ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван жилийн хугацаанд гадаадын 127 мянга гаруй иргэн Монгол Улсын цахим виз авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс evisa.mn cистемээр гадаадын иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын цахим виз олгодог.

ГИХГ-аас мэдээлснээр 2021 оноос хойш нийт 127,936 гадаадын иргэнд цахим виз олгож, цахимаар виз мэдүүлэх гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгджээ.

Тодруулбал 2023 онд 99 орны иргэдэд 31,242 цахим виз, энэ оны эхний 11 сарын байдлаар 88,794 цахим виз олгосон нь өмнөх оноос 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.

зураг
 
2024 онд цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 77,448, БНЭУ-ын 13,34, БНСУ-ын 677, Индонез улсын 391, бусад улсын 8,944 иргэн байгаа бөгөөд хятад иргэд хамгийн их иржээ.

Харин энэ сарын 5-ны өдрийн байдлаар 132 улсын 32,543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1,511, БНСУ-ын 1,776, БНХАУ-ын 17,849, ОХУ-ын 4,424 иргэн, бусад улсын 6,983 иргэн байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.236] 2024/12/22
Mongol bol dalaid gartsgui eh gazriin havchigdsan oron Mongold ashig bga yu gadaadiin hun tooj irne gedeg bas l manai ulsad heregtei ternees manaih shig iim buurai utaatai horsnii bohirdol hogtoi metrogui tugjreltei ulsad gadaadiin hun irj zovj yah ym bayrlaad suutsgaa ta nar
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.174] 2024/12/21
127 мянга дэндүү цөөхөн байна
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.90] 2024/12/21
Үхэр монголчууд шинжаануйгарчууд шиг эх орон газар нутгаа алдсан үед цусаар уйлаад ч нэмэргүй болно.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.234.205] 2024/12/21
280,000 мянган хятад ажилчин нэртэй бэлтгэгдсэн цэргүүд оруулах даалгавар авчээ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.226] 2024/12/21
Аяа дундад хүн тх монголд тавтай сайхаан морилабаа доолүүр ногооноо өгбаа
1 | 2 Хариулах
Зочин [66.181.188.77] 2024/12/21
Монгол эзлэгдэхнээ яаанаа гээд байгаа хүмүүсийг огт ойлгохгүй юм
1 | 2 Хариулах
Зочин [202.9.46.90] 2024/12/21
Ихэнх нь хужаа нар байгаа. Хятадууд монголыг ямх ямхаар эзэлж байна.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.178] 2024/12/21
За за угаасаа 88К гадаадаас 77К нь хятад хүн байдын байна шүү. Хятадууд угаасаа дэлхий даяар тарцан дөө. Төв америкийн аралууд дээр хүртэл бөөнөөрөө. Тэгсэн чинь яг хойно нь хиллэж байгаа монгол л хятад хүн оруулахгүй гээд уурлаад байнашд хахаха
4 | 6 Хариулах
Зочин [66.181.161.94] 2024/12/21
Хятадын тожгоор чамайг хооллоноо
3 | 2 Хариулах