Уншиж байна ...

Путиний 72 насны ойн эхний мэндчилгээ “Хааныг бурхан ивээг!” байлаа

Т.Давааням, ikon.mn
1 цаг 53 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу аравдугаар сарын 7-ны Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний нас сүүдэр 72 хүрч байна.

Түүнд хамгийн эхний төрсөн өдрийн мэндчилгээг Оросын хэт үндсэрхэг үзэлтэй философич Александр Дугин хүргэжээ.

Дөнгөж шөнийн 12:00 цаг өнгөрч байхад тэрбээр Телеграм хуудсандаа “Хааныг бурхан ивээг!” (Боже, Царя храни!) гэж бичсэн юм.

62 настай Дугин эртнээс орос хэлтэй хүн ардыг газар нутгийнх нь хамт нэгтгэсэн Оросын шинэ эзэнт гүрнийг байгуулах онолыг номлож ирсэн хүн.

Тэр утгаараа Украиныг эзлэн түрэмгийлэх дайныг сайшаан дэмждэг юм.

Дугиний охин 2022 онд автомашинд нь тавьсан бөмбөг дэлбэрэхэд амиа алдаж байв.

Зарим ажиглагчид Дугинийг "Кремлийн тархи" гэж нэрлэдэг.

Шөнө дунд өнгөрсний дараа Путинд бусдаас түрүүлэн төрсөн өдрийн мэндчилгээ хүргэсэн бас нэг хүн нь Чеченийн тэргүүн Рамзан Кадыров байсан юм.

“Өнөөдөр манай үндэсний удирдагчийн мэндэлсэн өдөр. Энэ бол манай бүхий л эх орны хувьд чухал өдөр юм” гэж тэр Телеграм хуудсандаа бичжээ.

Энэ оны гуравдугаар сард ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Путин бүрэн эрхийнхээ зургаан жилийн хугацааг гүйцээвэл Оросын сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд төрсөн хаад, удирдагчдаас хамгийн удаан төр барьсан хүн болох юм.

 

Эх сурвалж: Reuters