Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Сайнбуян: Маргаашаас Тэрэлж, Скай ресорт цанын бааз руу нийтийн тээврийн нийт таван автобус зорчихоор болсон

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Маргаашаас Сүхбаатарын талбай-Скай ресорт, Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нэмэлт автобус явж эхэлнэ.

Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Сайнбуян "Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан маргаашаас Офицеруудын ордон-Тэрэлж, Сүхбаатарын талбай-Скай ресорт цанын бааз руу нийтийн тээврийн нийт таван автобус зорчихоор болсон.

Үнийн хувьд Тэрэлж рүү том хүн 2,300, хүүхэд 1,200, Скай ресорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөгөөр зорчино.

Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд 10:00 цагаас хоёр цаг тутамд нэг автобус, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз руу 10:00 цагаас эхлэн нэг цаг тутамд нэг автобус хөдөлнө" гэж мэдээллээ.