ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Урь орж, ус гэсэхээр Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалтыг яаравчлан эхлүүлэх төлөвлөгөөтэй байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа. 

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийн талаар тэрбээр дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Энэ тухайд "БНХАУ-тай хийж байгаа Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зурах эрхийг олгох шийдвэр өнөөдрийн хуралдаанаас гарсан.

2025 оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ бичиг баримтыг эцэслэн зурна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор орж, гарын үсэг зурах зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон.

УИХ-аар өмнө нь хил холболтын төмөр замын асуудлыг оруулсан. Засгийн газрын хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын 58 дугаар тогтоолоор батлуулж авсан байдаг" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Хоёр улсын төрийн өмчийн компанийн хооронд гурван гэрээний асуудал бий.

Тодруулбал

  • Нүүрс худалдах, худалдан авах гэрээ
  • Төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт
  • Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх 

Эдгээр ажлыг нэгэн зэрэг явуулна. 

Төмөр замын бүтээн байгуулалтыг УИХ-аар хэлэлцэж, соёрхон баталсны дараа буюу ирэх дөрөвдүгээр сараас урь орж, ус гэсэхээр эхлэх бодолтой яаравчилж байгаа. Үүнд нийт 976 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал бий.

Болж өгвөл бууруулж хэмнэх тал дээр Зам Тээврийн Яам ажиллаж байна. Энэ санхүүжилтийг нүүрсээр биш "Эрдэнэс Тавантолгой" компанийн мөнгөөр төлж бүтээн байгуулалтын ажлыг хийнэ" гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.114.71] 2025/2/6
Наад дуусдөггүй. жонхуу шиг юм аа хурдан дуусгаад нэг тийшээ болмоор юм даа. Яриад л бхын бүтэж бгаа нэг зүйл алга.
0 | 0 Хариулах
Зочин [185.220.101.129] 2025/2/6
Цоохор дээлтэй урвагч сул яваад ороzуудын төлөө Монголыг хорлоод явах юм хорлож л байг уу
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.66] 2025/2/5
Үхсэний чинь бүтээн байгуулалт! Ямар ч бүтээн байгууллат биш, зүгээр л Монголын баялгийг хурдан зөөж, газар эхийн хэвлийг ухаж сэндийлж, хордуулах, Монголын үндэстнийг устгах мөхөөх явдлыг хурдасгах хэрэгсэл биз дээ?! БҮХ БООМТЫГ ХААВАЛ ТААРНА. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ МОНГОЛ УЛС ХИЛЭЭ ХААГААД НҮҮРС ГАРГАХГҮЙ БОЛОХОД ХУЖАА НАР ЯАЖ ХӨЛДӨЖ ҮХЭХ ГЭЖ БАЙГАА НЬ ДЭЛХИЙН МЭДЭЭГЭЭР НЭГ ГАРЧ Л БАЙНА ДАГ. ГУЙЛГАЖ, ҮНЭТЭЙ ӨГӨХ БОЛОХООС БИШ ӨӨРСДӨӨ ГУЙЖ ӨГӨХ ЁСГҮЙ ЮМ.
0 | 3 Хариулах
С [66.181.186.19] 2025/2/6
Эмээ уу эргүүмал
1 | 0 Хариулах
Гэбэр [202.126.88.117] 2025/2/5
Женко зориглож энэ нэг замыг бариагүй бол одоо юун холболт молболт. Ганц ч метр зам бариагүй яаж бариулах уу гээд хэрэлдээд сууж бга даа
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.10] 2025/2/5
Naadahaar chin chamaig 461 t hataana gaigvi harj bgarai buduun pizdaa min
0 | 0 Хариулах
Х [202.126.89.147] 2025/2/5
Женко адгийн луйьарчин хулгайч орсонн бол тэгээд л дуусаа
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.111] 2025/2/5
ГАНЦ ТӨМӨР ЗАМ БАРИХ ГЭСЭЭР БАЙТАЛ НҮҮРС НЬ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРЛАА ЭЭ ХҮҮР ГЭЖ
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.43] 2025/2/5
Ажил хийе л гэвэл Жонхуугийн гөлөгнүүдээс салаач. Хэрээ Баатарын дүү Данх Амарсайхан г.м
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.72] 2025/2/5
Улиг боллоо одоо зүгээр дуугай эхлүүл
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.21] 2025/2/5
Монголын баялагыг зөөгөөд дууслаа
0 | 0 Хариулах
Зочин [192.42.116.191] 2025/2/5
Женко Монголыг хорлоод яагаад ял авахгүй байна гэсэн чинь хуулийн сайд чинь женкогийн гөлөг, есайд чинь женкотой ах дүүгийн холбоотой юм байналээ. Бүгдээрээ хүзүү сээрээрээ холбогдсон урвагч хулгайчууд юм билээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.249] 2025/2/5
Трамп АНУ-ыг НҮБ-ээс гаргах зарлиг буулгалаа
1 | 1 Хариулах
Зочин [192.42.116.191] 2025/2/5
6 ам бүлтэй айл бүгд угаартаж үхсэн байна. Монгол хүн үхэхэд ус балгасан мэт дуугүй байлгадаг болжээ энэ засаг.
1 | 0 Хариулах