Менингококкт халдварын нөхцөл байдал, эрсдэлийн талаар Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Үүнтэй холбоотой мэдээллийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ "Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлт 1972-1974 онд гарч, жилдээ 2,765 тохиолдол бүртгэгдэж байжээ. Үүнээс 285 тохиолдол нь нас барж байсан.
Тодруулбал:
Менингококкт халдвар 2000 оноос хойш тогтвортой буурсан ч жил бүр тогтмол халдвар илэрсээр байгаа.
Тухайлбал:
Үечлэлээс харвал таваас зургаан жил тутамд дэгдэлт гардаг гэсэн тооцооллыг манай улс гаргасан" гэв.
Мөн Шадар сайд С.Амарсайхан "Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх дүүрэгт цахилгаан менингитийн тохиолдлууд гарсан.
Одоогоор тандалт судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж байна.
Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв болон бусад холбогдох мэргэжлийн байгууллага тасралтгүй тандалт судалгааг хийж, зохих арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа.
Улсын Онцгой Комиссын шуурхай штаб болон Эрүүл мэндийн шуурхай штаб шаардлагатай зохион байгуулалтыг хийж байна. Мөн энэ чиглэлийн шинжилгээ, оношилгооныхоо ажлыг эрчимжүүлж байгаа.
Өнөөдрийн байдлаар тархалт тодорхой хэмжээнд хязгаарлагдаж буй. Гэхдээ бид тайвширч болохгүй.
Менингококкт халдварын нян вирусийн эх үүсвэрийг тогтоолгох зорилгоор Солонгосын лабораториудад шинжилгээний дээжийг өгч явуулсан. Хариуг нь хүлээж байна.
Ямар төрлийн вирус нян гэдгийг тодорхойлсноор дараа дараагийн шатны арга хэмжээг авна гэж эмч мэргэжилтнүүд дүгнэж байгаа" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!