Уншиж байна ...

Нийтийн тээврийн автобусанд дамжин суух хөнгөлөлтийг эдлэх ЗААВАР

Б.Манлай
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн автобусанд 1,000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчих зохицуулалт энэ сарын 1-нээс үйлчилж буй. Ингэхдээ “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх тайлбарыг хүргэж байна.

Ubcard төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликэйшн татаж авах эсвэл UB CARD -аа худалдан авсан байх ёстой.
  • UBCARD аппликэйшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
  • Та UBCARD аппликэйшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
  • Хэрвээ та UB CARD-аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
  • Та UB CARD-аа киоск төхөөрөмжөөс худалдаж авах боломжтой.

Ub smart card төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.
  • Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.
  • Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5,000-аас дээш төгрөгтэй байх.
  • Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.
  • Автобуснаас БУУХ БҮРДЭЭ төхөөрөмжид картаа дарна.

Хамтарсан Umoney карт: Голомт банкны Т карт, ХХБанкны Бритто Классик, Бритто Эйнштейн карт, Хаан банкны К карт, Хас банкны Тэмүүлэл карт байна.

Автобусанд бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн тохиолдолд дамжин суухдаа төлбөр төлж зорчино.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс