ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюутолгой” ХХК-ийг Тогтвортой байдлын чуулга уулзалтад ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг хүсэв

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.02.05/ “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурал НҮБ-аас  баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ уулзалтыг зохион байгуулахад “Оюутолгой” ХХК дэмжин, хамтран ажиллаж ирсэнд талархаж байна хэмээн онцлоод, ирэх тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг зохион байгуулах талаараа танилцуулсан юм.

Тэрбээр, энэ жилийн Тогтвортой байдлын чуулга уулзалт Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм. Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүссэн юм. 

“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлд, НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс энэхүү уулзалтыг зохион байгуулахад тууштай манлайлан оролцож байгаад талархаж байна. Энэ жилийн уулзалтын агуулга, ач холбогдлыг сайшаахын сацуу дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд гурав дахь удаагаа зохион байгуулах энэхүү хэлэлцээнд хамтран ажиллахдаа таатай байх болно гэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАХА
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
dd [202.126.88.194] 2025/2/6
Алдаатай авлигажсан ашиггүй гэрээ хийсэн гээд л хэдэн Улс Төрчидийг буруутгаад байсан одо тэгээд Тэд авлига бүх юмных нь ард баялагийг зөөж байга Энэ компаниасаа гуйлга гуйж чбайх шиг арай л арчаагүй авлига нь дуусаагүй байгаа МАНАН хэвээрээ байгаа юм бишүү,,,
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.93] 2025/2/6
От-гоос гуйлга гуйснаас иргэдээсээ гуй от-гоос илүү татвар нөат-аараа өгдөг буянтай ххүмүүс
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.250] 2025/2/6
ОТ-г зайлуулаач. Гуйх бус тушаагаач.
2 | 2 Хариулах
Зочин [103.212.117.124] 2025/2/6
Оюу толгой манлан бадраг .харин чам шиг согтуу орсод тархиа уугаалгасан зөнөгүүдэд долоо уулын цаана коммунист лагарыг нь барьж өгөөд аваачиж үлдсэн насаар нь амьдруулбал таарна.
2 | 1 Хариулах
Зочин [139.5.218.174] 2025/2/5
Царай алдаад гуйлга гуйхын оронд чуулга уулзалт зөвлөгөөнөө хийхээ больчих ! Цахимаар зөвлөлд !
2 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [79.116.109.98] 2025/2/5
Тогтвортой хөгжлийн зорилтууд гэдэг нь сатаануудын бүх дэлхийг захирах план нь юмаа 👹 Энэ планаар дэлхийн хүн амыг хорогдуулах,уур амьсгалын өөрчлөлт гэсэн хулхи нэрээр хоол хүнсийг монополь болгох хорт бодлого юм.Монголын авилгач хулгайч,хар зүрхтэй харалсан дотортой засгийн газрын хэдэн хулгай нар энэ планаар ажиллаж байгаагийн нэг илрэл бол вакцинаар хороох орж байгаа шүү дээ 👿!! Алсын хараа, ногоон хөгжил, ногоон зээл, ногоон төсөл, тогтвортой хөгжил, шинэ сэргэлт...гм хэллэг хэрэглэж байгаа бол сатаануудын план зураг нь гээд ойлгох хэрэгтэй!!
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.225] 2025/2/5
Авилга горьдсон өлөн хүүхнийг төрөөс холдуулвал таарна.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.142] 2025/2/5
Biyiin helemj. Bulgantuya yum husch baigaa, Deirdre ene uulzaltand davuu baidaltai suuj bn.
1 | 1 Хариулах
Зочин [133.106.166.85] 2025/2/5
Negen ih hural hiisen pzda. Naad mungiig chin OT bish mongolchuud tuluh bolno.
1 | 1 Хариулах
зочин [202.9.47.35] 2025/2/5
луиварчдииг монголоос удахгүи хөөж гаргана аа
2 | 4 Хариулах
Б [202.55.191.130] 2025/2/6
БИТГИЙ ӨӨР ШИГЭЭ СЭТГЭ СОГТУУ МАНГАД ГУАЙ.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.203] 2025/2/5
Монголд түй ч ашиггүй монгол хүнд нийт жирийн монголчуудад түй ч ашиггүй оюутолгойг дахиад пр-даад мэдээ тавиад хэрэггүй биз дээ тэрүүгээрээ чимээгүй хэсэг нөхдүүд нь цөлмөөд дуусна биз
3 | 4 Хариулах
Б [202.55.191.130] 2025/2/6
ОЛОН МОНГОЛ ЗАЛУУС ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИОС СУРАЛЦАЖ БАЙНА, МАШ ОЛОН МОНГОЛ КОМПАНИ УГ ТӨСӨЛД ХУДАЛДАА, ХҮН ХҮЧЭЭР ТУСАЛЖ ОРЛОГО ОЛЖ БАЙНА, УУРХАЙД АЖИЛЛАДАГ 20.000 МОНГОЛ ХҮНИЙ АРД ТЭР ХЭМЖЭЭНИЙ ГЭР БҮЛ АЖ АМЬДРАЛАА АВЧ ЯВЖ БАЙНА, ОРОН НУТАГТ ХАНБОГД ШИГ БАЯН СУМ ОДООГООР МОНГОЛД АЛГА, ОГТ АШИГЛАГДДАГГҮЙ ЭРТНИЙ СӨНӨМӨЛ ДАЛАЙН ШОРВОГ УСЫГ 150-200 МЕТРИЙН ГҮНЭЭС ГАЗРЫН ГАДАРГАД ГАРГАН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ БАЙНА, ЦААШ НЬ ЯРИХ УУ, Н О В ШОО? БОДВОЛ ЧИ ЖЭНКОИСТ, МОНГОЛЯЛНА ТРОЛЛ Г ЧИЙ Л БАЙЛГҮЙ.
2 | 1 Хариулах
Зочин [78.80.115.30] 2025/2/5
Орос жэнкойстууд л Оюутолгойг харлуулна.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.176] 2025/2/5
Улсаа нийлж муу хэлж доромжилно. Тэгснээ мөнгө гуйна ичих нүүр байна уу. MMC-с нүүр гуйж авна тэгснээ дараа нь бас хог өгсөн, муу гэж голж доромжилно. Төрд нэр нүүр гэж байна уу.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/5
ТЭГЭЭЛ ГУЙЛГА ГУЙГААЛ БУЛАЙ ХҮҮРНҮҮД ЮМАА
9 | 0 Хариулах
Ajaa taij [202.9.40.65] 2025/2/5
Komnist orkuudad ichih nuur baidag gej haanaas henees sonsoov? Suuliin ulun ueiin zaluus buur door shiren nuurtei bolson.
1 | 0 Хариулах