Уншиж байна ...
Зураг
Зураг

ХХБ-ны цалин гурван жилийн дотор 75% хүртэлх дүнгээр өслөө

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХХБ-ны ТУЗ-ийн 2024.12.20-ны хурлаар “Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 1-р сараас нийт ажилтнуудын бүтээмжийн цалинг дахин 25 хүртэлх хувиар нэмэх” шийдвэр гарлаа. Тус хөтөлбөр 2023, 2024 онуудад амжилттай хэрэгжиж, жил тус бүрд 25 хүртэлх хувиар нийт ажилтныхаа бүтээмжийн цалинг нэмэгдүүлсэн юм.

Хөдөлмөр эрхлэх насны иргэдийн гадагшаа чиглэх урсгал сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд орсон. Энэхүү хүнд цаг үеүдэд Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын банк санхүүгийн системийн шилдэг банк, ТОП аж ахуйн нэгжийн хувьд зөгийн үүр хөтөлбөрөө гурав дахь жилдээ ийнхүү хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр 2026 онд дөрөв дэх жилдээ мөн үргэлжлэх юм.

Бид ажилтнуудынхаа цалин орлогыг тогтмол нэмэгдүүлэхээс гадна улирал бүр шилдэг 30 – 40 ажилтнаа гадаад улсаар аялуулдаг.

зураг
 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 320 орчим ажилтан буюу нийт ажилтныхаа 16 хувийг  Вьетнам, Турк, Араб, Тайланд, Солонгос, Хятад улсуудаар аялуулжээ.

зураг
 

Цаашид ч энэ тоог өсгөж  илүү олон ажилтнаа гадаад орны түүх соёлтой танилцуулж, бизнесийн болон чөлөөт аялалд хамруулахаар төлөвлөж байна.

Мөн 2024 оны байдлаар давхардсан тоогоор 20 мянга гаруй ажилтан 489 удаагийн сургалтад хамрагджээ. Нэг ажилтан жилд дунджаар 7-8 удаа ямар нэгэн сургалтад хамрагдаж байна. Энэ тоо нь 2019 буюу ковид-19 цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн тоо юм.  Мөн  гадаад, дотоодын их дээд сургуульд суралцахад нь зориулж банкнаас тэтгэлэг олгож, илүү чадварлаг, илүү мэргэшсэн хүний нөөцөөр багаа бүрдүүлэхийг зорьж байна.

зураг
 

Худалдаа Хөгжлийн Банк хүний нөөцийн бодлогоороо Монгол Улс эх орныхоо ирээдүй үеийг хөгжүүлэн, дэмжин ажилладаг. Энэхүү бодлогынхоо хүрээнд зөвхөн 2024 онд гэхэд 600 гаруй ажилтныг хөндлөн болон босоо шилжилтээр албан тушаал дэвшүүлжээ.

Хүн ам цөөтэй манай улсын хувьд гаднын ажиллах хүчнийг дэмжихээсээ илүү, эх орондоо амьдарч буй Монгол Улсын иргэдийнхээ амьдралын түвшин, цалин орлогыг нэмэгдүүлэх нь чухал. Мөн хүний нөөцийн урт хугацааны стратеги төлөвлөгөөг тууштай, дэг журамтай хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тиймээс ч ХХБ-ны ТУЗ нийт ажилтнууд, ирээдүй залуу үедээ зориулсан хөтөлбөр арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлж, бодит дэмжлэг үзүүлж байна.  

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.