Юнивишнийн зүгээс хэрэглэгчдэдээ зориулан Монголд анх удаа “customer educational” буюу хэрэглэгчийг мэдлэгжүүлэх “Fix-It” тоглоомыг веб дээр суурилан бүтээлээ. Уг тоглоомыг тоглосноор:
💚 Хэрхэн төхөөрөмжөө өөрөө холбох?
💚 Ард байдаг залгуурууд ямар үүрэгтэй?
💚 Юнивишнд ямар ямар апп-ууд байдаг?
💚 Төлбөр төлөх аргууд зэрэг Юнивишнтэй холбоотой бүхий л мэдээллийг хөгжилтэй, хялбар байдлаар сурах боломжтой.
Та “Хамтдаа жаргалтай” хотхонд очиж, хөршүүддээ туслан даалгавар биелүүлж Юнивишнийн төхөөрөмжүүдийг цуглуулах үндсэн даалгавартай юм.
Хөрш айлын Золоо эгч, Баяраа ах, Болдоо өвөө, Чимгээ эмээ, Оюука, Билгүүн нартай танилцан, даалгавар биелүүлэх бүрдээ:
💚 Зурагт
💚 Хар төхөөрөмж
💚 Цагаан төхөөрөмж
💚 Удирдлага зэргийг тэднээс цуглуулж авна. Бүх төхөөрөмжийн даалгаврыг биелүүлснээр тоглоомд ялж, “Гэрийнхээ шилдэг инженер” болон сертификат аваарай.
Хэрхэн тоглох заавар болон газрын зураг нь бүгд тоглоом дотор байрласан байгаа ба Англи, Монгол гэсэн хэлний хоёр сонголтоос сонгох боломжтой. Уг тоглоомыг тоглоход ямар нэгэн апп татах шаардлагагүй. Гар утас эсвэл веб браузераар нэвтрэн ЭНД дарж шууд тоглоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!