Уншиж байна ...

"Хаврын морин уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэр нь хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг зөрчөөгүй"

М.Батчимэг, ikon.mn
59 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Уг шийдвэрт хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нэн тэргүүнд байгаа. Өмнө нь гарсан шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, үл хүндэтгэж байгаа асуудал засгийн газарт огт байхгүй. Тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахын тулд аймаг орон нутагт эрхийг шилжүүлж, хэрэгжилтийг эзэнжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хаа хаанаа хууль дүрэм журмын нугалаа гарахгүй байх тал дээр энэ шийдвэрийг гаргасан. 

Өмнө нь гарсан аливаа хууль, тогтоомж, шүүхийн шийдвэр зөрчигдөх тухай асуудал байхгүй. 

Жил болгон үндэсний баяр наадмаар үүсдэг эрлийз морины асуудал байхгүй болж тусдаа уралддаг болсон. Хууль тогтоомж тодорхой болсон. Сэрвээ хэмжилтийг эргэлзээгүй болгохын тулд шинэ төрлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх ажил хийгдээд явж байна. Энэ жилээс морины сэрвээтэй холбоотой ямар нэгэн хардлага, үл ойлголцол болохгүй байх тал дээр ажиллаж сүүлийн үеийн дэвшилтэд технологиор нарийн хэмжилтийг хийдэг болно" гэв. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/964875545747929