Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газар анх 14 мега төсөл хэрэгжүүлнэ, мега төслүүдийн улс төрийн гацааг гаргахаар "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэх гэрээг байгуулж, гурван нам хамтарсан.
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг Шанхайд зурсан. Хавраас ажил нь эхэлнэ. Саяхан булангийн орнууд руу бид айлчлал хийгээд ирсэн. Үндэсний баялгийн сангуудтай ярилцахад манай улсыг эрчим хүчний экспортлогч. Ялангуяа говийн бүс байх боломжтой. 2030 оноос Хятадад том хэмжээний хэрэглээ үүснэ, мега төсөл хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлсэн.
Бидний хувьд ирэх долоо хоногт Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын талаар Чайна энержитэй ярилцах хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг болно. Мөн Багануурын уурхайг түшиглэсэн кокс химийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан.
Олон асуудлын гол зангилаа бол эрчим хүчний салбар. Тиймээс 14 мега төслийн 50 хувь нь мега төсөл. Олон жил гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэж, ирэх долоо хоногийн Лхагва гарагт УИХ-д өргөн барихаар болсон.
Энэ төмөр замын хэлэлцээр яагаад 16 жил гацсан бэ гэдгийг түүхэн талаас хөөгөөд үзвэл сонирхолтой логик гарч ирнэ. Үүнийг УИХ дээр нээлттэй ярилцах цаг ойртож байна.
Энэ бол манай экспортыг боомилж байсан томоохон асуудал учраас УИХ-ын чуулганд ирэх долоо хоногоос хэлэлцэгдээд явна. Олон нийт та бүхэн 16 жил гацсан төслийг энэ чуулганд багтааж батлах, Засгийн газар хоорондоо хэлцэл хийх боломж гаргахыг дэмжиж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.
Засгийн газрын 14 мега төслийн дөрөвийг нь бид эхний жилдээ багтаагаад хөдөлгөж чадлаа. Үлдсэн 10 төслийг нэг бүрчлэн ажиллаад явна. Том төслүүд хөдлөө явахад хэн нэгэн болон хэсэг бүлэг хүний эрх ашиг зөрчигдөх асуудал бий.
Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замтай холбоотой том асуудал одоо эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд болсон олон асуудлын өрнөл үүнтэй холбоотой.
Тиймээс гурав дахь ч этгээдээр зуучлахгүйгээр Засгийн газар хоорондоо хэлцэл байгуулах зүйл рүү орж байна. Ингэснээр Тавантолгой компанийг хэн нэгэн өгөх өмнөх хэлэлцээр хүчингүй болж байна. Нүүрс тээврийн 60 гаруй томоохон компанийн эрх ашиг зөрчигдөхөөр болж байгаа. Олон янзын өнцөг гарах байх" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!