Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Анхболд: Монгол улсын хүн амын дунд тайлбарлах боломжгүй биеийн зовуурь, шаналгаа 11.9%-тай байсан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэ жилийн хувьд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриаг дэвшүүлж байна. 

Үүнтэй холбоотойгоор Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал Г.Анхболд дараах мэдээллийг танилцууллаа. 



Тэрбээр хэлэхдээ "ДЭМБ-ын тооцоо судалгаагаар 2022 оны байдлаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгийн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүнг гаргажээ.

Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байна гэх судалгаа мэдээлэл бий. Тодруулбал 82 хувийг бага болон дунд орлоготой улс орнууд эзэлсэн гэх тооцоотой.

Монгол Улсын хэмжээнд 2013-2019 оны хооронд хийгдсэн судалгаагаар

  • Сэтгэл түгших эмгэг 18.4 хувь
  • Органик бус нойрны эмгэг 17.5 хувь
  • Архаг ядаргаа 16.2 хувь
  • Тайлбарлах боломжгүй биеийн зовуурь, шаналгаа 11.9 хувьтай байгаа судалгаа гарсан.

Ялангуяа Улаанбаатар хотод стрессийн гаралтай сэтгэцийн эмгэг маш өндөр үзүүлэлттэй гарсан байдаг.

Хүн дийлэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг. Ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь маш чухал" гэлээ.