Уншиж байна ...
Зураг
Зураг

"Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч замын хажуугаар болон гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээсэн байна"

Д.Янжиндулам, ikon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч таван иргэнийг мөргөж гэмтээсэн осол нийслэлд гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс "Баянзүрх дүүргийн 22 хороо, Офицеруудын ордны урд зам дээр нэг машин гурван хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өчигдөр орой буюу 12 дугаар сарын 20-ны 19:00 цагийн орчимд бүртгэгдсэн.

Шалгалтын явцад Тоёота приус загварын тээврийн хэрэгслийн жолооч авто замын хажуугаар зорчиж, явган хүний гарцаар гарч явсан таван иргэнийг мөргөж гэмтээсэн байна.

Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэж мэдээллээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.