Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд ₮135,000 өнөөдрөөс олгоно

П.Сайнжаргал, IKON.MN
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135,000 төгрөгийг өнөөдрөөс олгож эхлэх талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэжээ. 

Ингэснээр хувьцаа эзэмшигч иргэн бүрийн данс руу өнөөдрөөс 135,000 төгрөгийг шилжүүлэх аж. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна.

Иргэн бүрд дунджаар 350 мянган төгрөг ногдохоор байна.

Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж мэдэгдлээ.