Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Такси үйлчилгээний талаар ойрын хугацаанд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгнө"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, зөвшөөрөл авахаар заасан.

Хэрэв зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлбэл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалттай Зөрчлийн хууль өнөөдрөөс/2024.10.15/ хэрэгжиж эхэлж байна.

Хувиараа такси үйлчилгээнд явж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Тээврийн Цагдаагийн Алба/ТЦА/: Такси үйлчилгээ эрхлэх тухай хууль, журам нь батлагдсан ч шүүх, прокурорын байгууллагаас харьяаллыг тогтооно. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн тохиолдолд нийтийн тээврийн байцаагч цагдаагийн байгууллагын аль нь арга хэмжээ тооцохыг тогтоох юм. Жишээ нь хот хооронд зорчиж байгаа хулгайн тээврийн хэрэгслийг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын байцаагч нар хариуцаж, арга хэмжээ тооцдог. Иргэн, ААН такси үйлчилгээ эрхлэх бол ямар бичиг баримт бүрдүүлэх ёстойг Нийтийн Тээврийн Газар шийднэ. 

Нийтийн Тээврийн Бодлогын Газар/НТБГ/: Такси үйлчилгээний талаар ойрын хугацаанд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгнө.

Нийслэлд бүртгэгдсэн 2,900 гаруй гэмт хэргийн 2,116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан гэж тайлбарлаж байсан юм.