Уншиж байна ...
Зураг
Зураг

"Тавантолгой түлшний үйлдвэр хоцрогдсон. Багануурын уурхайг түшиглэн хагас коксожсон нүүрсний үйлдвэр байгуулна"

Б.Бадамгарав, IKon.mn
6 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулагдсанаар агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах ажилдаа оржээ.

Үүнээс онцолбол дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлын нэг нь хагас коксожсон нүүрсний үйлдвэр байгуулах тухай байна.

Тус үндэсний хороог ахалж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн мэдээлснээр "Эрдэнэс Монгол" ХК-ийн санхүүжилтээр Багануурын уурхайг түшиглэн хагас коксожсон буюу хөх нүүрсний үйлдвэрийг байгуулах юм.

 

2025 онд эхний 100,000 тонн, 2027 он гэхэд нийт 800,000 тонн хөх нүүрс үйлдвэрлэн агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэж тооцжээ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах гол шийдлийн нэг гэдгийг сайд С.Одонтуяа онцолсон. 

Мөн тэрбээр "Тавантолгой түлшний үйлдвэрийг хоцрогдсон гэж үзэж байна. Түүхий нүүрснээс сайжруулсан түлшинд шилжихэд тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Одоо энэ нүүрсээ чанарын өөр түвшинд гаргаж, сольё гэж байгаа юм. Энэ үйлдвэр нь жил бүр 200 орчим тэрбум төгрөгийн татаас авч байгаа, нөхцөл нь хүнд. Ухарсан зүйлээс татгалзаж, шинэ зүйлдээ хөрөнгө оруулна" гэж мэдэгдэв.