Уншиж байна ...

Казахстаны ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нийслэлд хаагдах замууд

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх гэж байна.

Айлчлалтай холбогдуулан хоёр өдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хааж, зочны аюулгүй байдлыг хангахаар болжээ.

Тээврийн Цагдаагийн Албанаас/ТЦА/ тодруулснаар өнөөдөр Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэх юм байна.

Иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөлөө.