Агаарын бохирдол ба ханиад томуугийн дэгдэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр хүргэлээ.
Энэ үеэр утлага эмчилгээний талаарх сэтгүүлчийн асуултад Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т.Хаш-Эрдэнэ дараах хариултыг өгөв.
Сэтгүүлч: Одоогийн ханиад томуугийн хүндрэл хоолой боох, амьсгал шуугих шинж тэмдэгтэй илэрч байна. Зарим эмч нар бага насны хүүхдэд гормоны агууламжтай утлага бичиж өгч байна. Энэ нь хэр оновчтой арга вэ?
Эмч: Хүүхдийн өвчлөлийн үед сошиал хаягаар эсвэл хэн нэгний дам ярианаас сонсож эмчилгээ хийж болохгүйг сануулъя. Ийм олон тохиолдол гарч байгаа учраас анхааруулж байгаа юм.
Гаж нөлөө, эрсдэл багатай эмчилгээний нэг хэлбэр утлага.
Ямар утлагаар яаж утах вэ гэдэг нь тухайн хүүхдийн өвчний нөхцөл байдал, эмчийн ур чадвартай холбоотой.
Тухайлбал:
Утлага эмчилгээнүүдийг аль болох нарийн мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!