Энэ хаврын чуулганаар Засгийн газрын 14 реформ шинэчлэлийн хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийх талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "Төрийн албаныхныг нийтийн үйлчилгээний алба буюу иргэдэд үйлчилдэг гэсэн зөв хандлага руу нь оруулж шинэчлэлийг өргөн хүрээнд хийхээр ажиллаж байна.
Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж өгнө. Төрд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад, олон улсын байгууллагуудад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг ажиллуулах бололцоог нь нээж өгнө. Орон нутагт хийгддэг түр орлон гүйцэтгэгч гэх томилгоог цэгцэлнэ.
Олон улсын гэрээгээр л хүлээсэн үүрэггүй бол Үндэсний хороо, Комисс, Зөвлөл гэсэн ойлгомжгүй статусуудыг нэг талд нь гаргана. Үүний хүрээнд төрийн албанд 30 хувийн цомхотгол хийгдэнэ. Төрийн албаны шинэчлэл, өмчийн реформ, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах ажлууд хоорондоо уялдаатай явж байж төрд хэмнэлт бий болж бүтээмж нэмэгдэнэ.
Эдгээр шинэчлэлүүдийг хийж чадвал цаашид төр ямар бизнест орж болох, болохгүй нь маш ойлгомжтой болно.
"Эрдэнэс Тавантолгой" компани дээр хүний нөөц, технологийн чиглэлийн буюу С түвшний гурван албан хаагч, төлөөн удирдах зөвлөлийн хараат бус хоёр гишүүнийг олон улсын түвшинд нээлттэйгээр сонгон шалгаруулахаар бэлдэж байна. Цалин хөлсийг нээлттэй зарлаагүй. Тухайн хүний туршлага, гүйцэтгэлийн үнэлгээнээс шалтгаална.
Энэ компани дээр хүний нөөцийн захирлаар гадаад хүн тавьж байж улс төрийн томилгоо, мэргэжлийн бус хүнийг тал бүрээс нь шахдаг байдал зогсоно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!