Уншиж байна ...
Зураг
Зураг

"Сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом" гэж гаальд мэдүүлсэн бараанаас амьд могой илрүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 цаг 8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Энэ сард БНСУ-аас улс хоорондын шуудангаар илгээгдсэн “сувинер, хувцас, шинэ жилийн тоглоом, чимэглэл” гэж мэдүүлсэн илгээмжээс есөн яст мэлхий, хоёр могой илрүүлжээ.

Гаалийн албан хаагчид зориулалтын бусаар, олон хоног тээвэрлэгдэж ирсэн амьтдыг яаралтай эмчийн үзлэгт хамруулж, хамгаалах арга хэмжээг авсан байна.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тухайн амьтдыг “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц” (CITES)-ийн хоёрдугаар хавсралтад бүртгэлтэй амьтны төрөл зүйл болохыг тодорхойлсон. Тус конвенц болон холбогдох хууль тогтоомжид экспортлогч, импортлогч талуудын холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардлагатайг тодорхой заасан байдаг.

Гаалийн байгууллагаас дээрх үйлдэлтэй холбоотойгоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Амьтдыг шүүхийн шийдвэрээр амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн зориулалтын лабораторид түр хадгалуулах арга хэмжээг авчээ.

Иймд иргэдийг зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, гаалийн байгууллагад мэдүүлж, хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг анхааруулав.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар