"Сэтгэцийн эрүүл мэнд-2024” үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тус чуулганыг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ), Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) хамтран зохион байгуулж байна.
Энэ үеэр “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зарим үр дүн” сэдэвт илтгэлийг СЭМҮТ-ийн амбулаторийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганцэцэг танилцуулав.
Тэрбээр "Улс орон даяар эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг 2022 оноос эхлэн зохион байгуулсан. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхэд залуусын дунд зан үйл, сэтгэл зүйн судалгааг явуулсан байдаг.
Зургаа ба 14 настай 75,404 хүүхдийн дунд хийгдсэн судалгаа бий. Тодруулбал
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 11 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байх эрсдэлтэй байсан бол 16 хувь нь зааг байдлын тулгамдсан асуудалтай.
Харин үлдсэн 73 хувь нь эрүүл байсан" хэмээв.
График1: Асуумжаар хэвийн бус зан үйл, эмгэгтэй байж болзошгүй гэж үнэлэгдсэн хүүхдүүдийн эзлэх хувь АЙМАГ
Ерөнхийдөө гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд тулгамдсан асуудалтай байсан
Хүснэгт1: Хэвийн бус зан үйл, эмгэгтэй байж болзошгүй тохиолдлын эзлэх хувь ДҮҮРЭГ
Дүүрэг |
Үзүүлэлт |
---|---|
Чингэлтэй |
8.7 хувь |
Хан-Уул |
8.3 хувь |
Сүхбаатар |
11.6 хувь |
Сонгинохайрхан |
12.7 хувь |
Налайх |
18.5 хувь |
Баянзүрх |
12.2 хувь |
Баянгол |
9.4 хувь |
Багануур |
10.4 хувь |
Үргэлжлүүлэн судалгааны үр дүнг "Биеийн жингийн индексээр харьцуулахад илүүдэл жинтэй хүүхдүүд сэтгэл түгшил, сэтгэл хөдлөлийн зан үйлийн эмгэгтэй байсан.
Хорт зуршлын тухайд архи, тамхи хэрэглэдэг хүүхдүүдэд мөн өндөр хувьтай гарсан.
Бие махбодын эмгэгтэй хүүхэд сэтгэл түгшил, сэтгэл зүйн эмгэгтэй байх магадлал илүү өндөр.
Өмнө нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгээр оношлогдсон, мэдрэлийн эрхтэн тогтолцооны өөрчлөлттэй, харааны шилтэй, хоол боловсруулах тогтолцооны өөрчлөлттэй хүүхдүүдэд сэтгэл хөдлөл, зан үйлийн өөрчлөлт ажиглагдсан" хэмээн Г.Ганцэцэг доктор хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|