Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно 2024" ёслолын ажиллагаа өчигдөр Залаатын аманд байрлах "Аяан Залаат" зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо.
Спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулаад 22 жилийн нүүр үзэж буй. 2002 оноос хойш өдийг хүртэл 21 удаа "Бөртэ Чоно" тодруулсан түүхтэй.
Энэ удаагийн ёслолд Шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнийг спортын сэдвээр дагнаж бичдэг 57 сэтгүүлчийн саналаар тодрууллаа.
Тэдний саналаар олимпын мөнгө, ДАШТ-ий алтан медальт Б.Баасанхүү 153 оноогоор шилжин явах цомын эзэн болсон бол хүндийн өргөлтийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг 86, олимпын бус жингийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн С.Цэрэнчимэд 24 оноогоор шилдгээр тодорсон юм.
Эрэгтэйчүүдээс жүдогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Л.Анхзаяа 70 оноогоор тэргүүлж, чөлөөт бөхийн Т.Тулга 57, марафонч Б.Сэр-Од 45 оноогоор "Бөртэ чоно"-ын эзэн боллоо.
Энэ удаагийн шагналын ёслолд жүдогийнхон хамгийн олон "Бөртэ Чоно"-ыг атгасан. Шилдэг холбоо, дасгалжуулагч, шилдэг залуу тамирчин, оны шилдгүүд болон шилжин явах цомын эзэн боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!