Уншиж байна ...
Зураг
Зураг

Өнгөрсөн хоногт хүхэрлэг хий SO2 болон PM2.5 тоосонцор агаарт өндөр агууламжтай байжээ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн агаарын чанарын мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас  танилцууллаа.

Хүхэрлэг хий SO2 бохирдуулагчийн агууламж өмнөх өдрүүдээс багассан боловч 20-150мкг/м3 хооронд хэлбэлзэж, Нэгдүгээр хороолол, Шархад, Толгойтод хамгийн их хүхэрлэг хийн бохирдолтой байснаас Шар хад орчимд агаарын чанарын стандартаас гурав дахин их үзүүлэлттэй байжээ. 

Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 

Азотын давхар исэл NO2 агаарын чанарын стандартаас даваагүй. 

Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг.

PM10 тоосонцор 21-107мкг/м3 хооронд хэлбэлзэж, Хайлааст, Таван буудал, Нэгдүгээр хороолол орчимд хамгийн их бохирдолтой байснаас Хайлааст орчимд агаарын чанарын стандартаас нэг дахин их байжээ. 

Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

PM2.5 тоосонцор 8-66 мкг/м3-ийн хооронд хэлбэлзэж, Хайлааст, Таван буудал, Толгойт орчимд хамгийн их бохирдолтой байснаас Толгойт орчимд агаарын чанарын стандартаас 1.4 дахин их байжээ. 

Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.