Уншиж байна ...

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замд авто осол гарч тус чиглэлийн замыг хаажээ

М.Батчимэг, ikon.mn
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингис хаан олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу хүрэх тууш замд авто осол гарсан тул тус чиглэлийн замын хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар хаасан байна. 

Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, тууш замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа юм байна. 

Иймд нисэх буудлаас Улаанбаатар хот руу Төв аймгийн замыг сонгон анхаарал, болгоомжтой зорчихыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас анхаарууллаа. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр баруун гурван аймгаас бусад нутгаар хүчтэй салхи шуургатай байгаа бол Сэлэнгийн өмнөд Хэнтийн баруун Төв аймгийн ихэнх нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа тул хөдөө орон нутгийг чиглэсэн замд гарахгүй байхыг анхааруулав.