Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийн талаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Д.Оюунсүрэн дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэсэн юм.
2022 оны Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн мэдээллээс харахад:
Иймд хөдөлмөрлөх насны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь анхаарлын төвд байх ёстой асуудал гэдгийг тэрбээр хэлэв.
Мөн "Хөдөлмөрийн насны залуусын амьдралынхаа бүтээмжит ихэнх цагийг ажлын байрандаа өнгөрүүлдэг.
Ажлын байран дахь ээлтэй орчныг бүрдүүлэх нь зөвхөн ажиллагч хувь хүнээс шалтгаалахгүй. Энэ нь удирдлага, хамт олны уур амьсгал болон бусад бүх хүчин зүйлтэй холбоотой.
Харамсалтай нь өнгөрсөн 2020, 2021 онд дамнасан цар тахлаас үүдэн нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал анхаарал татахуйц, хурцдаж байгаа. Тэр дундаа ажиллагсдад нэлээд хөнөөлтэй туссан.
Энэ бүхэн дан ганц хувь хүнээс хамаарахгүй, удирдлага, хамт олон болон нийгмийн олон хүчин зүйлтэй холбоотой" гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн "Монгол Улсын хүн амын дунд амиа хорлож нас барж байгаа тохиолдлын дийлэнх хувийг хөдөлмөрлөх насны залуус.
Хөдөлмөрлөх насны хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь анхаарлын төвд байх ёстой асуудал. Ажлын байранд сэтгэцийн эрүүл мэндэд таатай орчныг бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлийн сэдвийг бүх шатанд гаргаж ирж байгаа нь асуудал хурцадсан гэдгийг харуулж буй илрэл.
АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд ажлын байрнаас үүдэлтэй халшрах хам шинж, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын ажлаас үүдэлтэй халшрах хам шинжийн судалгааг 7-8 жилийн өмнө хийж, гаргасан байдаг.
Манай улсын бүх шатанд ажил эрхэлж байгаа, ажил олгож буй бүх л насныхан маань сэтгэцийн эрүүл мэнддээ илүү анхаарч, нэг өдөр ч гэсэн сэтгэцийн эрүүл, эсэн мэнд байдлынхаа талаар нухацтай бодоосой" хэмээн Д.Оюунсүрэн багш зөвлөлөө.
ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа "Өнөөдөр дэлхий дахинд бараг нэг тэрбум хүн сэтгэцийн аливаа хэлбэрийн эмгэг, тулгамдсан асуудалтай амьдарч байна.
Өөрөөр хэлбэл найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн үг. Үүн дотроо сэтгэл түгшил, сэтгэл гутрал дийлэнх хувийг эзэлж байна.
Шизофрени болон бусад сэтгэцийн эмгэгүүд эдийн засгийн хувьд асар их дарамт үзүүлдэг гэх судалгаа байдаг. Хүн сэтгэл санаа, сэтгэцийн хувьд эрүүл, сайн сайхан байх нь орчноос шууд хамааралтай. Хүний амьдарч, ажиллаж, сурч байгаа орчин сэтгэцэд маш чухал нөлөөтэй.
Дэлхийн хүн амын 60 орчим хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Хүмүүс амьдралынхаа гуравны нэг ба түүнээс ч илүү хугацааг ажлын байрандаа өнгөрүүлдэг.
Ажлын байрны дэмжлэгт орчин, эрүүл аюулгүй байдал, уур амьсгал, хоорондын харилцаа, биет орчин болон харилцааны орчин ямар байхаас сэтгэцийн эрүүл мэнд нэлээд хамааралтай.
Сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл байх ямар ч боломжгүй. Тиймээс хүн болгоны оролцоо чухал" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!