Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрт хөлбөмбөгчин Пол Погбагийн ах дээрмийн хэргээр ял сонслоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 12 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Английн "Манчестер Юнайтед" багийн тоглогч асан Пол Погбагийн төрсөн ах Матиас Погба бүлэг дээрмийн хэрэгт буруутай гэж үзсэн тул Парис хотын шүүхээс гурван жил хорих ял оноожээ.

Түүнчлэн 20,000 еврогийн торгууль оноосон бөгөөд Матиас шоронд байх хугацаандаа нэг жил цахим гавтай ажил хийх аж.

Энэ хэрэгт таван өөр хүнийг буруутай гэж үзсэн тул 4-8 жилийн хорих ял оноосон байна.

Түүний төрсөн дүү Пол Погба 2022 онд багын найздаа дээрэмдүүлж байснаа хэвлэлийнхэнд ярьсан удаатай. Хөлбөмбөгчин эрд найз нь буу тулган, 13 сая евро нэхэмжилсэн ч эцэст нь 100,000 евро өгөхөөр тохиролцсон гэнэ.

Матиас Погбагийн өмгөөлөгч Мбеко Табула "RMC Sport"-д өгсөн ярилцлагадаа шүүхээс өгсөн ялыг "хэт чанга" гэж үзэж байгаагаа мэдэгдээд давж заалдахаар төлөвлөсөн байна.

Матиас Погба Англи, Итали, Нидерландын доод лигт тоглож явсан тамирчин. Тэрбээр хамгийн сүүлд 2021 оны улиралд Францын "Белфорт" клубт тоглож байв. 

 

Эх сурвалж: BBC