ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэрийг баталгаажуулав

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өчигдөр /2024.11.5/ Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.

зураг
 

Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.  

зураг
 

Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ.

Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

зураг
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов. Үүнд:

  1. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
  2. Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
  3. Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал,
  4. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
  5. Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг,
  6. Монгол Улсын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг,
  7. Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,
  8. “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг болно.
зураг
 

Ингэснээр олон жил гацаанд байсан, одоо Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.  

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.115] 2024/12/26
Нүүлгэн шилжүүлэлтэд ороогүй өрхүүд яахын вэ? Хөл хөсөр усны дотор яаж амьдрах вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.143] 2024/11/7
Монгол улс хар хужаагийн хоол болох замдаа орлоо даанч харамсалтай.хар хужаад 30 жил шулууллаа Монгол хөгжсөн үү????????? Харагдаач Монгол устах замдаа шуударлаа.
0 | 2 Хариулах
Зочин [59.153.115.155] 2024/11/6
Оюун Эрдэнийн засгийн газартаа амжилт хүсэе маш сайн байна аа хажууд байгаа ханцуй шамлаастай хулгайч дээрэмчид ээ нэг анзаарч харж няхуур байхгүй бол ардаас чинь хутгатай байгаа шүү алуурчин тонуулчид шүү
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.196] 2024/11/6
Хятадтай харилцан ашигтай хамтрахад ухаан, тэвчээр хэрэгтэй дээ, бурхан минь.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.116] 2024/11/6
Төв аймагт бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтанд орлоо гээд сүр болоод байсан яасан бэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.240] 2024/11/6
Za ingeed baruun hyzgaaraa hytdad beleglesneer mgl uls buh talaasaa omhii hujaad exemduulj ehellee
1 | 2 Хариулах
Зочин [103.57.92.99] 2024/11/6
Өөрийн хөрөнгөөр Төв аймгийн Баян суманд ажил нь эхэлсэн 660 мВТ-ын цахилгаан станц барьж буй гацаа Чойжилсүрэн ашиг сонирхлын том зөрчил гаргасан тул ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД-аас огцрох болзлоо хангажээ.
1 | 0 Хариулах
мгл [172.226.43.234] 2024/11/6
гашуунсухайтын томор замын нээлтииг хоер жилиин омно хииж байсан мудакууд одоо ахиад хэдэн жил авах нь дээ. женкод тохдог нуурснии экспортын оргон томор зам баталсан гайнууд нь ман-н олонхи уих,зг байдаг юм!
0 | 0 Хариулах
Зочин [89.147.101.68] 2024/11/6
Мөн ч олон гэрээ шаалаа даа, тэр нефтийн үйлдвэр хаана байна? 5-р цахилгаан станц бас?
3 | 1 Хариулах
Зочин [85.163.127.116] 2024/11/6
За болждээ. Одоо Эгийн голын усан цахилгаанаа хөдөлгөчихвөл болох гээд л байнадаа. Төмөр замыг Оросууд жэнкогоор дамжуулж танк ороод ирнэ гэж их л олон жил гацааж их ч боломжоо алдсан. Гацаанаас бас гарахаар болждээ.
4 | 2 Хариулах
Зочин [59.153.113.14] 2024/11/6
Дээрээ хичнээн удаа гадаад айлчлал, хэлэлцээ хийгээд, гадныхныг уриад хамтарч ажиллах юм яриад ардчилсан сайхан улс гэж яриад магтуулаад хөөрөөд, зээл тусламж аваад 30 жил болсон.Одоо гадныхан найдваргүй гарууд гэж мэддэг болсон, ихэнхи нь үр дүн муутай болно.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.117] 2024/11/6
Дэлгэрсайханы яриагаар бол хятадууд өөрсдөө 5 толгойд олборлолтоо хийж өөрсдөө тээвэрээ хийх болзол тавиад байна гэсэн манайх зөвшөөрчихсөн юм байх даа
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.194] 2024/11/6
Хятадууд тэр шаардлагаа больсон гсн
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/11/6
Эсэргүүцэх " эх орончид" хаачив
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.139] 2024/11/6
Сонирхолтой биш байна!
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.210] 2024/11/6
Хятад Монголыг улам бүр хараат болгож бна, эрчим хүчний хараатаа бүүр чангалан базаж эхлэв. Бүх салбар Хятадчилагдлаа. Өнөөдөр Монголчууд ертөнцийг Хятад нүдээр харж эхэллээ, маргааш Дэлхийг Хятадаар харааж эхлэнэ. Оросын хараатаас гарна гээд тамын хаалгаар орчихлоо. Хэзээ ч тавихгүй, хэзээ ч жаргаахгүй, хэзээ ч нар үзүүлэхгүй ходоодонд орлоо. Хэнтийгээс Ерөнхийлөгч гарсанаас Увсаас,Ховдоос гарсан нь дээр юм байна, бүүр Хятадын эрлийз нь ч гарсан Хэнтийн хэдээс л арай л илүү Монголд сэтгэлтэй юм.
1 | 7 Хариулах
Зочин [66.181.186.117] 2024/11/6
Худалч хүнд. Ингэж 10 удаа гэрээ бгуулж бга бх шүүү!!!
6 | 1 Хариулах
Зочин [172.58.164.45] 2024/11/6
Toogoo aldaoon
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.63] 2024/11/8
Орос эрчим хүчээ хараат байлгахыг хүснэ. Ану-аас гуй
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.194] 2024/11/6
16 удаа
1 | 0 Хариулах