэг луйварын газар гарсан даа
7 | 1 Хариулах
[202.21.109.27] 2024/10/29
Байраа өмчлөх нийтиин эзишил (/гадна орчин цахилгаан дулааны хангалт хана шат )дундын өмч хамтарч ч засч эзэмшдэг гэдгийг ойлгодоггүй улс олон
2 | 0 Хариулах
Зочин [73.212.244.55] 2024/10/29
СӨХ ийн тухай хуулийг цуцалж СӨХ ийг байхгүй болгох хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагууд нь хийх хэрэгтэй
10 | 0 Хариулах
Зочин [66.181.181.240] 2024/10/29
СОХийн дарга монго иддэггуй гэж юу яриад байгаа юм …оор ертонцоос ирсэн юм уу эсвэл бусдийг тэнэг гэж найдаж байна уу…japan town C2 байрны анхны СОХийн дарга Намсрай гэж этгээд хуухдуудтэйгээ нийлж тухай 2009 онд нэг айлийн СОХийн толбор гэж 130000 сар бур шинэ байрнаас авж хоронгжиж их хохирол учруулаад 2015 онд хуудээ огж 10гаран жил гэр булээрээ хулгайж байгаад 3жилийн омно ум хумгуй байрнуудаа зараад алга болцгоосон…СОХ бол ихэнхдээ хулгайч нарын уур байдаг…олон жишээ хэлмээр байна уугээр цэглэе
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.208] 2024/10/29
СӨХ ийн дарга цалин авдаггүй гэж худлаа битгий яриад бай Өчнөөн жил СӨХ д мөнгө төлчихөөд дээврээсээ ус гоожсон байранд амьдарч бна Энэ олон жил төлсөн мөнгө хаачив
6 | 0 Хариулах
Зочин [66.181.180.178] 2024/10/29
Үнэн ривэр стоун хотхонд хамгийн их өртэй байсан өмгөөлөгч гэсэннөхөр сөх бужигнуулаад одоо өөрөө туз дарга алиагийн нь алдуулж бна
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.211] 2024/10/29
Сөх хувь компани би өөрийн худалдаж авсан байранд СӨХ гэж хувь хүмүүсд мөнгө төлмөөргүй бн тэнд зөвхөн цэвэрлэгч л ажилдаг бусад нь сул цалин авсан хүмүүс тэд лифт эвдэрхэд мөнгө байхгүй томхон засвар ү йлчилгээ хийхэд бас л мөнгө байхгүй тэхээр Орон Сууцны конторт хамааруулаад нэг том компани болж тэндээсээ бүх асуудалыг шийдэх нь зөв одооны СӨХ СӨХЫН дээд зөвлөл засвар лифтэнд нэг ч төгрөг гаргахгуй нь харагдсаншүү одоо СӨХыг татан буулгах ёстой
9 | 1 Хариулах
Зочин [66.181.178.111] 2024/10/29
СӨХбайх хэрэгтэй юу .Хэрэгтэй Хариуцлагыг нь өндөржүүлж ажлаа сайн хийдэг байх естой.Зарим сэтгэгдэл бичигчид СӨХ хэрэггүй . Татан буулга гэнэ . 1д ТЭНД ЧИНЬ АРХИЧИД , ХУЛГАЙЧУУД ЦУГЛАРЧ БААЖ ШЭЭЖ ЖОРЛОН ДОТОР БАЙГАА ЮМ ШИГ ГАЗАР АМЬДРАХ БОЛНО ШҮҮ Ер нь өдөнь 1000 төгрөг өгөөд орц сууц , гадна орчин оо цэвэрлүүлж яагаад болохгүй хог шээс баасан дунд амьдрах гээд зүтгээд МӨНГӨНДӨӨ ГОЛ ЦОХИОД байгааг ойлгохгүй байна . Мөрийн мөнгөө төлдөггүй хүмүүс бол зүгээр л шимэгчид , харамч , нийгэмд биеэ гэр бүлээ авч явж чаддаггүй бэртэгчин хүмүүс . Тэднийг хил гарах , байраа худалдах , зээл авахад нь нөлөөлөх боломжийг олох л ёстой .
4 | 2 Хариулах
Судлаач иргэн [202.9.47.11] 2024/10/29
Муу ажилладаг сөх ч байгаа,сайн ажилладаг ч байгаа..нийтийн орон сууцанд амьдарч байж ойлгоц ухамсар муу соёлгүй иргэд одоо маш олноороо амьдарч байна..хог хаявал байраа завааруулж байна гэдгээ л ойлгохгүй бол тэгээд асуудал ихсэнэ..хоорондоо эв найртай байх шаардлагатай..хэрүүл зодоон архидалт бол орон сууцанд байх ёсгүй..мөн хүүхдүүдийнхээ хүмүүжилд их анхаарах ёстой..соёлтой айлын хүүхдүүд байхад хажууд нь псда псда ална хядна ярьсан хүүхдүүд их муухай харагддаг шүү..залуу ээж аавуудад одоо соёлжих асуудал хурц байгаадаа..соёлжих гэдэг нь брэнд өмсөх үнэтэй машин унах гоё утас барих бишшүүү....
6 | 1 Хариулах
Зочин [66.181.186.52] 2024/10/29
Ус дулаан хариуцдаггүй байгаа шүү,
1 | 0 Хариулах
Бат [59.153.114.179] 2024/11/5
Байрны ус дулааны сүлжээний засвар үйлчилгээг хариуцдаг
0 | 0 Хариулах
Иргэн [202.9.46.88] 2024/10/29
Байгуулагдсан цагаасаа хойш ганц ч удаа хурал хийж тайлангаа тавиагүй, хуулиараа одоо хүчингүй болсон СӨХ мөнгө нэхэх эрхгүй.
8 | 1 Хариулах
Хариулт [66.181.178.111] 2024/10/29
Байр гадна орчинг цэвэрхэн байлгадаг бол мөнгөө төлөх ёстой.ИРГЭН ЧИ ХАРАМЧ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛДЭГГҮЙ ХҮН БОЛОЛТОЙ
2 | 3 Хариулах
Зочин [103.212.118.110] 2024/10/29
Сөх ажлаа муу хийгээд мөнгөө бүтэн авдаг.энд оршин суугчид хохирдог.сөх ийн мөнгийг дураар нэмчихээд сөх ийн зөвлөл баталсан тэгээд яахын гэнэ.хяналт гүй,тогтолцоо тааруу
3 | 1 Хариулах
Галдан [202.126.89.190] 2024/10/29
Гадна дотно талын цэвэрлэгээг сайн хийх хэрэгтэй. Хэдэн үйлчлэгч нар л хогоо ч ачуулаад цэвэрлэгээ ч хийдэг юм. Гол нь сэтгэлээсээ ажилладаг байх нь чухал .
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.185] 2024/10/29
Энэ нэг хөгийн амьтан юу хийсэн гэж цалин авдаг юм, бас болоогүй зүгээрицалин аваал сууж байдаг хэдэн хар архичин авгайгаа өмөөрч гэнэ. Үйлчлэгч, жижүүрээс бусдыг нь хөөж явуулъя, 1 ня-бр байхад л болно, засвараа мэргэжлийн барилгачдаар засуулна. Иргэд нэгдээд байр, байранд 1-2 хүнийг хяналтаар тавиад өгсөн мөнгөө хянаж байхад л болно
3 | 1 Хариулах
Солонго [202.55.188.117] 2024/10/29
Сайн муу хэлүүлэн ажиллаж байгаа олон СӨХ байгаа л байх, Хүнийй хийж байга ажилийг харахгүй болохгүй бүтэхгүй хараад байдаг хүмүүс олон бна, цэвэрлээд эргээд хархад нь заваан болгодог айлууд бна, Хүмүүс хүний хийж байгаа ажил мэргэжлийг нь хүндэлдэг баймаар, шал угааж байгаа тэр хүн муу муухай хүн биш юм шүү. Өөрснийхөө аюулгүй байдал, цэвэр ая тухтай байхад өдөрт 1000гаруйхан төгрөг өгч чадахгүй байж ухаантай 2 юм яриад нэмэр байна уу
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.83] 2024/10/29
. СӨХ ийн талаар сөрөг зүйл бичиж бгаа хүмүүс бүгд СӨХ ийн өртэй хүмүүс....харин жилд 1 удаа СӨХ ийн дарга нягтлангуудад шалгалт оруулах хэрэгтэй зарим нэг СӨХ засварын ажлаа жижүүрүүдээр хийлгээд түүнийгээ гадны хүнээр хлгэсэн гсэн зарлагын падаан бичих жишээний юм маш их бдаг СӨХ.д юм худалдаж аваад падаан дрээ мөнгөө нэмж бичээд авдаг.жижиг сажиг зүйлээс л байнга мөнгө унагааж бдаг юм хгээд бж харагдаад л бвал даргад төдий чинээ мөнгө орж бнаа л гсэн үг СӨХ бол ийм л байгууллага жигүүргүй орцны жижүүрийн цалин мөнгө бодогдож л бдаг түүнийг хэн авах уу дарга л авна гх мэт зүйлүүд маш их харагдаж бх юмаа СӨХ.ийг буулгах биш маш сайн хяналт шалгалт хдэг бмаар бнаа СӨХ.гүй жигүүргүй бж болохгүй.мөн архи уудаг хүмүүс авч жижүүр хийлгэмээргүй бнааа.орцруу орохоор л архины үнэр өөр юуны ч үнэр юм балиар нэхширсэн үнэр огиудас хүрмээр бхий энэ тал др анхаарах хэрэгтэй бнаа ажиллаа сайн хдэг олон жил болсон жижүүрээ СӨХ урамшуулдаг бх хэрэгтэй
5 | 1 Хариулах
Зочин [139.5.216.151] 2024/10/29
СӨХийн дарга цалинждаггүй гэж бүү худал ярь хамгийн их цалинг нь аваад хийж байгаа юм нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй л юм байдаг ш дээ авч байгаа шигээ хийдэг л байх хэрэгтэй
5 | 1 Хариулах
Зочин [103.168.34.83] 2024/10/29
СӨХ.ийн дарга цалингүй бна гж бх уу бараг сая гардаг байлгүй хамаг муу муухай болгоноо хэдэн жижүүрээр хийлгээд өгдөг цалин нь 5.6 зуун мянга ядаж жижүүрийнхээ цалинг заавал цалингийн доод хэмжээгээр байлгах ёсгүй шдээ нэмэх сэтгэл алга илүүдэл гарвал өөрөө тонших гд.....
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.184] 2024/10/29
СӨХ шиг ажил хийхгүй,зүгээр мөнгө идээд сууж байдаг газар хаа ч байхгүй,Орц нь гэж хогондоо дарагдсан.Гадаа орчин нь хогоор дүүрсэн.Худлаа тайлан тавина.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.90.188] 2024/10/29
СӨХ гэгч нь юмаа хуулиар эрс шинэчилмээр бна иргэд өөрсдаа хянана гэдэг уран гоё үгээр хуулиндаа хуурчихсан амьдрал дээр иргэд хянаж чадахгүй бна СӨХ- д аав ээж эмээ өвөө ах дүү танил талаараа нийлж ажиллаж хувааж идэж бна !!!! Үүнээс гарахын тулд СӨХ- н Хяналтын зөвлөлийг тусад нь гарга!!!! Хэд Хэдэн хороо хариуцсан хараат бус Хяналтын зөвлөл байж бно шүү дээ!!! Тэгэхгүй бол адилхан нийлж идээд таг болоод бна!!!!
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/29
НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧ ЭНЭ АСУУДЛЫГ НЭН ДАРУЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ СӨХ ГЭГЧ ГЭР БҮЛИЙН БИЗНЕСИЙГ НЭН ЯАРАЛТАЙ ТАТАН БУУЛГААД ТЭР МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД НЬ ХАРИУЦУУЛЖ ӨГ. БҮХ ЗҮЙЛИЙН СИСТЕМЭЭР НВ ХӨГЖҮҮЛЖ БАЙЖ ХОТ ХОТЫН ӨНГӨ ТӨРХТЭЙ БОЛНО. ГАДААД РУУ ХАР АЖИЛ ХИЙХЭЭР ЯВАА ЗАЛУУС МЭРГЭЖЛИЙН АЖЛАА ХИЙДЭГ БОЛНО, ОЛОН ХҮН НДС-д ХАМРАГДАЖ ЧАДНА, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГАД БҮР ОРОН СУУЦЫГ ХАРЪЯЛУУЛБАЛ МАШ ИХ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ БИЙ БОЛНО ШҮҮ.
11 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/29
ЭНЭ СӨХ гэгч гэр бүлийн бизнесийг тэжээж тэтгэмээргүй байна. тэр сөх-ийн мөнгийг төлөөгүй иргэд байдаг бол тэдний үйлчилгээнд сэтгэл дундуур байна эсвэл орон сууцаа бусдад түрсээлээд мөнгийг төлдөггүй хариуцлаггүйчүүд дийлэхн нь байгаа. Тэгээд ч энэ сөх гэж бүлэглэлийг татан буулгаад ОСНААУГ буюу мэргэжлийн байгуулагад нь харъялуулж өгөх нь туйлын зөв. Ус алдах, цахилгааны гэмтэл, тэр үйлчилгээний төлбөрөө төлөхгүй байгаа өрхийг зээлийн мэдээлэлийн системд бүртгэх ажил нь ч гэсэн нэг чигтээ нэг замаар дамжлаггүй явдаг болно.
6 | 0 Хариулах
Зочин [103.145.234.98] 2024/10/29
Засварт зориулж төлсөн төлбөрөөс энэ нөхөр шимтгэл аваад хуулиар зөвшөөрөгдөөгүй давхар бүтэц бий болгож хааяа том бүлтэрхээс өөр гийгүүлж хийсэн ажилгүй. Татан буулгаач.
5 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/10/29
энэ харин үнэн хэлсэн бна шүү, мөнгөө төлөхгүй шимэгчид их байдагаа
3 | 3 Хариулах
Зочин [59.153.115.192] 2024/10/29
Их сонин хүмүүс байх юмаа.Би СӨХд ажилладаггүй.гэхдээ оршин суугчдыг цэвэр цэмцгэр суулгахын тулд хичээж ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх л ёстой.үйлчилгээ авч байгаа бол төлбөрөө төлөх нь хувь хүний үүрэг биз дээ.
7 | 3 Хариулах
Зочин [202.126.89.184] 2024/10/29
Зарим СӨХ сайн ажилдаа.Сэтгэл муутай нь идэж,үйлчлэгчийнхээ цалинг ч нэмдэггүй,бага өгдөг.Дээд айлаас ус алдаад байна гэхэд,бидэнд хамаагүй,тэр айлдаа хэл гэж суудаг мөнгө идэгсэд олон байгаа.
1 | 1 Хариулах
Хариулт [66.181.178.111] 2024/10/29
Танай гэр доторхи эд зүйлс цэвэр бохирт СӨХ хамааралгүй байдаг. ОДОО БҮР ГЭРТЭЭ ОРУУЛЖ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛЭХ НЬ ДУТАЖ ГЭНЭ.БАГА ТЭНЭГТЭЖ ЗОХИХ ГАЗАРТАА ХАНДААРАЙ.ХАРИУЦДАГ АЙЛ ГЭРТ НЬ ОРЖ ХЭЛЭЭРЭЙ .
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.32] 2024/10/29
Сөх ийн дарга цалингүй ажил хийдэг ч гэх шиг ямар их завтай юм бэ?????
8 | 0 Хариулах
Зочин [66.181.178.157] 2024/10/29
Яг л ингэдэг
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.231] 2024/10/28
СӨХ-ИЙНХӨН ЗАЙЛСАН НЬ ДЭЭРЭЭ ЮУ ХИЙДЭГ ЮМ ЮУ Ч ХИЙХГҮЙ В1 ДАВХАР ЫГ ТЭР ЧИГТ НЬ ТҮРЭЭСЛЭЭД ӨДӨР Ч АМРАААХГҮЙ ШӨНӨ Ч АМРАААХГҮЙ ӨРӨМДӨЖ НҮДЭЭЖ АМРААДАГГҮЙ ШҮҮ ТҮРЭЭСИЙН МӨНГИЙГ СӨХ ШУУД АВДАГ ТИЙМ БАЙЖ ТА НАР ОРШИН СУУГЧДААС МӨНГӨ АВНА ГЭЖ ЮУ ДОНГОСООД БАЙДАГ ЮМ БЭ СӨХ ЗАЙЛСАН ХАМААГҮЙ ДЭЭР ЗӨВ ЗӨВ ЗӨВ ХӨӨЖ ЯВУУЛ
6 | 6 Хариулах
Хариулт [66.181.178.111] 2024/10/29
ХАРАМЧ ТЭНЭГ 202.126.89.231
1 | 0 Хариулах
С [202.9.40.152] 2024/10/28
Сөх. Ийг. Конторт хариуцуулмаар бна
10 | 0 Хариулах
Зочин [59.153.115.94] 2024/10/28
Контортой нийлүүл. Сөх гэж хулгайчийн ах дүүс байдаг
13 | 1 Хариулах
Зочин [66.181.180.173] 2024/10/29
тм ах дүүгээрээ бдг
5 | 0 Хариулах
СӨХ-г татан буулга. [66.181.180.223] 2024/10/28
Галбаатар гэгч хогийн шантаажчин гар зүгээр зайлж үз. Наад балай луйвар, залилангаар мэргэшсэн СӨХ гэх хувалзыг нэн даруй татан буулгах хэрэгтэй.
11 | 1 Хариулах
Хариулт [66.181.178.111] 2024/10/29
Харамч
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.43] 2024/10/28
Салтааруугаа ор
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.32] 2024/10/28
Бас энэ СӨХ-үүрэг гүйцэтгэдэг ашиглалтын компани гэж 1 сонин газрууд бнаа. Юу ч хийхгүй байж баахан мөнгө хурааж авч өндөр цалин авсан улсууд байх юм.
4 | 2 Хариулах
Зочин [103.212.116.32] 2024/10/28
Ажлаа хийгээд байвал хэн ч хэрүүл урууо хийгээд явахгүй шүү дээ. Болж бүтэхгүй юм бгаа юм бол хууль тогтоомжийн баримт бичигт эь өөрчлөлт оруулах, зохицуулалтыг боловсронгуй болгох нь танай ТББ -ийн үүрэг, гол ажил юм бишүү. Энэ нөхөр юу ч хийдэггүй. Баахан худлаа болж бүтэхгүй юм яриад л сууж бдаг хүн шүү дээ. СӨХ -ийн дарга нар гэж хаа сайгүй хий хоосон цалин авсан ажлаа хийдэггүй нөхдүүд л бдаг доо. Нэг л их юм хийгээд бгаа юм шиг цалин мөнгөө голсон. Хурлаа хий гээд хурлаа ч хийдэггүй. Болоогүй сонгуулиар бас мөнгө төгрөг тараах ажлыг хийнэ. Заваарсан юмнууд чинь. Бас өмнөх ажлаа олигтой хийгүй байж эгд тэнд давхар СӨХ-ийн дарга хийнэ. Өөр газрын СӨХ-ийн дарга давхар хийх асуудлыг хуулиар цэгцэлмээр юм. Үндсэн байрных нь оршин суугчдаас санал манал авдаг. 80 маян % -иас дээш зөвшөөрсөн бол давхар хийж болох зохицуулалттай болмоор бна.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.184.178] 2024/10/28
Ковидын үед бол юу ч хийгээгүй өндөр төлбөр авдаг бүгд мөнгө угааж байгааг таслан зогсоо
4 | 1 Хариулах
Зочин [103.212.117.225] 2024/10/28
Хуучин шигээ конторт н хариуцуул. СӨХ хэрүүлн газар. Сууцны талбайнаас хамаарч төлбөр тооцдог. Гэр цэврлэх биш. ААН бүр халтай.
13 | 1 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/10/28
Зүгээр л мэргэжлийн байгууллагуудтай болгоод хариуцлага тооцдог болго, СӨХ байх хэрэг байхгүй
14 | 0 Хариулах
Зочиэ [202.126.88.216] 2024/10/28
Энэ дээд зөвлөл нэртэй хэдэн авгай нар бдаг , сөх байгуулсан ,зөвөлгөө авий гэхээр өгөхгүй, манайд мөнгө төлсөн үү ? Гишүүн биш юм бна гэдэг , ийм л худлаа гарууд бдаг юм бна лэ
13 | 2 Хариулах
Зочин [66.181.161.253] 2024/10/28
Нэг юмаа хэд бичдэг юм бэ
1 | 3 Хариулах
Зочин [202.126.88.216] 2024/10/28
Сөх,н дарга ажлаа хийхгүй бна , чиний наад сайхан ярианд чинь итгэхүү ! Зүгээр мнргэжлийн байгууллага руу шилжүүл
18 | 0 Хариулах
санаа [103.212.117.174] 2024/10/28
В1 давхар хариуцдаггүй СӨХ д ямар хариуцлага хэн хүлээлгэх вэ. БУЯНТ УХАА2Б СӨХ шүү.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
БҮХ ОРОН СУУЦЫГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛАГТ ХАРЪЯАЛУУЛ АА. МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨЛ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР НЬ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ АВМААР БАЙНА
12 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
ИХЭНХ ЗАМ ТАЛБАЙГ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ЦЭВЭРЛЭДЭГ, ЗАМ ТАЛБАЙГ БАС ТОХИЖУУЛДАГГҮЙ, ОРЦЫГ ХАЛТАР ХУЛТАР ЦЭВЭРЛЭСЭН БОЛООД ТЭРЭНДЭЭ ХҮН ЦАЛИНЖУУЛЛАА ЭНЭ ТЭР БӨӨН БЭЛЭН МӨНГӨ УГААЛТ
9 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
Бүх орон сууцыг ОСНААУГ-т харъяалуулах хэрэгтэй. Энэ чинь мэргэжлийн байгууллага. Дээд айлаас ус алдахад СӨХ ямар харицлага хүлээдэг юм ???????
20 | 2 Хариулах
Зочин [103.168.34.45] 2024/10/28
Orshin suugchid zail gesen bol zailchij sur!
8 | 1 Хариулах
СӨХ-н Дээд Зөвлөл гэдэг бол зүгээр л нэг байдаг тө [202.126.89.231] 2024/10/28
СӨХ-н Дээд Зөвлөл гэдэг бол зүгээр л нэг байдаг төрийн бус байгууллага. Энэ байгууллагад СӨХ-н асуудалд оролцох эрхийг хэнч албажуулж өгөөгүй. Өөрсдөө дурандаа СӨХ-н асуудалд оролцдог. Яг үнэндээ юу ч хийдэггүй байгууллага. Магнайг ШӨХТГ-н дарга байхад 3 шатны шүүхээр яваад тухайн үеийн хонгилын шүүхээр СӨХ-н Дээд Зөвлөлийн талд шийдвэр нь гарсан. Оршин суугчид хурлаа хий гэж зарлаад ч хурлаа хийдээггүй, тайлангаа тавьдаггүй СӨХ маш их бий. Хэнд ч захирагддаггүй хувалз болж хувирсан СӨХ-г нэн даруй татан буулгах, шинэчлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал. СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл ажиллаж байна. Холбогдох мэдээллийг 9533-7689-с асуугаарай.
16 | 2 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/28
2024 оны НИТХ-ын сонгуульд Хотын даргын орлогч асан З.Төмөртөмөө МАН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон. Тэгвэл ЕТГ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгдэж олон жил явсан З.Төмөртөмөө нь НИТХ-д сонгогдсон даруйдаа ажлын бус цагаар албаны автомашин согтуугаар жолоодсон гэх хэрэгт холбогджээ
2 | 0 Хариулах
Энэ сарын [202.126.89.168] 2024/10/28
23-24-нд шилжих шөнө Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркийн дарга С.Батжаргал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн бөөрөн тус газарт нэг удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан байна. Өдгөө хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол холбогдогчийг цагдан хориогүй, гадуур шалгаж байгаа аж
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/28
“Ховд аймгийн ЗДТГ-ын ковшийн жолоочийн дансаар 300 сая төгрөг орж, гарсан байна"
2 | 0 Хариулах
иргэн [202.179.22.28] 2024/10/28
Оршин суугчид СӨХ-н хуралдаа бүрэн оролцож СӨХ-н төлбөрөө өөрсдөө тогтоож мөн СӨХ-н төлбөрийн зарцуулалтыг СӨХ нь ил тод мэдээлдэг байх хэрэгтэй. Иргэдийн эсэргүүцээд бгаа нь санхүү нь далд мөн СӨХ-н дарга нягтлан хоёр нь хамтарч хөрөнгө завшдагт байгаан.
12 | 0 Хариулах
хххх [202.9.46.7] 2024/10/28
ЭНЭ СӨХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ НЬ ХАН УУЛ ДҮҮРЭГТ БАЙДАГ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД ӨӨР ДҮҮРЭГ РҮҮ ӨӨРСДИЙНХӨӨ ХҮНИЙГ ЯВУУЛЖ ХОЛИОН БАНТАН ХУТГАХАА БОЛИНО ҮҮ. САЙН АЖИЛЛАДАГ ХҮН БАЙЛАА ГЭХЭД ОРШИН СУУГЧИДТАЙ ГАА АЯТААХАН ХАРИЛЦДАГ СОНСДОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ НЭЭХ ААШТАЙ БИ ТӨВТЭЙ БААХАН ХҮҮХНҮҮД ЯВУУЛААД ӨӨРСДӨӨ ЯЛЫГ НЬ ҮҮРЭХ БАЙХ ШҮҮ
4 | 0 Хариулах
зочин [66.181.190.204] 2024/10/28
СӨХ-ын мөнгө төлдөггүй нь туйлын буруу бусаддаа гай болно СӨХ-ын дарга хувийн сургуульд дундын өмчөөс өгөөд зогсоолч олдохгүй болж байгааг яах юм Тийм эрх байна уу Тэгээд солигдчихно СӨХ-ын нэр хүнд унаж байна Хахуул авч л граш бариулна Үүнийг шалгадаг газар байна уу
1 | 2 Хариулах
Зочин [103.168.34.108] 2024/10/28
Eniig haraad hun iteghuu haha hachin tsarai zustei ats be
5 | 1 Хариулах
Зочин [203.98.76.6] 2024/10/28
Enenii tsarai yu yarihad ni yamar hamatai yum be? Samar shig tarhitai tsus ve
1 | 3 Хариулах
Зочин [66.181.177.169] 2024/10/28
СӨХ-ийн мөнгөө төлдөггүй паразитуудын тогий нь тасалдаг болчвол 3 ч хонож чадахгүй шдээ. Харин оршин суугчид СӨХ-д хяналтаа сайн тавих хэрэгтэй.
4 | 4 Хариулах
зочин [45.144.227.47] 2024/10/28
СӨХ-н дарга сонгогдонгуутаа "СӨХ-н ТУЗ-н дарга" гэх сэтэр өөртөө зүүж, УЗ гээчдээ хамсаатан танилуудаа оруулж , хамаатныхаа хүүхнийг нягтлангаар тавиад дураараа дургиж байгаа тохиолдол ч байна. Оршин суугчид бол тэдний доромжлолын бай болдог. Үг дуугарах эрхгүй !!!
12 | 0 Хариулах
Үйлс Билгүүн [203.91.115.37] 2024/10/28
Соц-мын үеийн угсармал орон сууцны 9 павхар буйрууд орцондоо хогийг функерын хог ялзран эсэлдэж үлэмж тр хэмжээний хорт хий ялгаруулж,иргэдийг эрүүл мэндийг хохироож байгааг тул тэдгээр байрны хогийн функерыг хааж,хогийн савыг байрны гадаа байрлуулах арга хэмжээг авах нь зүйтэй. Түүнчлэн мөн хуучны 9 давхар орон сууцны байруудын лифтний цэвэрлэгээ маш муу уяраас тэдгээр нь гэр хорлоллын арчаагүй айлын жорлонгоос долоон дор бохирдож,лифтны хана шал нь бохь,хог шороонд дарагдаж,цус нөжөөр будагдсан байгаагаас халдварт гипатит,гэдэсний цусан суулга,хамуу,сүрьеэ,томуу өвчин дэлгэрэх голомт болжээ. Тийм учраар оршин суугчид СӨХ-дөө шаардлага тавьж,хариуцлага тооцдог байх хэрэгтэй байна.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.19] 2024/10/28
Ийм царай зүс хувуас хунартай хүнчдээ
6 | 1 Хариулах
Иргэн [49.0.132.130] 2024/10/28
СӨХ-ийн мөнгөө төлдөггүй эргүү оркууд нь бусдадаа их гай болох юмдаа. Тэрнээс нь болоод СӨХ-ийн үйл ажиллагаа доголдоод хэвийн явж чадахгүйд хүрдэг.
4 | 6 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
МАНАЙ СӨХ САРДАА 20 МЯНГА Ч ХҮРДЭГГҮЙ МӨНГӨ АВДАГ. ЦЭВЭРЛЭГЭЭ ДАЖГҮЙ. БУСАД СӨХ 160 МЯНГЫГ АВДАГ ГЭЖ БАЙХ ЮМ. АЙЛ БАГА БОЛОХООР ТЭР ҮҮ. ЗАРИМ СӨХ ШУЛДАГ ЮМ БАЙНА. АСУУДЛЫГ СУДАЛЖ ҮЗМЭЭР БАЙНА. ХЭТ ӨНДӨР ТӨЛБӨР АВДАГ БОЛ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭ. ХЭДЭН АЙЛ БАЙДАГ ЗЭРЭГ БАС НӨЛӨӨЛНӨ. ЕР НЬ ХЭДЭН АЙЛ БАЙЖ СӨХТЭЙ БОЛОХ СТАНДАРТ БАЙНА УУ.
8 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
ӨНДӨР ТӨЛБӨР АВЧИХААД АЖЛАА МУУ ХИЙДЭГ СӨХ БАЙДАГ Л БАЙХ. МӨН МӨНГӨӨ ТӨЛДӨГГҮЙ АЙЛУУДААС БОЛЖ АЖЛЫН ЧАНАР МУУДАЖ БОЛНО. ХАРИУЦДАГ ГАЗАР НЬ АЖЛАА ХИЙЖ БАЙНА УУ.
2 | 1 Хариулах
Иргэн [202.21.103.226] 2024/10/28
Хэн нэг нь айлуудын хог, орцны гэрэлтүүлэг, ливт засвар гээд хотхоны орчин, цэвэрлэгээ үйлчилгээ гээд хариуцаж л таарна. Айл болгон өөрсдий энийг хариуцаад явах боломжгүй. тиймээс СӨХ байх ёстой юу байх ёстой. Энийг нь хариуцаад ажиллах СӨХ байгуулаад зохион байгуулж байхад бусадын төлсан мөнгөөр үйлчилгээ аваад явдаг "Паразит" айлууд зөндөө. бараг хотхоны дийлэнх нь. Байраа түрээслүүлээд явчихдаг, түрээслэгч нь надад хамаагүй гэсэн байдлаар ханддаг. Мэдээж аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулж байгаа газар, алдагдалтай, өөрсдөө мөнгө гаргаад ажил хийгээд байж болохгүй. Энийг хуульчилах нь зөвлдөө. СӨХ сайн ажилладаг, муу ажилладаг гэдэг. Айл бүр мөнгөө тогтмол төлөөд, тэрэндээ хяналт тавиад яваад байвал хотхон чинь цэмцийгээд л байна. Үгүй бол бүр навсайгаад, өөрсдийн чинь үл хөдлөхийн үнэ улам л унаад байна гэсэн үг
4 | 1 Хариулах
Иргэн [103.212.116.38] 2024/10/29
Яваандаа бүгд түрээслээд явчихдаг болно.иймд СӨХ ийн төлбөрөө бүгд төлж өмчмхөрөнгө чинь ямаршуухан байгаад хяналт тавьдаг оршин суугчид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй
1 | 0 Хариулах
[103.168.34.175] 2024/10/28
Mungu tuluugui baij yum heleh erhgui shuu!
1 | 2 Хариулах
зочин [103.11.195.66] 2024/10/28
Ажил хийгээгүй байж мөнгө нэхэх эрхгүй шүү. Дураарай төлбөрөө нэмнэ. Хурал ч хийхгүй төлбөрөө нэмнэ. Арай шүү
3 | 1 Хариулах
хххх [202.9.46.7] 2024/10/28
манай сөх 30 к гардаг манайх сар бүр төлдөг тэгсэн байранд амьдардаг дөлгөөн ч гэнэ үү шалдан баацаан сөх дөө бараг долигнохгүй бол 150к төлнө шүү гэж солиорсон нөгөө сөх авгай нь бүр даам гарчихсан бүр юм аваад сурчихсан гар юу үү хашай юм. Ийм холион бантан хутагдаг хүмүүс бол байдаг байдаг. шалдан пацааныг чамайг прокурокт өгнө гэсэн чинь уучлаарай би дахиж тэгэхгүй энэ тогломоос гарлаа чиг шиг. дараа нь хажуу айлын эгчээс асуусан чинь сөх дарга хөөрхий уг нь хан уулд амьдардаг нөхөртөө зодуулдаг эмэгтэй байсан юм гэнээ ийшээ нүүж ирээд хүнтэй суугаад арай гэж амьдралаа дээшлүүлж байгаа нэгэн бас тэрийгээ мэдэхгүй бидэндээ дам гарчих санаатай
2 | 0 Хариулах
Зочин [202.72.245.121] 2024/10/28
Манай СӨХ лав юу ч хийдэггүй, тэмцээд ч дийлдэггүй шулам цаашаа авгай л байдаг. Дээврээс борооны ус гоожиж айлууд хохироод л үлдсэн. Хариуцлага хаана тооцдог юм бол
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/28
🔴 шуурхай: ман-ын дарга нар нэгнээ хутгалжээ ‼️ энэ сарын 23-24 шилжих шөнө налайх дүүргээс нитх-д сонгогдсон төлөөлөгч дамдинсүрэнгийн отгонсүрэнг налайхын барилгын материал, үйлдвэр технологийн парк (нбмүтп)-ийн дарга сосорын батжаргал гэгч этгээд хутгалж хүнд гэмтээжээ. тодруулбал, налайх дүүргээс хэт олонхи суудал авч ялалт байгуулсан уих-ын гишүүн, шадар сайд с.амарсайханы багийнхан баяраа тэмдэглэж, нбмүтп-ийн оффист архидан согтуурахдаа дээрх хоёр хүн албан тушаал булаалдан маргасан бөгөөд нэгнийхээ хэвлийн тус газар хутгалсан талаар эх сурвалж мэдээлж байна. нитх-ын төлөөлөгч д.отгонсүрэн тэр даруй цэргийн төв госпитальд хүргэгдэж хагалгаанд орсон боловч биеийн байдал хүнд, дахин хагалгаанд орох төлөвтэй байгаа юм байна. эл хэргийг чанд нууцлан олон нийтэд мэдэгдүүлэхгүй байх бүx талын арга хэмжээг авч байгаа аж
1 | 0 Хариулах
иргэн [202.179.22.28] 2024/10/28
МАН-ын нүүр царай
3 | 0 Хариулах
Зочин [138.199.21.201] 2024/10/28
СӨХ гүй бол наад уб н байрууд чинь бүгд баас хогондоо дарагдана уб сөхгүй 90 ээд онд тийм байсын 2000 аад оноос хойш хотод орж ирсэн хөдөөний гарууд мэдэхгүй байна. сөх ийн хууль муулиа сайжруулаад явахаас өөр ямар ч арга байхгүй үгүй бол оршин суугчид өөрснөө хог баасаа цэвэрлэ үгүй бол дундаасаа хүн гаргаад тэрүүгээрээ хийлгээд сөр шигээ яв наад улс орон сууцын контор монтор байруудыг хариуцна гээд байгаа мудакууд чинь юугаа ч мэдэхгүй хуцаж байгаа юм
6 | 2 Хариулах
Зочин [202.72.245.121] 2024/10/28
СӨХ-ийн мөнгө маш өндөр байдаг нь огт утгаг авцалдаагүй байна аа. Ялангуяа шинээр баригдсан хотхонууд амандаа орсон тоог хэлж байна. Тохижилт үйлчилгээндээ мөнгө төлөлгүй л яахав. Гэхдээ арай үнэтэй байна аа. Үүнийг хуульчилж болохгүй юмуу их гайхдаг
5 | 0 Хариулах
Зочин [103.142.76.69] 2024/11/8
Юуг нь хуульчилдаг юм. Нэг байранд амьдарч байгаа хүмүүс нийлээд үнээ тогтооно шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.164] 2024/10/28
ОСНАА конторт хариуцуулах л зам үлдлээ
12 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
Яг үнэн. СӨХ гэж хэдэн хүмүүсийн нийлэмж. Яг ард ажиллаж байгаа ажилтнуудыг нь ОСНААУГ-т харъялуулаад тараах хэрэгтэй. Ингэвэл цэгцэрнэ, төсөвт төвлөрүүлэх төсөв нь нэг шулуун замаар явна, хэрэглэгчид болох оршиг суугчид нь яг мэргэжлийн үйлчилгээ авч чадна
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.164] 2024/10/28
СӨХ ийн төлбөрийн нэгдсэн тарифтай болгож хайрла. Манай СӨХ арав таваар тарифаа нэмж бгаад 100000 д мян төг сард авч бна. Хийж бгаа ажил нь урьдын адил дээрдсэн юмгүй.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.60] 2024/10/28
5 shariin zaluus horoolliin suh gej neg dampuursan gazar bainaa suh-n mungu hangalttai avdag hernee yamarch ajil hiideggui davhruuda ach ugaadaggui ceverlegee ogt hiideggui er n yamarch ajil hiideggui shuntei neg horoolol baina
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.164] 2024/10/28
Гадаад байдлыг нь харвал энэ юм хийх хүн биш нэг муу тавиул бна. СӨХ ийн мөнгө төлдөггүй шалтгаанууд нь улсаас нэгдсэн тариф гаргаж өгөөгүй сөх ийн дарга хэмээх хүн нь өөрөө тариф зохионо. Мөнгөний зарцуулалт ил биш далд явагддаг. Дарга авгай ч юм уу өвгөний халаасанд ордог. Дээд зөвлөл хэмээх чам шиг юманд төлдөг шимтгэл татаас нь МАН ын дарга нарын халаасанд ордог учраас төлдөггүй юм. Орон сууцны ус дулааны төлбөр шиг нэгдсэн тарифтай болгож улсдаа л төлж баймаар бна. Тиймээс харьяа ОСНАА д СӨХ ийг шилжүүлж өгнө үү.
13 | 2 Хариулах
Оршин суугч [5.161.99.252] 2024/10/28
СӨХ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ ШУЛААД БАЙНА. 160 МЯНГЫГ САР БОЛГОН АВДАГ ГРИЙНХАУС ХОТХОН БОРООНЫ УСАНД ХӨГЦРӨӨД ЯЛЗАРЧ БАЙНА. ОРЦ НЬ ГЭЖ ХАЧИН ЗАВААН. ЗҮГЭЭР Л ШУЛЖ БАЙНА ШДЭЭ. СӨХ-ИЙГ ТАРАА!!!!
6 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
ПҮҮ 160 МЯНГЫГ САРД АВДАГ ХЭРЭГ ҮҮ. ЮУ ГЭЭЧИЙН СӨХ ВЭ. МАНАЙ СӨХ 16 МЯНГЫГ Л АВДАГ.
4 | 1 Хариулах
ЗОЧИН [103.212.119.94] 2024/10/28
БҮХ СӨХ МУУ БИШ ШҮҮ. МАНАЙ СӨХ ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭ САЙН ХИЙДЭГ. ҮНЭ НЬ Ч БАГА.
3 | 1 Хариулах
Зочин [103.212.118.47] 2024/10/28
Сөх дээд зөвлөл гэж хуулиар хүлээсэн үүрэг функцгүй, өөрийгөө тэжээх аргаа олсон луйварчны ТББ. Энэ галбаатар өөрөө сөх-үүдээс гишүүнчлэлийн татвар авч амьдралаа залгуулдаг болохоор сууц өмчлөгч нар сөх-д мөнгөө төлөх нь л чухал, гэтэл энэ сөх нь ажлаа хийж бна уу, оршин суугчдыг яаж хохироож бгаа г.м сөх-д бугшсан олон асуудлыг цэгцлэх нь галбаатарт ашиггүй.
16 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
Яг голыг нь олоод хэлчихлээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.34] 2024/10/28
Мөнгөө өгдөггүй айлыг банкны хар жагсаалтад оруул
8 | 1 Хариулах
Зочин [66.181.177.169] 2024/10/28
СӨХ-ийн мөнгөө өгдөггүй паразитуудын тогий нь тасалдаг болчвол 3 ч хонож чадахгүй шдээ. Харин оршин суугчид СӨХ-д хяналтаа сайн тавих хэрэгтэй.
3 | 1 Хариулах
44444 [202.126.90.176] 2024/10/28
Энэ юугаа солиороод бгаа золбингууд хаанаас гараад ирсийн. Юу ч хийгүй оршин суугчдын мөнгөөр шоуддаг хэдэн авгай нарыг өбгшүүлээд өөрсдөө дээд зөвлөл нэртэй татаас авч хамтарч идэх л арга бна. Ийм тэнэг шуналын санаагаа боль
12 | 3 Хариулах
хххх [202.9.46.7] 2024/10/28
яг үнэн бүх зүйлээ цагт нь төлдөг шүү
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.104] 2024/10/28
Тэнэг үхэр.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.168] 2024/10/28
Тэгээд одоо яана гээд бган. Ямар ч шийдэлгүй. СӨХ-ны хууль муулиа олигтойхон юм боловсруулж батлуул лдаа Галаа гэж МАН ын гөлөг😂
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.247] 2024/10/28
СӨХ ч яахав энэ нэг юмыг давхар тэжээх хүсэл алга нэг л их захиралууд больж үз
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
СӨХ- ын дээд зөвлөл ч гэх шиг. Хэн эд нарт ийм эрх мэдэл өгсөн юм. Орон сууцны ашиглалтыг тэр чигт ОСНААУГ- т харъяалуул, энэ чинь мэргэжлийн байгууллага
12 | 1 Хариулах
Хараат бус Хяналтын зөвлөл байгуул!!! [202.126.90.134] 2024/10/28
Наад СӨХ- н шинэ хуулиндаа Хяналтын зөвлөл гэгчийг СӨХ- с нь тусдаа байгуулахаар хуульчлахгүй бол хэзээ ч бүтэхгүй авгай рүүхэд ах дүү найз нөхөд өө сэм шургуулчихдаг эсвэл цуг байхаар элдэв хөгөлөлт авч даргатайга хувааж идээд 1 хөнжилд орчихдог тэгээд найзан дундаа найрладаг, иргэд мэддэггүй мэдэх ч боломжгүй!!! Тиймээс Хяналтын Зөвлөлийг хараат бус ашиг сонирхлын зөрчлөөс ангид Аймаг Дүүрэг бүрт байгуул!!!! Иргэд тэдэнд гомдол гаргадаг тэд нь ирж хянадаг шалгадаг дүгнэлт гаргадаг болох хэрэгтэй!
6 | 0 Хариулах
Zochin [202.9.40.64] 2024/10/28
Bertegchin Zerleguuded uhlees uur yuch hereggui.
0 | 1 Хариулах
зочин [122.201.27.3] 2024/10/28
СӨХ-дууд эхлээд өөрсдөө ажлаа сайн хиймээр байна. Бас хуулийн дагуу сөх-гоо байгуулмаар байна, тэгж байж дараагийн асуудлаа ярих хэрэгтэй, зүгээр иргэдийн мөнгийг идэж уух зорилгоор байгуулагдаад байгаа нь үнэн шүү.
5 | 0 Хариулах
иргэн [202.9.47.4] 2024/10/28
СӨХ- үүдийг татан буулгаж ОСК т нь өг....мөнгө төлөөгүй айлын хаалгыг нь гаднаас нь гагнах эрх олго.....тэд цонхоороо орж гарч байг....
7 | 0 Хариулах
Зочин [202.179.25.63] 2024/10/28
Хаа хаанаа л бгаа. Гэхдээ бараг хотхон, байр болгонд сөх-өө төлдөөгүй айлууд, тэр дундаа түрээслэгчид бдаг. Тгэдээ нөгөө төлсөн хэдийнх нь мөнгөөр сөх-ийг ажиллуулах, байрыг эвтэйхэн аваад явна гэдэг бол бас л хэцүү. Сүүлдээ сөх ажиллуулах хүнгүй болдог.
7 | 0 Хариулах
Зочин [139.5.216.60] 2024/10/28
Ulaanbaatar hotiig suuliin 25 jild huduunuus nuuj irsen pzdakuud l suiruulj baigaa huduugiin pzdakuudiig bugdiig n huuj yavuulaad ger horoolliig baihgui bolgoh heregtei
3 | 1 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/28
улаанбаатарыг анх хөдөөнийхөн байгуулсан чи явж хотынхон хотоо байгуулдаа бас төв аймгийн нэг сум шдээ.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.157] 2024/10/28
COX MONGOO OGDDGUI AILUUDIIG SHUUH TSAGDAA NI ASUUDALIIG SHIIDEH HERGTEI.BUSAD AILUUD TOLOOD BDAG BUSAD NI TOLDOGGUI IIM BAIJ BOLHGUI
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/28
энд цагдаа ямар хамаатай юм тог усын таслаад боллоо ш дээ. өөрсдөө тэр тог ус тасалдаг хэсгийг цоож той хяналттай болгоход болно.
0 | 1 Хариулах
Аа [66.181.181.121] 2024/10/28
Зүгээр л контор нь хариуцлаг системдээ оруул !!!
6 | 1 Хариулах
Зочин [103.50.206.95] 2024/10/28
Нэгэнт байранд амьдарч байгаа бол сөхөө төлөх зөв. Гэхдээ хүн болж төрснийх хаяаа боддог олон сая төгрөг төлж орон сууц авчихаад тог ус хэрэглээ сөх гээд бүх зүйлээ сар бүр төлж амьдарна гэхээр утга учиргүй зүйл шүү.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/28
хутгаас усаа зөөх юмуу лаагаа бариад яндангаа цонхоороо гаргаад хусвал хус хус хэнч чамаас мөнгө нэхэхгүй бас баасаа зөөж гаргаж асгаараа даа.
3 | 0 Хариулах
зочин [103.11.195.66] 2024/10/28
Цахилгаан, дулааны төлбөр бол СӨХ-д түй ч хамаагүй шүү. Хэрэглэсэн цахилгаан дулаан цэвэр бохир усны төлбөрөө төлөөд амьдарч байхад СӨХ гэсэн худ нохдууд ямар хамаа байна.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/28
ямар ч амьдралын ойлголт байхгүй малууд байдаг шүү баасаа шээсээ зөөж гаргаад мөнгөө төлөхгүй байж болно болно сонголт чамд байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/10/28
битий мал юм яриад байгаач.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.151] 2024/10/28
ЯГ ТИЙМ ЮМ АЖИГЛАГДААД БАЙГАА МӨНГӨӨ ТӨЛДӨГГҮЙНҮҮД НЬ ХАМГИЙН ИХ ХЭЛ АМ ХИЙДЭГ ЗҮГЭЭР ЯВЖ БАЙСАН СӨХ Г УНАГАДАГ ТЭГЭЭД БҮР ЮУЧГҮЙ БОЛГОДОГ ХОТХОН УЛАМ САЛБАЙДАГ ХОГОНДОО ДАРАГДДАГ НАВСАЙДАГ ӨӨРСДӨӨ Ч ХИЙДЭГГҮЙ БУСДЫГ Ч ХИЙЛГЭДЭГГҮЙ ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРСЭН ХОНОЦЫН СЭТГЭЛТЭЙ ГАРУУД ГОЛДУУ ТЭГЖ БАЙГАА
5 | 1 Хариулах
Зочин [66.181.180.102] 2024/10/28
ЕР НЬ СӨХ-ИЙГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. БЭЛЭН ОСНААУГазар гэж мэргэжлийн байгууллага байна. ус тасрах, ус алдахад, өрхийн цахилгааны гэмтэлд СӨХ юу хийдэг билээ гэдгийг иргэд бэлээхэн мэдэж байгаа биз дээ
11 | 3 Хариулах
Зочин [66.181.168.82] 2024/10/28
чи хогоо цэвэрлээд явбал болжил байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.151] 2024/10/28
ТЭР БАЙГУУЛЛАГА ЧИНЬ УБ Н БҮХ БАЙР ХОТХОНД АЖИЛЛАХ ЮМУУ АМЬДАРЧ БАЙГАА БАЙР АА ОРШИН СУУГЧИД НЬ ӨӨРСДӨӨ Л АРЧЛАХ ЁСТОЙШД УЛС НЬ БҮХ БАЙР ХОТХОНЫГ ХАРИУЦДАГ УЛС ДЭЛХИЙ ДЭЭР БАЙХГҮЙЛ ДЭЭ ОСНААУГ Р ХАРИУЦУУЛНА ГЭВЭЛ УДАХГҮЙ ОРЦ ЧИНЬ БААС ШЭЭСЭЭР ДҮҮРЭЭД ХОГОНДОО ДАРАГДААЛ ЭХЛЭНЭ ШД 90 ЭЭД ОНД УБ Н БҮХ БАЙРУУД ТИЙМ БОЛЦОН БАЙСНЫГ ЧИ ХӨДӨӨНИЙХ БОЛОХООР МЭДЭХГҮЙ БАЙНАЛДАА
4 | 1 Хариулах
зочин [103.11.195.66] 2024/10/28
Би хогон дунд амьдарч байснаа бол санахгүй л байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.181] 2024/10/28
Zarim niitiin ezemshliig hariutsdag bolhos orj ireed bugsiig chine archij ugdugui bgashu.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.251] 2024/10/28
Ажилгүй 3000 хувцас өмсдөг нөхөдүүд сөх төлдөгүй шүү....30000 төгрөг өгөхгшүй сөх
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.251] 2024/10/28
Унб 21 62 сөх өө төлж чадахгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.181] 2024/10/28
Mongochuudiin hamgiin engiin ardchilal bol uug n SUH daanch manaihan medrel mal yum shih suhiin hurald negch suugaagui bj olon ug hutsaad munguu tuluhgui ywaad bdag. Manaih bas adilhan humuus n munguu tuluhgui suh n ajilaa hiij chadagui bolson. Humuus n buun fb group bnga gomdolno. Tegeed za hural hiigeed suh iin dargaa soliod ywii ghed hurald hen ch irehgui. Haalga haalgaar guilgachin shig guilguulna. Uug n suuts umchlugdiin holboo, bid nar uursuu suh gedgee oilgoh heregtei.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.251] 2024/10/28
Шинээр нүүж орсон орк нөхөдүүд сөх төлдөггүй аиьдрал нь яаг тийм зодоон хэрүүлтэй мөнгөгүй энд тэнд очиж шүүхийн татна....апп зээлтэй идэх хоолгүй гэрт 1 зурагт диван өлөв долов нүл нь улаанаар эргэлдсэн ийм айлууд наадамаар 3 өдөр зодолдоно
6 | 0 Хариулах
Зочин [122.201.31.26] 2024/10/28
Suh yu ch hiidguishd, lift ntr hun aimaar, haluun us bainga tasrana tiim bhd oo goy bn bolj bn gd mjngu tuluud bh uu te llra
3 | 4 Хариулах
Зочин [112.8.24.209] 2024/10/28
чи лифтээр яваад л бдаг юм байна шдээ хөдөөний ооркоо, мөнгөө өгөхгүй бол орцоор ч орохгүй олсоор гэртээ орж бай бэртэгчин минь
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.26] 2024/10/28
Bitgii shaa llra, 2 liftnihn negn ajildaggui, ajillaj bgan salj unachih gd hun aimar, haluun us baingin tasrana pzda mine
1 | 0 Хариулах
Зочин [202.71.24.33] 2024/10/28
Хохь чинь, заяа чинь тэр, лаларын амьдарч байгаа нь чиний буруу, азгүй тахиа, чи бэртэгчин биш байсан бол амьдрал чинь арай дээр байх байсан байж мэднэ Once a loser, always a loser
1 | 1
Зочин [202.126.90.181] 2024/10/28
Bi chamaig sukh-iin hurald neg ch suuj baigagui, tegsnee orilood munguu tuldugui orc gj battai helne. Haluun us tasrah odoo sukh tei uug n hamaraad baidgui l yumda.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.89] 2024/10/28
Haluun usaa kontortoo hel lift ashiglaj baival munguu tuluh l yostoi. Chi munguu tuluugu bol shaardlaga tavih erh chamd baihgui
1 | 1 Хариулах
Зочин [139.5.216.60] 2024/10/28
haluun us suh-d hamaatai gej oilgodog huduunii pzdakuud bol zugeer mal deeree l baij baih heregtei
2 | 1 Хариулах
Зочин [202.21.96.254] 2024/10/28
Munguu tulduggui kheruuliin buzruudaas ch bolj baigaa, bas munguu barag 70-80 khuvi avchaad, yuu ch khiideggui СӨХ ch baina
7 | 0 Хариулах