ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хий ашиглаж орон байрны халаалтаа шийдвэрлэх, хоол хүнсээ бэлтгэхийг уриалав

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо, Монголын хийн түлшний холбоо хамтран “Улаанбаатарын утааг шийдэх арга, зам, шийдэл” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Тус холбоодоос нийслэлчүүд болон Улсын их хуралд дараах уриалгуудыг дэвшүүлэв. 

Нийслэлчүүдэд

  1. Хий /газ/ болон цахилгааны эх үүсвэр ашиглаж орон байрны халаалтаа шийдвэрлэх, хоол хүнсээ бэлтгэх
  2. Ердийн галлагаа бүхий зуух янданг хязгаарлаж энэ талаар төрийн, орон нутгийн болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, газын халаалтын төхөөрөмж, шинэ газаар хангуулах цахилгаан халаалтыг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх сурталчлах энэ чиглэлийн ТББ болон төрийн байгууллага албан тушаалтантай шууд харилцах төрийн хүнд сурталтай тэмцэхийг уриалж байна. 

Улсын их хуралд 

  1. 2025 оны УИХ-ын эхний чуулганаар айл өрх, гэр хороолол, амины орон сууцыг хийн болон цахилгааны халаалтаар шийдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  2. Хөрөнгийн асуудлыг шийдэх, халаалтын зориулалтаар ашигласан цахилгаан, хийн үнийн төлбөрийг хямдруулж, чөлөөлөх
  3. Энэ чиглэлээр аж ахуй нэгж байгууллага хувь хүмүүсийн импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийг гааль онцгой татвараас чөлөөлөх
  4. УИХ-ын гишүүд 2024-2025 оны шилжилтийн долоо хоногт хотын хорт утаа агаарын бохирдлын байдалтай газар дээр нь танилцаж амьжиргааны хүнд нөхцөлд амьдарч байгаа айл өрхөөр биечлэн орж амьдралтай нь танилцаж цахилгаан халаалтын үнийг хөнгөлөлттэйгөөр олгох амьдралын хүнд асуудлыг шийдвэрлэх, судлах ажлыг биечлэн явж танилцан улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх иргэдийн сонсгол мэдээллийг зохион байгуулахыг уриалж байна. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.168.34.43] 2024/12/22
Өвлийн хүйтэнд ачаалал даах чадваргүй боллоо цахилгаангүй болох аюултай гэсэн суртчилгаа үе шаттай явуулан ширэн нүүртнийг урдаа сайд гэж бамбай барин шийдэхийг улс төр гэнээ.ард нь албан тушаал эрх мэдэл хуйвалдаан оршино
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.43] 2024/12/22
Цахилгаан шийдэл дээр байлаа.тансаг хэрэглээ болжээ.мөнгө эрх мэдлийн төлөө улайрсан боловсроогүй хазгай хэлтэй өлөн өссөн маанаг нөхрийг ашиглан үнэ нэмүүлж өвлийн хатуу улиралд өөр сонголт үлдээлгүй ийм шийдвэр гаргасан цөөврүүд яаж тархи угаалт хийхээ тооцоолсон
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.128] 2024/12/21
Өртөг ихтэй бас маш аюултай
0 | 0 Хариулах
зочин [66.181.183.32] 2024/12/21
Нар салхины эх үүсвэрээр халаая өрх бүрт хуримтлалын батерайтэй Дандаа газ түлшний зарлага гарахгүй дээ Одоо газаа зарах гээд нүд нь гүйгээд эхэллээ хаана л зай гарна дайрчих юм аа
1 | 1 Хариулах
Хариулт [66.181.179.115] 2024/12/23
Нар салхины эрчим хүчний өртөг чинь үнэ нь нэмэгдсэн цахилгаанаас бас газаас чинь өндөр үнэтэй ш дээ. Одоо хүртэл бид огт хэрэглэдэггүй нар салхины эрчим хүчийг нүүрсний болон усан цахилгаан станцаас хэрэглэж буй 1 квт-д цахилгаанд нэмээд 23 төгрөгөөр хүн болгон төлж байгаа шүү . .
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.79] 2024/12/21
Тийм л сүрхий гоц юм хиймээр байгаа юм бол ерөнхий сайд, хотын дарга хоёр өөрсдөө гэр хороололоор ажиллавал дээр дээ. Тэгэхгүй хэзээч юу ч хийгдэхгүй. Монголын төр юу ч хийдэггүй албан тушаалын хэнээтэн, татварын мөнгийг идэгчидээр дүүрсэн юм чинь сайжирна гэж хүлээгээд нэмэргүй дээ
0 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.115.14] 2024/12/21
Уг нь санаа нь зөв боловч нөхцөл нь бүрдээгүй байна. Одоогоор газан халаалга, газан зуух нь алга. Ахуйн жижиг газ тань үнэтэй, нэг удаа нэгээр нь хоол хийж ч хүрэхгүй шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.55] 2024/12/21
yrn bol zuv shde ali ert l ingeh ystoi baisan ym
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.134] 2024/12/21
Утаагүй нэртэй Халдаггүй, дүлий зуухыг хэрэглэж үзээд гаргаж хаясан айлуудаар явж байна. 15 жил зуух судалсан Baka Enkhbayarтай👍 (удахгүй Нийслэлд 32.000ш тарааж 7 хонохгүй бүгдийг нь гаргаж хаях нь тодорхой юм байна)
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.152] 2024/12/20
Хий шиг аюултай бас хортой юм байхгүй. Зарим улс хийнээс цахилгаан руу шилжиж байсан өмнө нь.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.115] 2024/12/23
Буруу хэрэглэвэл нүүрс ч тэр цахилгаан ч тэр аюултай .Зөв хэрэглээд сурчихвал газ бол утаа угаар гарахгүй сайн түлш мөн . Европ оросууд шууд байрнууддаа газын хоолойтой барилга барьдаг юм шүү.Цахилгаанаар биш дан газаар хоол ундаа бэлтгэдэг . Газаа хямдруулах л шаардлага байгаа . Өөрсдөө их газны ордтой боллоо гээд байсан санагдах юм .
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.121] 2024/12/20
Дарханы орон сууц дэлбэрэхэд Дашваанжил л байсан хотод бас л Дашваанжил
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.110] 2024/12/20
Дэлбэрвэл яах вэ ?
0 | 2 Хариулах
Цолмон [202.126.91.240] 2024/12/20
Ард иргэд чинь үнэхээр ядуу байна.Дээдүүл нь хамаг юмаа хулгайлаад,улс орноо хүнд байдалд орууллаа.Тэсвэр,тэвчээрт хязгаар бий.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.104] 2024/12/20
Мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг улайрч эхлэв!!! Улны иргэд чинь хямдхан л түлшний эрэлд хатаж бн малнууд минь!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.70.41.2] 2024/12/20
Хэнэггүй монголчууд хэцүү шүү,
0 | 0 Хариулах
zochin [202.21.104.98] 2024/12/20
нөгөө дашваанжилийн хужаа алан бомбоо байх шив дээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.59] 2024/12/20
өрх бүр эзэмшигч бүрд газ хий ашиглахыг журмын дагуу сургалтанд хамруулж гэрvилгээ болон хариуцлагын гэрээ хийх хэрэгтэй шүү
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.198] 2024/12/20
Нүүрсээр түлдэг цахилгаан станцууд бариад орон сууцжуулвал болоошдээ . Нүүрсгүй орон ыг дагаж намираад юугэхвэ? Сайн бод монголчуудаа . Хамгийн хямд зардал чинь нүүрс шүү .
2 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.115.14] 2024/12/21
Бүх айл орон сууцанд орж чадахгүй шүү дээ. Одоо нүүрсээ авах мөнгөгүй хүмүүс байр, СӨХ мөнгөө төлөх чадваргүй ээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.121] 2024/12/20
ашгаа л бодоод байх юм. Газ дэлбэрвэл дуусаа ш дээ. Дарханд орон сууцанд газ дэлбэрч орон сууц задрах аюулд хүрч байсныг мэдэж бга биз дээ!!!
4 | 1 Хариулах
💩 [66.181.191.251] 2024/12/20
AMERIKED GAZ HEREGLEED BOLOOL BAINA,ZARIM 1 DELBERCH BAIDAG,GEHDEE DELBERSEN HUN NI BURUUTAI SANAATAI GEMT HEREGT TOOTSDOG YUMLDA
2 | 3 Хариулах
Зочин [202.126.88.207] 2024/12/20
Яндангаасаа одоо салцгаа газ хэрэглэцэгээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/12/20
Хөдөөнөөс ирсэн динэгүүд дэлбэрч үхэцгээнэ штаа, боль боль
2 | 2 Хариулах
Зочин [202.21.107.14] 2024/12/20
Албаар ингэж ороzийн хийн хоолой оруулж ирж холбож аваад хамааралтай болох юм байна.
4 | 1 Хариулах
Инженер [139.5.216.127] 2024/12/20
Ашиглалтын аюулгүйн горимын дагуу ашиглавал тустай. . Харин өвөө эмээ хүүхэд согтуу-хүн их-мэдэгч-монголчлогч нарт л осолтой л доо .
6 | 0 Хариулах
💩 [66.181.191.251] 2024/12/20
GEHDEE MONGOLUUD HEREGLEJ CHADAHGUI BAIHOO,ASAAJ ORHIOD TER PODIZ TER CHIGTEE DELBE SHAAH BIZ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.96] 2024/12/20
Арваад жилийн өмнө Дарханд нэг орон сууц дэлбэрсэншд. Айл нь газтай баллоноо дутуу хааснаас болж хий алдаад тэгээд доор орцонд нэг нөхөр тамхи асаагаад дэлбэ шаасан. Монголчууд бүтэхгүй ээ!
0 | 0 Хариулах
Amarsanaa [202.126.91.210] 2024/12/20
Baihdaa yum hiigeegui ebas neg sadar said hiij yavsan nohor suuj bna
1 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/12/20
Хийгээ монголдоо хийхгүй гаднаас авах юм бол хэнд ч хэрэггүй, түлшний хараат байдлаас гарах гэж ядаж байж бас хийнээс хараат болох уу, хамаг валютаа гадагш урсгаад байх уу, энэ нүүрсний ордуудад метан хий байна гээд байсан яагаад тэрийгээ олборлож дотооддоо ашиглаж болдоггүй юм
4 | 0 Хариулах
💩 [66.181.191.251] 2024/12/20
TERIIG CHINI SHIIDDEG ZASGIIN GAZAR GEJ BAIDAG YUM,CHI HIIDEG YUM BISH
0 | 1 Хариулах
Зочин [67.159.8.149] 2024/12/20
Угаартаж үхэх үү, дэлбэрч үхэх үү гэдгээ сонгоцгоо.
3 | 1 Хариулах
💩 [66.181.191.251] 2024/12/20
TEGEED ODOO HYATAD UTAAND HORDOJ UHEH NI ZUV YUM BHDA
0 | 1 Хариулах
Зочин [67.159.8.149] 2024/12/20
Дэлбэрчихгүй л бол гайгүй дээ. Дулаан цахилгааны станц барих боломжтой байсан ч МАНгарууд Оросуудаас дулаанаараа хамааралтай болохоор боллоо.
2 | 0 Хариулах
💩 [66.181.191.251] 2024/12/20
MAGAR BISHEE HYATAD UTAAND HORDOJ UHEHGUIL GEJ BAINA
0 | 1 Хариулах
Зочин [103.57.92.170] 2024/12/20
Хоол унд ч яахав, айл гуанзууд хийг өргөн ашигладаг болоод байна.Гол нь гэр хорооллынхон халаалтаа шингэрүүлсэн хийгээр шийдмээр байна.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/12/20
delber ch uheed yhev
1 | 2 Хариулах
💩 [66.181.191.251] 2024/12/20
MONGOLOOS BUSAD BUH ULSAD GAZ HEREGLEJ BAIGAA,CHINII HYATADDAD HURTEL ZUVHUN GAZ HEREGLEJ BG
2 | 0 Хариулах
Зочин [202.126.94.62] 2024/12/20
Монголчууд одоо л зөв хандлага руугаа хэлбийж бна даа
6 | 2 Хариулах