• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийг ирэх сарын 5-н хүртэл хойшлуулав

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдаан хойшилжээ. 

Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 минут хүртэл хойшлуулжээ. 

Тодруулбал нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) гурав дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) хоёр дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулав. 

Шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газар 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ARD [202.126.91.143] 2024/10/4
Бэлтэс мөрөнд тархиа угаалгадаг Хөвсгөлчүүд, 1000-ны шилдэг зальтан фэнг шүй Ганбаатарт тархиа мэдүүлдэг Орхончууд, Будилаантай Булганчуудын сонголт ийм байх нь аргагүй. 1000-НЫ ШИЛДЭГ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, ХУДАЛЧ Луйвардчын яруу алдар бадартугай. Ямар ард түмэн байна яг тийм л төр байна!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/10/4
Ийм шүүх, ийм хуультай улс хэцүү юм аа. Дандаа хохироосон нь хождог шийдвэр гаргаад байх шиг...
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.87] 2024/10/4
2050 ОНД БЭЛТЭС МӨРӨНГИЙН ХЭРЭГ ХОЙШЛООД ШААЖ БАЙХ ВИЙДЭЭ. ХАХА. НӨГӨӨ МӨНГӨӨ НЭХЭЖ БАЙСАН ХҮМҮҮС, БЭЛТЭС МӨРӨНГИЙН ХЭД Ч БАРАГ ҮХЭЭД ДУУСАХ БАЙЛГҮЙДЭЭ,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.59] 2024/10/4
Оркууд массаараа койн, мөрийтэй тоглоом, мөнгө өсгөх амлалтанд хууртагдаж орон байр мөнгөө алдаж хоосорч байна. Үнэгүй бяслаг хулганы хавханд байдаг юм. Мөнгө тийм амар олддог юм биш.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.168] 2024/10/4
MALNUUD MALAA HUURSAN SAIHAN HEREG GARSANDA MALNUUD BUGD HOHIROOD TAARCH BAIGAA ED NARIIG OVOLIIN IDSHIND YAVUULCHIH UMSAN BUGD NI
2 | 0 Хариулах
Commie [202.9.47.30] 2024/10/3
Үүсгэн байгуулагчид нь буруугүй юм байна лээ ш дээ. Хүмүүс л өөрсдөө хадаг бариад мөнгөө өгөөд байсан юм байна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/10/3
Нэг сурталчилгааны хуудсыг нь олж хартал уг нь уг компани нь зээл авна гэж тодорхой бичсэн байсан. Тэрийг нь хүмүүс өөрсдийнхөөрөө мөнгө өсгөнө гэж яриад шууд утгаар нь ойлгосон бол хэн ч мөнгөө аваачиж өгөхгүй байсан байх.
0 | 0 Хариулах
Зочин [218.212.186.104] 2024/10/3
Амархан баяжих гэсэн чин хэдэн жил шүүх цагдаагаар явчих үед
0 | 0 Хариулах
Зочин [103.41.93.23] 2024/10/3
Хохирогч биш ч гэсэн ясан их хойшлуулдаг байна аа
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/10/3
Мөнгө мөнгө. Мөнгөгүй хүнийх яг цагтаа болдог.
0 | 0 Хариулах
ккк [202.126.91.211] 2024/10/3
Хөвсгөлчүүд одоо хэнд мөнгөө аваачиж өгөх гээд сууж бн ккк инээдтэй гэнэн ардууд шүү!!!
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.27] 2024/10/3
Орк монголчууд массаараа амар хялбар аргаар мөнгө олох мөнгөө өсгөх хүсэлтэй байгаагаас болж монголд мөнгөө залилуулах гэмт хэрэг ихэсч байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.27] 2024/10/3
Одоо наад мөнгө чинь олдох нь өнгөрсөн. Койнд бас монголчууд массаараа мөнгөө алдаж сүйрсэн.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/10/3
харин мөнгөө хааш нь зөөсөн бол ?
0 | 0 Хариулах
ЗОЧИН [122.201.31.123] 2024/10/3
ЗҮГЭЭР МӨНГӨ УРГАДАГГҮЙ ГЭДГИЙГ УСАН ТЭНЭГҮҮДЭД ЯАЖ ОЙЛГУУЛАХ ВЭ. ХӨДӨӨНИЙХӨН МӨНГӨТЭЙ Ч ТЭРИЙГЭЭ ЯАЖ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ УХААН АЛГА. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛНЭ ГЭЖ ХУЦАЖ БАЙСАН ШҮҮ. ТА НАРЫГ ЭРХЛҮҮЛЭХ ГЭЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ БАЙГАА ШҮҮ. ЛУЙВАРЧИДТАЙГАА ТААРСАН МАЛУУД.
5 | 0 Хариулах
Зочин [104.28.102.79] 2024/10/3
Нэг мөр шийдээд дуусгаж чадахгүй худлаа цаг хожоод байлгаад байдаг энэ хуулаа засах цаг болсон луйварчдын ар гэрт гачигдал ч гэх шиг хуц нь биз
1 | 0 Хариулах