1
2
3
4

Манай улс БНХАУ-тай хоёр дахь хил дамнасан төмөр замаа тавьснаар нүүрсний экспортоо 2030 оноос жил бүр 20 сая тонноор нэмэгдүүлнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 4
IKON.MN
Манай улс БНХАУ-тай хоёр дахь хил дамнасан төмөр замаа тавьснаар нүүрсний экспортоо 2030 оноос жил бүр 20 сая тонноор нэмэгдүүлнэ

Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК БНХАУ-ын төрийн өмчит "China energy" групп компанитай хамтран байгуулахаар болоод байгаа билээ. Энэ нь 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байснаас хойших хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох юм. 

69 жилийн дараа болж буй уг хэлэлцээр манай улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэдгийг талууд онцлоод буй. 

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрийн албан зааврын дагуу: 

  • Монгол Улсаас өргөн царигийн төмөр замаар хүлээлгэн өгч буй ачааг 🛤 БНХАУ-ын Ганцмод өртөөнд өөрийн зүтгүүр вагоноор хүлээлгэн өгнө. 
  • БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар хүлээлгэн өгч буй ачааг 🛤 Монгол Улсын Гашуунсухайт өртөөнд Хятадын тал зүтгүүр вагоноороо хүлээлгэн өгөх юм байна. 

Хоёр талаас тус тусынхаа бүтээн байгуулалтыг нэг зураг төсөлтэйгөөр хийнэ 

Олон жил гацаанд ороод байсан уг төмөр замыг хоёр тал энэ удаа нэг зураг төсөлтэйгөөр хоёр жилийн хугацаанд өөр өөрсдийнхөө бүтээн байгуулалтыг хийж нэг удаад холбоно гэсэн зарчмыг баримталж байгаа аж.  

Мөн "Гурвыг цогц"-оор нь буюу төмөр замын холболт, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх юм байна. 

зураг
 

“Эрдэнэс Тавантолгой” ХХК Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн ₮979 тэрбумыг хариуцна

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд дараах таван багц ажлаас бүрдэх аж. 

 Үүнд:➢ Доод бүтэц; ➢ Дээд бүтэц; ➢ Барилга байгууламж; ➢ Дохиолол холбоо, ➢ Эрчим хүч.

зураг
 

Төслийн төсөвт өртөг нарийвчилсан зураг төслийн дагуу урьдчилсан тооцооллоор ₮979 тэрбум байхаар тооцоологдсон ба үүнийг "Эрдэнэс Тавантолгой” ХХК хариуцахаар болсон байна. 

Төмөр зам нь 1,520 мм өргөн цариг, 1,435 мм нарийн царигийн хос замтай байхаар төлөвлөгджээ. 

Төмөр замын үе шат: 

"China energy" групп компани Хятадын хил дотор байгуулах гүүр, төмөр зам, сэлгэн ачих болон гааль, хилийн хяналт шалгалтын байгууламжийг байгуулна

"China energy" групп компани Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын Хятадын хил дотор байгуулах гүүр, төмөр зам, сэлгэн ачих болон гааль, хилийн хяналт шалгалтын байгууламжийг байгуулах юм. Хятадын тал холбогдох тендерээ зохион байгуулсан бөгөөд төмөр зам байгуулж эхлэх бэлтгэлийг хангаад байгаа аж. 

Нэг. Хил дамнасан гүүрэн байгууламж

Хятадын хилийн доторх Ганцмод боомттой залгах цэгийн хил дамнасан цэг хоорондын зай нь 760м бөгөөд хил дамнасан төмөр замын гүүрийг 18 сарын хугацаанд 84 сая юанийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах юм байна.

 

Хоёр. Боомтын төмөр замыг өөрчлөх төсөл

Нарийн царигийн хилийн шалган нэвтрүүлэхийн зүүн талд өргөн царигийн хилийн шалган нэвтрүүлэх байгууламжийг байгуулна. Мөн Чи Хөнь гаалийн хяналтын зүүн талд шинээр сэлгэн ачих болон нүүрс хөмрөх төхөөрөмжийг байгуулах юм байна. Тус төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоогоор 4.13 тэрбум юань шаардлагатай бөгөөд 24 сарын дотор гүйцэтгэх аж. 

зураг
 

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Уг төсөл хэрэгжсэнээр манай улсын нүүрсний экспорт 2030 оноос жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000$-т хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5%-д барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэсэн тооцоолол гарчээ. 

Уг тооцооллыг ЭТТ ХХК дараах аргачлалаар тооцсон байна. 

Экспортын хүчин чадал  Төмөр замын ТЭЗҮ-д үндэслэн жил бүр нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн 
Экспортын орлогод үзүүлэх нөлөө 2028 он хүртэл нүүрсний үнийн төсөөллийг суурь төсөөллөөр авч, 2029 оноос эхлэн 10 хувиар хорогдуулсан.
Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө Хил холболтын төслүүдийн бүтээн байгуулалтын үе болон ашиглалтын үеийн эдийн засаг дахь нөлөөг тооцсон. 

Цаашлаад Гашуунсухайт-Ганцмод боомт төмөр замаар холбогдох ажил эхэлснээр бусад боомтууд буюу Шивээхүрэн, Ханги, Бичигтийг төмөр замаар холбох асуудал шийдэгдэх юм. 

Хил холболтын төмөр замын төслүүдийн нөлөөний талаар дараах тооцооллыг гаргажээ. 

 
Экспортын хүчин чадал
2026 он +5сая тонн
2027 он+35 сая тонн
2028 он+35 сая тонн
2030-2041 он+220 сая тонн
Экспортын орлогод үзүүлэх нөлөө
2026 он +400 сая $
2027 он+2.5 тэрбум $
2028 он+2.5 тэрбум $
2030-2041 он+11 тэрбум $
Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө
2026 он 0.4 нэгж %
2027 он1.2 нэгж %
2028 он1.1 нэгж %
2030-2041 он0.8* нэгж %
  2026 он  2027 он 2028 он 2030-2041 он
Экспортын хүчин чадал +5сая тонн +35 сая тонн +35 сая тонн +220 сая тонн
Экспортын орлогод үзүүлэх нөлөө +400 сая $ +2.5 тэрбум $ +2.5 тэрбум $ +11 тэрбум $
Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө 0.4 нэгж % 1.2 нэгж % 1.1 нэгж % 0.8* нэгж %

Төслийн үр өгөөж

3.5 тэрбум ам.доллар

Төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар Монгол улсын ДНБ $3.5 тэрбумаар өснө.

7.4 тэрбум ам.доллар

Монгол улсын экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын орлого жилд дунджаар $2.61 тэрбум байгааг 2.8 дахин нэмэгдүүлж $7.4 тэрбум болгоно.

2-3 дахин

Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 ДАХИН нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.

Тээвэрлэлтийн үнэ буурна

Хил холболтын төмөр зам баригдсанаар Нэг тонн ачааг Тавантолгой сав ордоос Ганц мод боомт руу авто замаар буй үнээс 3.1 дахин хямд тээвэрлэх боломж бүрдэнэ. 

30.5%

Зүүн азийн зах зээлд Монголын нүүрсний экспортын эзлэх хувь өнөөгийн байдлаар 10.5% байгааг нэмэгдүүлж 30.5% хүргэх боломжтой. 

2 дахин 

Монгол улсын экспортын 1/3 дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарын экспортын хэмжээ 2 ДАХИН нэмэгдэх боломж бүрдэнэ. 


Энэ жил Шанхай хотноо хийсэн хэлэлцээрээс өмнө уг төмөр зам манай талаас царигийн асуудал болон төмөр зам барих эрх олголтод дээрээ хэрхэн гацаж ирсэн талаар түүхийг доорх холбоосоор уншина уу. 

Нарийн ЦАРИГ өргөн болсон түүх

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих эрх нийт таван удаа олгогдож дөрвөн удаа цуцлагдсан түүх

37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.104.70] 2024/12/9
БҮХ ЗҮЙЛ ШААЛТ БАЙДАГ .
0 | 0 Хариулах
Нүүрс [66.181.161.252] 2024/12/8
Нүүрсийг ингэж их зөөж гаргах маш буруу бодлого шүү
0 | 2 Хариулах
💩 [66.181.190.164] 2024/12/8
mongol hilee haaval hyatad suirneshuude,
1 | 2 Хариулах
Зочин [5.161.224.200] 2024/12/8
Чи л сүйрэх байхдаа.
1 | 0 Хариулах
💩 [66.181.190.164] 2024/12/8
hujaa suireh jamtai
0 | 0 Хариулах
Зрчин [59.153.87.51] 2024/12/8
Өргөн цариг болгосон оросын тавиулуудыг зайлуул
5 | 0 Хариулах
Зочин [109.70.100.5] 2024/12/8
Jenko zugeer yavaad baih uu? shorond hiigeech
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.61] 2024/12/4
Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Баярлах ч эрт байна. Ямар сэтгэгдэл илэрхийлэхээ мэдэхгүй байна. 10 жилийн өмнө л ийм мэдээ сонсож байсан. За яалт ч үгүй барих нь ээ. Гоё болох нь ээ, гэж баярлаж л байсан. Тэгээл Элбэгдорж, Нямдорж, Энхболд, Баттулгаараа талцаал өдийг хүрч байна. Ядаж байхад дандаа Исмэлүүд байгаа биз дээ? Дандаа бага ястнууд, эрлийзүүд. Хэний ч даалгавраар ажилладаг юм, хэний ч бууны нохойг хийдэг юм мэдэхгүй. Хүний улс бол аль хэзээний 10 жилийн өмнө ашиглалтанд оруулаад үр дүнгээ үзчих байсан. Манай улс болохоор л энэ. Эцсийн эцэст хил, боомтын асуудал гарахад хэний бизнис түрүүнд хөдлөх вэ, хэний контэйнер хашаанд тавигдах вэ гэдэг явцуу асуулт дээр л талцсан этгээдүүд байж таардаг шүү дээ. Дунд нь улсын эрх ашиг унадаг. Ард түмэн хохирдог. Энэ хулгайчууд бага ястнууд, бууны ноход болохоор дор бүрдээ ард түмний нэрийг барьж боргохоо мартахгүй. Энэ дахиа л 10 жил болох байх. Нохойн хоол болоод дуусна дөө. Миний хувьд өнөөдөр 25 оны төсвийн яриа л ойрхон байна. Цавчаагаа боль
0 | 2 Хариулах
Зочин [66.181.184.234] 2024/12/4
Ха ха юун сүржин нэр үү. Нүүрс нэг л өдөр зөөгөөд дуусна тэгээд яахав. Нам дагасан хэдхэн өлөн хулгайчууд нь тасарцан баян болоод л дуусах байлгүй
1 | 3 Хариулах
Зочин [202.55.188.115] 2024/12/4
гол нь хөгжлийн эсрэг тавиулуудаа устгаад алаад өгөөч
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Одоо болио хужаагийн түүхий эдийн хавсарга болж дууслаа нэгэн цагт нүүрс дуусах нь тодорхой тэр цагт хар хятадын боол болж дуусах уу
2 | 2 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Нохойн жогорхой газраа сэндийчээд 30 гаруй жил баялгаа зөөлөө улс хөгжсөн нь хаана бна хужаа нартай түрийвч нэгтэй нүүрсний хулгайчууд л хагартлаа хөлжсөн биз
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.228] 2024/12/4
Танкаа ачаад орж ирж бүгдий чинь индүүднэдээ. Ха.. ха...хахааа. Цоохор дээлтийг хаа явсан газар нь баривчилж улсад учруулсан хохирлыг төлүүл. Дараа нь путлер лүү нь амбаардаад хая...
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.131] 2024/12/4
Улсад 1₮ татвар төлж үзээгүй, хэзээч нийгмийн даалгал төлдөггүй 60 дөхөж яваа малчин гэр бүлийн 2 байх юм. Авгай нь тэр тэтгэвэр надаа өгөхгүй гэжийна гээд бөөн уур. Та нийгмийн даатгалаа төлж байхгүй яасын вэ гэсэн чинь тэрэнд чинь мөнгө өгч яадын улсаас тэтгэвэр үнэ өгөх ёстой гээл суужина
0 | 0 Хариулах
Зочин [23.154.177.25] 2024/12/4
Монголыг хорлосоор яваа ороzын бууны нохой жэнког яагаад хорихгүй байнаа? Бас энэ гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд байгаа ороz, хятадын урвагчдыг бүгдэнг нь барьж хориочээ.
7 | 2 Хариулах
Зочин [103.57.95.14] 2024/12/4
Женко гэдэг Монголын дайсан улсын хөгжлийг 20 жилээр гацааж чаддаг л юм байна. Тийм хүнийг алах ч багадна.
8 | 2 Хариулах
Зочин [103.168.34.81] 2024/12/4
Тэгээд нүүрсээ дуусахаа яахын байгалын баялаг хэзээ нэгэн цагт дуусаж л таараа
2 | 4 Хариулах
Зочин [103.168.34.214] 2024/12/4
жинко ах чинь тэгж байна уу
5 | 2 Хариулах
Иргэн [202.55.188.81] 2024/12/7
Нүүрсээ дуусахаар яахын гэхээр томроод бгаа Т1 хулгайчууд таг болчихдог. Дотооддоо утаа угаар гаргадаггүй технологитой цах.н станц.даа аймгуудын төвүүд болон том хотууд даа барьж аваад нүүрсээ түлж бсан бол гол хөгжил чинь тэндээс эхлэх бсан юм малуудаа. Тог, цах.н бгаа газар руу зам тавигддаг, барилга баригддаг, үйлдвэрлэл хөгждөг. Аймгууд төвдөө малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй болж дотоод гадаад худалдаа дагаад хөгжинө. Зам дагаж хөгжил эхлэнэ гэж дуракууд солиороод эзгүй хоосон газар руу хар зам, төмөр замаа тавиад таг. Тэгээд УБ руу хөдөөнөөс бүгд шаваастай. Гэр хорооллын нүхэн жорлонгууд, сайжр.сан гэх түлшнээс гардаг хорт угаарандаа хордоостой. ТВ р гардаг бсан бүтэлгүй 2 Т1 н тухай хүүхэлдэйн кино Монголд яг амьдрал дээр хэрэгждэг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.114] 2024/12/4
МӨРӨӨДЧИХСӨН … НҮҮРСНИЙ ҮАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ХАМААРЧ ГАРГАХ ХЭМЖЭЭ ИХСЭНЭ, БУУРНА - ЭНЭ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЦИКЛ ! ИЙМ ЭНГИЙН ЗҮЙЛИЙГ Ч ОЙЛГОЖ БАЙЖ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
0 | 0 Хариулах
зочин [66.181.181.43] 2024/12/4
2030 2050 онд нүүрсний экспорт байх юм уу Дэлхий нүүрснээс татгалзах бус уу
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Хичнээн төмөр зам тавьж газар сэндийчэн тасралтгүй хятад руу баялгаа зөөлөө 30 гаруй жилийн турш ард бидэнд ямар хамаа хэдэн хятадуудтай халаас нэгтэй нүүрсний хулгайчууд л цулайтал баяждаг биз
2 | 3 Хариулах
Зочин [103.212.119.38] 2024/12/4
тэгээд чи тэр баяжаад байгаа нөхөдийн боол болж болно шдээ чамд талхны мөнгийг чинь өгнө.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Гуцна биз өмхий хужаагийн шээс чинь
1 | 0 Хариулах
Зочин [162.19.227.37] 2024/12/4
ЖЭНКОГООС БОЛЖ ДАВХАР ДАВХАР ГАЦАЛТУУД ҮҮССЭН АЙМШИГТАЙ ЭМГЭНЭЛТ ХЭРЭГ
8 | 1 Хариулах
Зочин [162.19.227.37] 2024/12/4
АЖ АХУЙ НЭГЖҮҮД НЬ ДЭД БҮТЭЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЭРХ ЗҮЙН БОЛОН ТОДОРХОЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭЭД ӨГӨХӨД Л МАШ ХУРДАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭНЭШҮҮДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.191] 2024/12/4
Сүүлд барьснаараа Монголчууд нь л асуудалтай сэтгэдэг нь харагдаж байна !. Энх цагт 2 талаасаа төмөр зам барьчихаад хэдэн жил болдог тэнэг улс орон Хятад, Монгол 2-оос өөр байхгүй !
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.42] 2024/12/4
Сайн чанартай нүүрсээ уснаас ч хямд өгчөөд өөрсдөө хаягдал нүүрсээр хийсэн шахмал түлээд хордоод байдаг.
3 | 2 Хариулах
Зочин [139.5.218.179] 2024/12/4
Дээрх зураг дээр байгаа мухар төмөр замыг хэн, яах гэж тавьсан юм бэ?? Өөрийгөө ингэж зориуд хорлодог төр засаг байтугай адгуус амьтан ч байхгүй??!!
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.6] 2024/12/4
Төмөр замаа ингээд ил тодоор бариад байх нь буруу. Нууцаар барих хэрэгтэй. Урагшаа нүүрсээ хямд үнээр өгөхгүй, Влаөдивтокоор тонныг нь мянган доллараар зарах хэрэгтэй. Нүүрс байгаль орчинд маш их хортой гээд нөгөө цоохор дээлт жагсаал зохион байгуулахгүй юм байх даа.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.189] 2024/12/4
МСиЭс, шунхлай, ажнай баяжихгүй бол энэ улсыг яах хамаагүй гэж омогшдог, аархдаг тэнгэрлэг үхэрнүүдийн улс.Хойшид энэ боломж багасхаар илүү их гутарна.Баахан бэлтгэгдсэн жагсагч малууд нь ахиад 10 жил самарна, цаашид самрах зах зээлгүй болоод зогсоно.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.190.154] 2024/12/4
Танк орж ирнэ, монгол хүүхнүүд хятадуудтай сексдэнэ, нөгөө нэвтрүүлгээ мартаа юу?
9 | 1 Хариулах
Зочин [139.5.218.179] 2024/12/4
1956 онд нээсэн Наушк-УБ-Замын -Үүдийн төмөр зам бол Монголыг хөгжүүлэх биш, харин Хятадтай байлдах шаардлага гарвал СССР-ээс танк оруулж ирэх зорилгоор барьсан юм!!!
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.134] 2024/12/4
Үгүй л дээ. Орос Хятадтай төмөр замаар аль дээр Манжуураар холбогдчихсон байсан. Тиймээс Монголоор дайрах нь эдийн засгийн хувьд Оросод ашигтай байв. Манайх ч бас төмөр замтай болсон. Энэ төмөр замгүй Монгол Африк л байх байлаа. Африкт Барууны улсууд зөвхөн ашигт малтмалыг нь зөөх гэж сэтэрхий өчнөөн төмөр зам тавьсан байдаг. Гэтэл манай төмөр зам бол хоёр их гүрнийг холбодог онцлогтой. Учраа мэдэхгүй иймэрхүү сэтгэгдэл бичих юм
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2024/12/4
odo hytad bur mongoltoi tooj baildahgui gd boddoo. hilee haahad mongol ooroo uuchlalt guigaad buuj ogno.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/12/4
Цэвэр хужаагийн тархи угаалт бна хил хаавал монгол сүйрнэ гэдэг
0 | 4
Зочин [66.181.161.208] 2024/12/4
Ёстой андуурч байна даа, оросын асар их ачаа бараа хятад руу борлуулах, ашиг олоход чухал үүрэгтэй юмлдаа
0 | 0 Хариулах