ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн утаа, түгжрэл гамшгийн түвшинд хүрснийг ЗГ хүлээн зөвшөөрч, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. 

Түүнчлэн агаар, хөрсний бохирдлыг бууруулах асуудлаар гаргасан шийдвэрээ Ерөнхий сайд танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдол бол олон шалтгаант үр дагаврын бидэнд харагдаж шинж тэмдэг. Эрчим хүчний дутагдал, газрын наймаа, төлөвлөлтгүй гэх зэрэг олон асуудал бий.

Засгийн газрын баримталж буй байр суурь бол нийслэлийн асуудлыг Нийслэл өөрөө шийдэх санхүүгийн чадвартай байх ёстой. Хотын асуудлыг хотын удирдлагаас давж шийдэх боломжгүй.

Улаанбаатар хотын түгжрэл, эрчим хүчний дутагдал, агаар, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрснийг бүх нийтээр хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс ч өнөөдрөөс эхлэн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байна.

Тулгамдаж буй эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн орчныг шинэчлэх хэрэгтэй гэж үзэн ирэх долоо хоногт УИХ-д нээлттэй танилцуулж, дэмжлэг авна.

Нийслэлийн асуудлыг 50 гаруй хуулиар зохицуулдаг. Гэхдээ агаарын бохирдол, түгжрэлийг гамшиг гэж үзэн шийдэх ёстой. Тусгай хууль эрх зүйн орчин шаардлагатай бөгөөд энэ талаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барина.

Агаарын бохирдлыг бууруулахыг бүх нийтийн үйлс болгохыг дэмжих зорилгоор нэг хувийн татварын эрх зүйн орчин бүрдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Аж ахуйн нэгж борлуулалтын орлогын албан татварынхаа нэг хувийг Засгийн газрын зорилго, нийгэмд тустай зүйлд дэмжлэг үзүүлэхэд зориулбал тэр нэг хувийн татварыг нь авахгүй үлдээхээр болсон.

Бидний тооцож буйгаар аж ахуйн нэгжүүд хүсвэл нэг их наяд орчим төгрөгийн татвараа авч үлдэх боломжтой. 2024 оны IV улирал болон 2025 оны татварын хөнгөлөлтийг бүхэлд нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. 2026 оноос цаашлаад боловсрол, соёл зэрэг бусад асуудлыг нээгээд явах нь зүйтэй" гэв.

Мөн нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд газар чөлөөлөлтөөс эхлээд хатуу арга хэмжээ авах зайлшгүй хэрэгтэй гэж үзэж буйгаа Ерөнхий сайд мэдэгдэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь өнөөдрөөс эхлээд 2025 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэ хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болголоо.

Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
46
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.212.119.249] 2024/12/22
Гадуур ханиалгаагүй хүүхэд алгаа, бүгд л ханиалгаж бна.Баянхошуу, Толгойтыг барилгажуулбал утаа нилээн буурна даа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.174] 2024/12/22
Цэцэрлэг сургуулиа амраагаачээ өвчлөл их байна гээд байхад үр хүүдүүддээ огтхон ч санаа зовохгүй юм ямар усан толгойтой ЗГ вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2024/12/21
Ямар ч нэр хүндгүй хогын баагий
1 | 0 Хариулах
зочин [66.181.183.32] 2024/12/21
Хуучин машины импортын татвараа нэг дахин нэм Машин оруулах зорилготой гадагш доллар урсгаж байгааг хяна Онцгойгийнхон дотор хэвтээд байхгүй уулын оройгоос гал түймэр гарч байгаа болон хар утаа гарч байгаа эсэхэд хянадаг болго Утаанд санаа зовоод төрлүү дайраад байгаа нөхөдүүдийг жижүүрлүүл Хэлэх хийх өөр
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/12/21
12 оноос хойш энэ нам л засаглаа биздээ. Гөлийчөөд хийж болох байсан бүх алдагдсан боломжинд хариуцлагаа хүлээх хэрэгтэй, тэгээд зайлцгаах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.181.147] 2024/12/21
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд бөөнөөрөө нэг дор цугларч болохгүй, төр засгаас илүү юм шаардаж жагсаал цуглаан хийж болохгүй.
1 | 0 Хариулах
сонгогч [202.9.46.239] 2024/12/20
ДАЙНЫ БАЙДАЛ ЗАРЛАСАН Ч НААД УТАА ЧИНЬ БАГАСАХГҮЙ...................
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.33] 2024/12/20
neg l ih ediin zasgiin usult yarisan baidaltai, uls oron ni gamshgiin tuvshind ochij oirinn heden jild yamar uvchind nervegden suireh ni todorkhoigiu bhad uran yaruu ugeer solioroh herggiu, uls orniig tuvkhnuulehed naad tarhinii byad chine hurehgiu bna gej helmeer bna
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.209] 2024/12/20
Утааны өндөржүүлэх байдал юу байх вэ өөр зорилгоор санаа явж байгаа биз
0 | 1 Хариулах
Зочин [172.254.0.126] 2024/12/20
ажиллах ямар ч чадваргүй огцор!
3 | 0 Хариулах
Монгол залуу [202.9.47.5] 2024/12/20
Өндөржүүлсэн бэлэн байдал гэж ямар статустайгаа мэдэж л ингэж байгаа байхдаа! Иргэдрүүгээ илүү хариуцлага тохоож (захиргааны албадах аргаар) гарах аргаа ингэж л бодож олж дээ.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.179.18] 2024/12/20
Хотын иргэд нийслэлд амьдарсны татвар төлөх хэрэгтэй
0 | 3 Хариулах
Зочин [80.149.170.9] 2024/12/20
Unagan hotiih bishuud n tuluh yostoi bizde lalaraa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.64] 2024/12/20
Хэ хэ монголд хязгааргүй хугацаагүй татваргүй урдаас шаахай чөлөөтэй оруулах санаагаа өндөр байдал гэж хэлээд байгаа юм уу
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.142] 2024/12/20
10-аад жилийн өмнө л утаа сордог цамхаг дэлхийн хотуудад байрлуулж байна гээд байсан! Тэр шийдлийг ашиглахгүй зуух, яндан, сайжруулсан түлш энэ тэр гээд мөнгө идээд байх юм! Хэдэн зуун утаа сорогч цамхаг оруулж ирэх мөнгөөр утаа арилсангүй!!!
4 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.104] 2024/12/20
Машины номерийг цахилгаан, үгүй нь хамаагүй хязгаартай олгохгүй бол түгжрэл хэзээ ч дундрахгүй шүү МАХН- комнистууд минь, толгойгоо жаахан ажиллуулаарай!!!
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.159] 2024/12/20
Жагсаал цуглаан хийхийг хорих гэж л өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг шошго зүүж байгаан хүмүүс ч ойлгохгүй угаартаад байх шиг
5 | 0 Хариулах
Зочин [66.181.189.236] 2024/12/20
Хоч өгөмөөр
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.243] 2024/12/20
Хүлээн зөвшөөрч байгаа бол уучлалт гуй!
0 | 0 Хариулах
Баагий [202.9.40.183] 2024/12/20
Өндөржүүлээд тэгээд яахым утаа алга болчих уу
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.11] 2024/12/20
Danh pizdad l erh medeld bsan bizdee muu novsh odoo huleen zuvshuurch ntr erguuteed bgaarai
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.182.205] 2024/12/20
Утаанаас чинь гадна гэр хороололын нүхэн жорлон . тоос шороо . үнс нурам нь хэцүүдлээ
6 | 0 Хариулах
Тэнгэрийн ташуур [202.126.89.130] 2024/12/21
Үнс нурам, нүхэн жорлонгоо чи өөрөө л цэвэрлэх болохоос чиний үнс нурам нүхэн жорлон тоос шороог ЗГ, хотын удирдлага цэвэрлэж өгөхгүй шүү. Дарвайсан новш минь давраад байгаарай.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.209] 2024/12/20
Хэ хэ юун утаа агаарын бохирдол гамшиг тэрнээс аюул хортой бохирдолтой болгох гээд уих зг нь хууль батлуулах гэж чичирж эхлээд байгаа юм бишүү
1 | 0 Хариулах
шийд [66.181.187.100] 2024/12/20
Уб т суух орон нутгтын өрхөөс 25 сая, хувь хүнээс 5 сая доор хаяж аваа бас мэргэжил яах ч аргагүй хотод суух наад захын шаардлагыг тавь ядаж л автобусны цахим карттай баймаар харагдах юм!
2 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/12/20
Shiidej yadaad bh yum bhkuie neg tom stants bariad bugded n tsahilgaanaar halaah bolomj olgo. Dulaalga, eco jorlongiin 1-15 jiliin hugatsaatai urt baga huutei zeel olgo, tgd humuusd 1-2jiliin hugatsaa uguud hulee, 2 jiliin dotor yandan jorlongoo shiidku bvl torgood ehel. Nalaikh bagakhangai tuv aimagt barilgiin companiudad taati orchind barih nuhtsul olgood, 3-6% ipotek olgo.
2 | 0 Хариулах
Нэр [103.212.162.125] 2024/12/20
Хааны нэрээр тоглож дуусахгүй юмаа?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.193] 2024/12/20
Одоо гэнт сэрэв үү хулгайчууд огцор.Олон хүний амь,ард олны эрүүл мэндээр тоглож хохироосон одоо огцор МАНАН
4 | 0 Хариулах
Ахмад [202.55.188.117] 2024/12/20
Гэнэт гарч ирж солиороод
4 | 0 Хариулах
Зочин [59.153.114.145] 2024/12/20
Хязгааргүй эрхтэй нян бактер гэдэг хаантай болох нь дээ
4 | 0 Хариулах
Зочин [103.80.211.42] 2024/12/20
ZAILAA TA NAR,4 JIL YUCH HIIJ CHADAAGUI BAIJ ODOO GENET UHAAN OROO YU,UTER TURGEN ZAIL
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.11] 2024/12/20
Yun 4 8n jil
2 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/12/20
нүүрсийг болиод өгөөч
2 | 0 Хариулах
Кк [202.126.89.148] 2024/12/20
За бактертаа нэгмөсөн титмийг нь зүүлгэчихээ
4 | 0 Хариулах
зочин [103.57.95.11] 2024/12/20
ковидын хууль шиг онц байдалд оруулж байгаад нам хусах нь дээ хөөрхий бид яана даа
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.61] 2024/12/20
Станц барьж цахилгаанаар халаагаад л утаа бхгүй шдээ Давхар зам гүүр бариад дүрмээ сайн бариулчихвал түгжрээгүй болно Халамжаа багасгаад хүн заавал ажил хийх үаардлага тавиад ажлын байр олон болгоод цалин мөнгийг нь үнэн шударга хугацаанд нь өгүүлдэг болчихвол ажилгүйдэл архидалт бхгүй болно гд бодчихож болохгүй бнауу нээрээ яана вэ
10 | 0 Хариулах
Зочин [82.135.82.73] 2024/12/23
Станцаа барьж чаддаггүй юм гэхэд салхин сэнс, нарны панел болон зай авчихаж болно доо. Ёвропт балкон дээрээ л нарны панел тавиад залгуурт залгахад тоолуур нь эсрэг тал руу эргэж байх жишээний!
1 | 0 Хариулах
Зочин [202.21.111.222] 2024/12/20
Энэ ямар эргүү хүүр вэ. 2026 оноос боловсролыг анзаархым гэнэ. Эхлээд боловсрол байдаггүй юмуу?
0 | 0 Хариулах
РАВДАН [202.126.89.222] 2024/12/20
МАН Л МОНГОЛЫГ АВРАНА
1 | 8 Хариулах
Зочин [59.153.112.61] 2024/12/20
Мөрөөд
3 | 0 Хариулах
Зочин [172.254.0.126] 2024/12/20
МАН чинь Монголыг сөнөөгөөд дууслаа, хараад суух зүгээр үү тээ
2 | 0 Хариулах