ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс арван жилийн өмнө сураггүй алга болсон MH370 онгоцны эрлийн ажлыг сэргээхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Арван жилийн өмнө 239 хүнтэй сураггүй алга болсон MH370 нислэгийн дугаартай зорчигч тээврийн онгоцны эрлийн ажиллагааг сэргээх төлөвлөгөөг Малайзын засгийн газар дэмжжээ.

2014 оны гуравдугаар сарын 8-нд Malaysia Airlines компанийн онгоц радараас алга болоод одоо болтол олдохгүй байгаа нь дэлхийн агаарын тээврийн түүхэнд тохиолдсон хамгийн том нууцуудын нэг болсон юм.

Малайзын болон олон улсын мэргэжилтнүүд хэдэн жилийн турш онгоцны ул мөрийг хайгаад юу ч олоогүй.

“Ocean Infinity” гүний хайгуулын компани Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн 15,000 хавтгай дөрвөлжин километр талбайд эрлийн ажиллагаа явуулах “зөвхөн олдсон тохиолдолд төлбөр авах” санал тавьсныг Малайзын засгийн газар хэлэлцээд зөвшөөрсөн байна.

“Шинжээчид, судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээлэл дээр үндэслэн Ocean Infinity шинэ хайлтын бүсийг тогтоосон байна. Тус компанийн санал үнэмшилтэй байгаа тул Малайзын засгийн газар цааш үргэлжлүүлэн ажиллах болно” гэж тус улсын зам тээврийн сайд Энтони Лок Сю Фук өчигдөр мэдэгджээ.

Ocean Infinity өмнө нь 2018 онд Энэтхэгийн далайн 112,000 км.кв талбайд гурван сарын турш хайгаад ямар нэг үр дүнд хүрээгүй юм.

Австрали, Хятад, Малайз улсуудын хамтарсан хайгуулын ажиллагаа Энэтхэгийн далайн 120,000 км.кв талбайд гурван жил орчим хугацаанд үргэлжлээд 2017 онд зогсож байв.

Үүнд нийтдээ 200 сая австрали доллар ($124.8 сая) зарцуулж байжээ.

Малайзын засгийн газар Ocean Infinity компанитай байгуулах гэрээний нөхцөлөө ирэх оны эхээр тохиролцож дуусахаар төлөвлөсөн байна.

Хэрвээ онгоцны ул мөр олдвол Малайзын засгийн газар тус компанид $70 саяыг төлөхөөр тохиролцож байгаа гэнэ.

MH370 нислэгийн дугаартай онгоц Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд хөөрснөөсөө хойш нэг цагийн дараа радараас гарч, сураггүй алга болсон юм.

Онгоцонд 227 зорчигч, нисэх багийн 12 ажилтан явж байжээ.

Зорчигчдын ихэнх нь Хятадын иргэд, үлдсэн нь Малайз, Австрали, Канад, Франц, Энэтхэг, Индонез, Шинэ Зеланд, Украин, Нидерланд, АНУ-ын иргэд байсан юм.

Шинжээчид Boeing 777 онгоц сураггүй алга болохоос өмнө байршил тогтоогч транспондерыг хэн нэг нь гараар унтраасан байж болзошгүй гэж үздэг.

Их Британийн Inmarsat хиймэл дагуулын компани онгоцноос ирсэн радио дохион дээр үндэслэн Австралийн баруун эргийн Перт хотоос баруун зүгт 2,000 км зайтай оршдог Энэтхэгийн далайн алслагдсан хэсэгт унасан гэх дүгнэлтийг 2014 онд гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [59.153.114.184] 2024/12/23
Малайз гэхээр харамсалтайгаар амь үрэгдсэн Монгол Улсын иргэн Алтантуяа, түүний аав Шаарийбуу гуай хоёр л харагдах юм.Ямартай ч нэг ч гэсэн Монгол хүний халуун амь хайран, тэгээд манай хүний эрхийн байгууллага яагаад аавынх нь адил хөөцөлдөдгүй юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.216] 2024/12/22
30 жилийн дараа гараад ирнэ. Тэгээд хүмүүс нь огт хөгшөөргүй
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.98] 2024/12/22
Tsag xugatsaanii gajuudald orson baix magadlaltai tegeed suirsen
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.161] 2024/12/21
Цаг хугацаагаар алга болчихсон ККК
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.217] 2024/12/21
Ороzууд сурсан зангаараа буудчихсан.
3 | 2 Хариулах
Зочин [66.181.183.152] 2024/12/21
өөр нэг таамаг нь гэвэл тэр онгоцонд хятадын пуужингийн мэргэжилтнүүд байсан тул олзлохын тулд онгоцоо өөрсдөө буцаагаад буулгах ажиллагаа зохиосон гэдэг.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.230] 2024/12/21
AHУc ах маань пуужиндчихсан юм өө.
0 | 2 Хариулах
Зочин [103.57.94.96] 2024/12/21
Анх юу ч олдоогүй юм бол одоо юм олдохгүй дээ. Зүгээр мөнгө идэх шалтиг л гаргаж бна.
0 | 4 Хариулах
Зочин [103.212.162.109] 2024/12/21
Улны мояа сэтгэлгээ гэж энэ шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.102] 2024/12/21
Энэ онгоцонд магадгүй эдгэшгүй өвчнийг эдгээх эм эмчилгээ олсон хүн явж байсан байх хх
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.161] 2024/12/21
Цаг хугацаагаар алга болсон ККК
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.53] 2024/12/21
Өөр цаг үед очсон. Хэзээ нэгэн цагт бүрэн бүтнээрээ гэнэт гараад ирчихэж мэднэ. ККК
0 | 0 Хариулах
Пу [223.104.87.74] 2024/12/21
Путин хулгайлсан гэсээн...
2 | 2 Хариулах
Зочин [66.181.185.76] 2024/12/21
Хөөрхий муул бол баруун талын хар овоохой гэдэг шиг муул юм болвол орос гэдэг болждээ ингэж элийрцгээдгээ хэзээ болих вэ
4 | 9 Хариулах
Зочин [203.91.115.44] 2024/12/21
ugaasaa lalriin oros shuudee chi umuuruud uhlee
3 | 2 Хариулах
Зочин [66.181.180.147] 2024/12/22
Угаасаа үхэл хагацал дээрэм тонуул өвчин дарангуйлал эзлэн түрэмгийлэл осол гээд муу бүхнии ард ороз бдгиимчин яахын ххаха
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.15] 2024/12/21
ОРОС Л БУУДАЖ УНАГАСАН ШҮҮ ДЭЭ
7 | 6 Хариулах
Зочин [66.181.183.152] 2024/12/21
онгоцны нисгэгч амиа хорлохоор шийдсэн гэж дүгнэсэн ш дээ.
3 | 1 Хариулах
Зочин [198.147.24.90] 2024/12/21
1978 онд Оросын агаарын орон зайд нэвтэрч орсны дараа "Korean Air Lines" компанийн зорчигч тээврийн онгоцыг Орос буудаж, албадан буулгажээ. Тийрэлтэт онгоц Мурманскаас өмнө зүгт 300 милийн зайд орших хөлдсөн нууранд бүдүүлэг газардах үед хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Цэргийн хуучин багийнхан ТТГ/NSA-аас "зайсан" гэж мөнгө төлж, зарим онгоцны онгоцонд тагнуулын хэрэгсэл байсан байж магадгүй гэсэн зарим нотолгоо байсан.
4 | 3 Хариулах
Зочин [198.147.24.90] 2024/12/21
АНУ-ын засгийн газар хүний ​​амь нас эрсэдсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн бичиг гаргасан боловч албан ёсоор уучлалт гуйж, буруутай үйлдлээ хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй. Винченнесийн багийнхан агаарын байлдааны тууз, агаарын зохицуулагч (SAM-ийн дарга ба жижүүрийн нислэгийн дарга) В.К. Рожерс III үүргээ гүйцэтгэсний дараа Өргөмжлөлийн медалиа хүртлээ. Тэгэхээр санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу олноор нь хөнөөсөн гэж хэн ч зэмлэсэнгүй.
2 | 5 Хариулах
Зочин [103.57.95.178] 2024/12/21
Гохь чинь
2 | 0 Хариулах
Зочин [198.147.24.90] 2024/12/21
1988 оны 7-р сарын 8-нд USS Vincennes хөлөг онгоц Ираны агаарын 655 нислэгийг Персийн булангийн дээгүүр агаараас агаарт пуужингаар харваж, Airbus A300 онгоцыг устгаж, онгоцонд байсан 290 хүн бүгд амь үрэгджээ. Онгоц Ираны агаарын орон зайд ердийн замаар явж байжээ. Винсенес онгоцыг Ираны F-14 онгоцтой довтолж байна гэж андуурсан гэж АНУ мэдэгдэв. АНУ энэ үйл явдлын хариуцлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Винсенес өөрийгөө хамгаалсан гэж зүтгэсээр байна.
5 | 4 Хариулах
Зочин [202.126.90.226] 2024/12/21
КУАЛА ЛУМПУРААС БЭЭЖИН ОРОХ ОНГОЦ ХАА БАЙСАН ТЭЭР УРД АВСТРАЛЫН БАРУУН УРД ЮУ ХИЙЖ ЯВСАН БЭ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.175] 2024/12/21
Нисгэгч нь хар тамхи татдаг байсан гж сүүлд ил болсон
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.175] 2024/12/21
Малайзийн Украйны нутаг дэвсгэрт унасан онгоцыг хэн буудаж унагасан юм бэ. Ерөөсөө ойдгүй. Америк нь юм уу, Орос нь юм уу, Украйн нь юм уу ккк
2 | 3 Хариулах
Зочин [94.75.206.225] 2024/12/21
Донецкийн Оросууд. Оросын армийн зэвсгээр буудаж унагасан. Бүгдийг шалгаад Орос буруутай нь тогтоогдсон ч Путин хэргээ хүлээгээгүй. 1978 онд КАЛ-ийн Парисаас Сөүл чиглэлийн онгоцыг Оросын СУ-15 буудаж унагаж 107 хүн алж байсан.
5 | 6 Хариулах
Зочин [198.147.24.90] 2024/12/21
ЭРГҮҮ АЛ ХУДЛААГАА ЧАЛЧСААР Л...
6 | 6 Хариулах
Зочин [67.168.92.100] 2024/12/21
Хамгийн сонин нь тэр онгоцны хүмүүсийн паспорт нь бөөн дөө байснаас гадна хүмүүс нь үхээд удчихсан бас ихэнх нь хувцасгүй байсан гэсэн. Мөн цогцосыг нь бүгдийг нь төмөр авсанд хийгээд гагначихсан онгойлгох ямар ч боломжгүй байсан гэдэг. Мөн онгоцоор ниссэн гээд байгаа хүмүүсийн ар гэрийнхэн нь ихэнх нь цэргийн эсвэл ямар ч ар гэр бүлийн хүн байхгүй хүмүүс байсан нь сонин шүү
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.186] 2024/12/21
Фетиша
1 | 0
Зочин [202.126.88.186] 2024/12/21
Оросуудаас өөр хэн байдгийн! Шал тэнэг эргүү мангуу юмнууд байнга алдаа гаргаж тэнэгтэнэ, өөрсдийнхөө онгоцыг буудаж унагаана. Хэн Донбаст хэдэн этгээдийг зэвсгээр хангаж бужигнуулж байлаа? Манай баруун хязгаарыг яг энэ аргаараа салгаж авах гэж оролдсон шд, Дамбийжаагаар дамжуулж. Сүхбаатар тусгай баг явуулж устгасан. Тэглээ гэж өсөрхөөд СБыг оросууд хорлож алсан л даа, тодорхой
3 | 0 Хариулах
Зочин [202.131.234.205] 2024/12/21
Кино кино
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.13] 2024/12/21
БИ ИНГЭЖ БОДДОГ! УГ ОНГОЦНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН БАЙРШИЛ БОЛОН ТҮҮНЭЭС ХОЙШ НИСЭЖ ХҮРЭХ ШАТАХУУНЫГ НЬ ТООЦООЛЖ ТОЙРОГ ТАТААД 2 ТОЙРГИЙН ДУНДАХ ТАЛБАЙГААС ХУУРАЙ ГАЗРЫГ ХАСААД Л СЕКТОРЫГ НЬ ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ!
7 | 11 Хариулах
Зочин [202.126.90.226] 2024/12/21
Чамаас мал юмнууд нь тэнд байгаалдаа аргагүй
12 | 3 Хариулах
Зочин [202.126.88.186] 2024/12/21
Чиний юу бодох хэнд ч падгүй
2 | 0 Хариулах