Уншиж байна ...
Зураг
Зураг

Л.Энх-Амгалан: Ажиллах хүчний хомсдол улам нэмэгдэх хандлагатай байгаа тул гаднаас ажилчид авах үйл явцыг хялбаршуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 цаг 1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" өргөн барьснаа танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсад ажиллах хүчний хомсдол бодитоор бий болсон. Ирэх дөрвөн жилд 14 мега төслийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчний хэрэгцээ гарч байна. Үүгээр 280,000 ажлын байр шинээр бий болох тооцоолол гарсан.

Манай улсад 30,000 - 40,000 ажлын байрны хомсдол жил бүр үүсдэг. Гэхдээ уул уурхай, банк, санхүү, мэдээлэл технологийн салбарт гаднын ажиллах хүчний хязгаарлалт хэвээрээ байна. 

Харин ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа барилгын салбар, улирлын шинж чанартай бүтээн байгуулалтын үед эрэлт нь нэмэгддэг ажлын байранд гаднын ажилтан авах үйл явцыг хялбарчлахаар төлөвлөсөн.

Өмнө нь том компаниуд нь гаднын ажиллах хүчээр хангагдаж, жижиг бизнес эрхлэгчдэд ийм боломж олддоггүй, том жижгийн ялгаа их гардаг байсан бол шинэ хуулийн төслөөр үүнийг арилгах зорилготой. Тиймээс эдийн засгийн 16 салбар дээр ажиллах хүчний төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой болно.

Мөн гаднаас хүн ажиллуулахын тулд зөвшөөрлийг нь хоёр сар гаруй хөөцөлдөж байж авдаг байсан бол одоо цахимжуулахаар төлөвлөж байна" гэж онцоллоо.